Уулын эзэн цоохор ирвэсийг хамгаалах, түүний амьдрах орчныг тэтгэх үйлсэд бие сэтгэлээ зориулж буй байгаль хамгаалагчдыг алдаршуулах зорилгоор "2025 оны Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагч" шалгаруулалтыг зарлажээ.
Шалгаруулалтад ирвэстэй бүс нутагт ажиллаж амьдардаг байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, БОХУБ, мэргэжилтэн хамрагдах бөгөөд ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтныг хууль бусаар агнах зөрчлийг илрүүлсэн, таслан зогсоосон, урьдчилан сэргийлсэн байх шалгууртай аж.
Цоохор ирвэсийн тухай сонирхолтой баримтууд:
Ирвэс 2500-3000 метр өндөр уулсын гүн хавцал, жалга, хавцгай хад цохиот эгц хажуу зэрэг гөрөөл амьтнаа отох, гэтэж ойртох, довтлох боломжтой бартаат газрыг илүү шүтэж байршдаг. Мөн говь, цөлийн хад чулуут уулс, баянбүрд шүтэж амьдарна.
Монгол Алтай, Хөвсгөл, Хангай, Говь-Алтай, Зүүнгарын говь, Алтайн өвөр говийн өндөрлөг уулсаар тархсан.
Ирвэс нь гол төлөв бүрэнхий, шөнө идэвхтэй. Янгир, тарвага, огдой, туулай, бор гөрөөс, адуу, хонь, ямаа, цагаан ятуу, хахилаг, хойлогоор хооллоно.
Заримдаа хулан, аргаль зэрэг тураг амьтдыг ч барьж иднэ. Ирвэс хадны хонгил, ангалд үүрллэнэ. Ороо нийллэг хавар 1-3 сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 98-104 хоног. Эм ирвэс 2-3 гүем төрүүлнэ. Байгальд 15-18 жил насалдаг.
Эх сурвалж: БОУАӨЯ, Байгаль апп