Муаммэр Каддафийн хүү Сэйфүлислам Каддафи гэрийнхээ өмнө алуулжээ. Тэрээр Ливийн Зинтан хотод амьдарч байсан аж. Түүний өмгөөлөгч "Зэвсэглэсэн дөрвөн хүн энэ хэргийг үйлдсэн" гэжээ.
53 настай Сэйфүлислам Каддафийг хэн хөнөөснийг тогтоогоогүй байна. Тэрээр Ливийн хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг юм.
2011 онд босогчид түүний аав Муаммэр Каддафиг хөнөөсөн. Муаммэр Каддафи 1969-2011 оны хооронд тус улсыг удирдсан. Түүний хүү Сэйфүлислам Каддафи барууны орнуудтай холбоо тогтооход гол үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр томоохон албан тушаал хашдаггүй байсан ч дээд албан тушаалтнуудад нөлөөтэй нэгэн байсан.
Мөн Сэйфүлислам Каддафи аавынхаа эхлүүлсэн цөмийн хөтөлбөрийг зогсооход гол үүрэг гүйцэтгэсэн. Үүний дараа Хойд Африкийн тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хоригуудыг цуцалсан юм. Иймд түүнийг Ливийн шинэ дүр төрх, өөрчлөгч, шинэчлэгч хэмээн өргөмжилж, аавыгаа залгамжлагчаар нэрлэж байв. Харин тэр "Хүчийг эд хөрөнгө шиг өвлөн авах боломжгүй" гэж мэдэгдэж байжээ.
Түүнийг бослогыг хүчээр тараах тушаал өгсөнд буруутгаж, 2011 онд баривчлан, зургаан жил хорьжээ.Гааг дахь олон улсын Эрүүгийн шүүх түүнийг хүн төрөлхтний эсрэг үйлдсэн хэргийнх нь төлөө яллах хүсэлтэй байв.
2015 онд Ливийн шүүх түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй атлаа ялын дээд хэмжээ оногдуулсан. Сэйфүлислам Каддафи 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн ч сонгуулийг хойшлуулжээ.
Эх сурвалж: BBC