gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Панч сармагчинтай төстэй өөр таван амьтны түүх

Б.Нямдарь
Дэлхийд
2026-03-21
Twitter logo

Японы нэгэн амьтны хүрээлэнд байдаг Панч хэмээх сармагчны түүх дэлхийн сая сая хүний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн. Зөөлөн чихмэл тоглоом барьсан тэр бяцхан сармагчин найзтай гэж оролдож буй бичлэг, зургууд нь интернэтэд цацагдаж хүмүүс түүнийг улам ихээр хайрлах болсон. 

Гэхдээ амьтдын үүнтэй төстэй түүх зөвхөн Панчаар дуусахгүй. Тэдгээрээс төстэй таван түүхийг танилцуулъя.

1. Генри оцон шувуу

Генри анх төрөхдөө  харсан “найз” нь Английн нэгэн бэлэг дурсгалын дэлгүүрээс авсан тоглоомон оцон шувуу Том байв. Тэрээр энэ оны нэгдүгээр сарын 30-нд төрсөн бөгөөд бусад пингвинүүдтэй хамт амьдрахын өмнө ойролцоогоор 45 хоног бойжиж, сөд нь ус нэвтрүүлдэггүй болтлоо өсөж том болох шаардлагатай байлаа. 

Амьдралынхаа эхэн үед Генри гар утасны хэмжээтэй жижиг тоглоомтой хамт өссөн бөгөөд одоо томорч, илүү том тоглоомтой болсон.

Түүний эцэг эх болох Дэнди, Тирион нар өндгөө дарж бойжуулах сонирхолгүй тул амьтны хүрээлэнгийн ажилтнууд ээлжлэн Генриг асарч байна. Харин эцэг эх нь хиймэл өндөг дээр “дадлага” хийж байгаа аж.

Цаашид бусад оцон шувуудтай нийлсэн ч Генрийн тоглоомуудыг хураахгүй гэж ажилтнууд мэдэгджээ.

2. Африкийн заан Кайкай

Кенийн нэгэн тусгай хамгаалалттай газарт амьдардаг есөн сартай Кайкай заан дугуйн олгойгоор тоглох дуртай, түүндээ маш их хайртай. Олон заан дугуйгаар тоглох дуртай байдаг ч Кайкай энэ дугуйдаа онцгой дотно. Тэр зөвхөн өнхрүүлж тоглохоос гадна дэр болгон ашиглаж унтдаг гэнэ. 

Кайкайг тавдугаар сард нас бие гүйцсэн нэгэн зааны цогцосны дэргэдээс олсон бөгөөд амьд үлдэх нь тодорхой бус байсан ч одоо эрүүл, аз жаргалтай өсөж байна. “Өөрөө тоглож, баяр баясгалантай байгаа нь түүнийг эрүүл саруул заан болохыг харуулж байна” гэж байгууллагын төлөөлөгч хэлжээ.

3. Шимпанзе Фокси

АНУ-ын Вашингтон муж дахь нэгэн хүрээлэнд амьдардаг 49 настай Фокси  ягаан үстэй /troll хүүхэлдэйн баатар/ хүүхэлдэйд маш их хайртай.

Өмнө нь ямар ч тоглоомд ингэтлээ дурлаагүй тэрээр энэ хүүхэлдэйг шууд хүлээн авч, үнсэж, тэвэрч унтдаг болжээ. 2008 оноос хойш Фокси хэдэн зуун хүүхэлдэй цуглуулсан бөгөөд тэдний дунд Диснэйн гүнжүүд ч бий.

Тэр өмнө нь эмнэлгийн туршилтад ашиглагдаж, дөрвөн зулзагаа алдсан тул эдгээр хүүхэлдэйнүүдийг “эхийн мэдрэмжээр” хайрладаг байх магадлалтай гэж судлаачид үздэг.

4. Шимпанзе Лиззи

Жоржиа муж дахь Project Chimps хамгаалах төвд амьдардаг Лиззи олон тоглоомтой ч тэдний дундаас Гринч хүүхэлдэйдээ онцгой дуртай.

Тэр хүүхэлдэйгээ хаа ч явсан авч явдаг, тэр ч бүү хэл бусад шимпанзетэй хамт унтахдаа ч тэвэрч унтдаг байна. 

Бусад шимпанзе тоглоомыг нь булаах гэж оролдсоноос болж хүүхэлдэйн гар, хөл урагддаг тул ажилтнууд байнга засаж, шинээр захиалж өгдөг. Лиззи одоогоор дор хаяж арван хэдэн хүүхэлдэй сольсон байна. 

5. Уулын арслан Брайар

Калифорнийн Эл Дорадо мужид 2024 оны наймдугаар сард олдсон хоёр настай уулын арслан Брайар тухайн үед эхээсээ төөрсөн байсан ба эхийг нь хэд хоног хайсан ч олоогүй байна. 

Түүнийг амьтны хүрээлэнд авчран эмчилж байх хугацаанд тоглоомон үлэг гүрвэл өгсөн бөгөөд Брайар хэдэн долоо хоногийн турш түүнтэй тоглож, тэвэрч унтдаг байв.

Дараа нь байгалийн орчинд шилжүүлэх хүртэл энэ тоглоом түүний “тайвшруулагч” болж байсан юм.

Эх сурвалж: Washington Post

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан