gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн том эрсдэл болдог"

А.Анужин
Эдийн засаг
2026-03-09
0
Twitter logo

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 2026 оны гуравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд “Investment and Trade Agency Week” арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт, худалдаа, татвар, санхүү, эдийн засгийн бодлогын чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг, салбарын танилцуулга, хөрөнгө оруулалтын ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг хөрөнгө оруулагчдад хүргэх юм.

Эрчим хүчний яамны Стратеги, бодлогын газрын дарга Т.Энхтүвшин "116 МВт хүчин чадалтай баттерей хуримтлуурын эх үүсвэр болон 100 МВт-ын салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банктай хамтран зохион байгуулалтын тодорхой арга хэмжээнүүдийг авч, төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн энэ долоо хоногт зохион байгуулагдах сэргээгдэх эрчим хүчний арга хэмжээ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Сэргээгдэх эрчим хүчний төслүүд нь уламжлалт төслүүдтэй харьцуулахад өртөг зардлын хувьд харьцангуй бага байдаг. Нэгдүгээрт, тоног төхөөрөмж болон холбогдох зарим бараа бүтээгдэхүүн нь гаалийн татвараас чөлөөлөгддөг. Хоёрдугаарт, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд тодорхой хэмжээний санхүүжилтийг харьцангуй бага хүүтэй зээлээр олгохоос гадна зарим хэсгийг буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх боломжтой байдаг. Энэ нь хувийн хэвшлийнхэнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд оролцох боломжийг нэмэгдүүлдэг.

Гуравдугаарт, хүлэмжийн хийг бууруулах механизм хэрэгжиж байгаа. Тухайлбал, 2013 онд Япон болон Монгол Улсын хооронд хэрэгжүүлэх санамж бичиг байгуулж, уг механизмын хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Үүнд хувийн хэвшлийн оролцоог дэмжин ажиллаж байгаа юм.

Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний салбарт шаардлагатай хууль, эрх зүйн орчин бүрдсэн. Иймд санаачилгатай, идэвхтэй ажиллах замаар бодит боломжуудыг ашиглах нөхцөл бүрэн байна. Томоохон дамжуулах сүлжээгээр дамжуулан эрчим хүч нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээ бүхий сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хувьд олон улсын жишгийн дагуу дэмжих тарифын тогтолцооноос уралдаант сонгон шалгаруулалтын систем рүү хууль эрх зүйн хүрээнд шилжсэн. Эрчим хүчний яамны үндсэн зорилго нь хэрэглэгчдэд хямд тариф бүхий, найдвартай, тогтвортой эрчим хүчийг тасралтгүй нийлүүлэхэд оршдог" гэв.

"Infinitum Energy" группийн захирал Линдсей Нейгл: Диспетчерийн үндэсний төвөөс сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчийг тодорхой хэмжээнд хязгаарлах зохицуулалт хийж байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэсэн бүх эрчим хүчийг бүрэн хэмжээгээр худалдан авах боломж бүрддэггүй. Ийм төрлийн хязгаарлалт нь хөрөнгө оруулагчдын хувьд оруулсан хөрөнгө оруулалтаа хэдий хугацаанд нөхөх талаар тодорхой бус байдал үүсгэдэг. Мөн хууль эрх зүйн орчны тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад хүндрэл учруулж байна. Иймд дээрх асуудлуудыг тодорхой болгож, тогтвортой зохицуулалт бий болгох шаардлагатай гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

Нөгөө талаас, хөрөнгө оруулагчид аливаа салбарт хөрөнгө оруулахдаа юунд хөрөнгө оруулж байгаа, тухайн хөрөнгө оруулалт нь хэр үр ашигтай, аюулгүй байх боломжтойг урьдчилан үнэлэхийг нэн тэргүүнд харгалзан үздэг. Эрчим хүчний салбарын хувьд хэт их хязгаарлалтгүй, урьдчилан төлөвлөх боломжтой тогтвортой орчин бүрдүүлэх нь чухал юм. Урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн том эрсдэл болдог.

Хувийн хэвшлийн төлөөлөл Л.Жавхлант-Ирээдүй: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц боломжтой орон. Иймд бид зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, олон улсын зах зээлд сэргээгдэх эрчим хүч экспортлох бүрэн боломжтой гэж үзэж байна. Гэвч энэ чиглэлд хамгийн их тулгамдаж буй асуудал нь эдийн засгийн болон санхүүжилтийн асуудал юм. Тодруулбал, хөрөнгө оруулалтын итгэлцлийг нэмэгдүүлэх, мөн төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Иймд энэ долоо хоногт явагдаж буй хэлэлцүүлгүүдээс тодорхой үр дүн гарна гэж найдаж байна.

Нөгөө талаас, хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл тодорхой хэмжээнд сулраад байгаа нь бодит тулгамдсан асуудлын нэг юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед Хөрөнгө оруулалтын газар болон холбогдох байгууллагууд хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авч эхэлж байгаа тул энэ нь эерэг үр дүн авчирна гэдэгт итгэж байна.

Манай байгууллагын хувьд БНСУ-ын үйлдвэрлэгч компанитай хамтран 6 сарын турш туршилтын төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү туршилт нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон бүтээгдэхүүн боловсруулах зорилготой бөгөөд туршилт амжилттай болсон. Одоогийн байдлаар төслийн эхний шатанд 500 саяас 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Цаашид энэхүү төсөл айл өрхийн түвшинд хэрэгжих боломжтой бөгөөд бүх банкны ногоон зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулан ажиллах боломжтой. Ингэснээр айл өрхүүд банкнаас ногоон зээл авч, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

“Investment and Trade Agency Week” арга хэмжээ маргааш “Монголын эдийн засгийн төсөв, санхүүгийн тогтвортой байдал ба хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Тус арга хэмжээ нь Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдааны орчныг сурталчлах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжинэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан