gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Авиа компаниуд шатахууны үнийн өсөлтийг бууруулахад салбарын сайдаас дэмжлэг хүсжээ

Б.Азбаяр
Нийгэм
2026-03-03
0
Twitter logo

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэний нисэхийн салбарын удирдлагууд, дотоодын авиа компаниудын төлөөлөлтэй  уулзаж, салбарын цаг үеийн асуудал, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Уулзалтын эхэнд  олон улсын геополитикийн нөхцөл байдал, зөрчилдөөнтэй бүс нутгуудын эрсдэлийг харгалзан үзэж, нислэгийн аюулгүй, найдвартай үйл ажиллагааг ханган ажиллахыг онцгойлон анхаарууллаа. Мөн ЗТЯ-наас 2026 онд Ховд аймгийн “Ховд”, Өмнөговь аймгийн “Гурвансайхан”, Хөвсгөл аймгийн “Мөрөн”, Баян-Өлгий аймгийн “Өлгий” 4 аймгийн нисэх буудлыг олон улсын шууд нислэг хүлээн авах боломжтой болгохоор зорьж буйг танилцуулаад, дотоодын агаарын тээвэрлэгчдэд бэлтгэл ажлаа хангах, нислэгийн чиглэл, давтамжийн саналаа боловсруулан ирүүлэхийг чиглэл болголоо.

Салбарын сайдын зүгээс аялал жуулчлалыг дэмжих хүрээнд орон нутгийн удирдлагуудтай уулзаж, бүс нутгийн онцлогт тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, нислэгийн тоог нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих боломжийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой уулзалтуудыг хийж, хамтарсан шийдвэрүүдийг үе шаттайгаар гаргана гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн орон нутгийн нисэх буудлуудын хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах ажлыг шуурхай хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдав.

Дотоодын авиа компаниудын зүгээс  аймаг, орон нутгийн нисэх буудлуудад жилд хүлээн авах дотоодын нислэгийн тоонд хязгаарлалт тогтоох асуудал, шатахууны үнийн өсөлт зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч байгааг танилцуулж, ЗТЯ болон сайдын зүгээс бодлогын дэмжлэг хэрэгтэй байгааг хэллээ.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1989 онд байгуулсан “Иргэний агаарын тээврийн тухай хэлэлцээр”-ийг энэ онд шинэчлэн батлахтай холбогдуулан “МИАТ” ТӨХК болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс агаарын тээврийн зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг өргөжүүлэх, зорчигч, ачаа, тээш тээвэрлэлтийн боломжийг нэмэгдүүлэх, шууд болон дамжин нислэгийн саналуудыг дэлгэрэнгүй хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэний нисэхийн салбар, тэр дундаа “МИАТ” ТӨХК болон дотоодын авиа компаниудын үйл ажиллагааг бодлогоор дэмжихээ илэрхийлж, нислэгийн чиглэлийг уртасгах, тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, орлогоо нэмэгдүүлж, алдагдлаа бууруулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: Зам, тээврийн яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан