УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)-ийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Хуулийн төсөл бол “Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай гэсэн нэртэй байсан. Үүний өмнө “Хүний” гэж нэмэх гэж байгаа. Ирээдүйг харж байх хэрэгтэй. Технологи, анагаах ухаан асар хурдтай хөгжиж байна. Энэ хэрээр амьтны эд эрхтнийг хүнд суулгах боломжтой болох нь. Тухайлбал, хүнд хамгийн ойр амьтан бол гахай. Гахай хүнтэй ойролцоо, дархлаа дарангуйлах систем нь илүү сайн хөгжиж байна. Эрхтнийг гахайд ургуулаад хүнд суулгахыг байг гэхгүй.
Харин “Хүний” гэдэг үг нэмснээр хүнээс авна, хүнд суулгана гэсэн санаа юм. Тиймээс хүний гэдэг үг оруулахгүйгээр явчхаасай гэж хүсэж байгаа” гэлээ.
Ажлын хэсгийн гишүүн, Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны зөвлөх П.Батчулуун “Манай хуулийн төсөл анх эрхтэн эд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хууль гэдэг нэртэй орж ирсэн. Ажлын хэсгийн ахлагчийн саналаар хүний гэдэг үгийг нэмж оруулахаар болж, бид ярилцсан. Монголд амьтнаас хүнд эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудал бодитоор бэлэн болоход тодорхой хугацаа шаардлагатай. Эхний ээлжид хүний гэдэг тодотголтой яваад, ирээдүйд бүх юмыг нээлттэй байлгахаар ярилцсан юм” гэв.
Мөн Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Бид 30 дахь жилдээ эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна. Эрхзүйн орчинтой болох зайлшгүй шаардлага байна. Энэ хүрээнд хуулийн нэр томьёонд хүний гэж эхний байдлаар оруулж ирэх нь зөв юм болов уу. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй санал нэг байна. Анагаахын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, докторуудтай уулзаж, ярилцаж байгаад “Хүний” гэдэг үгийг оруулж ажлын хэсэг санал хураалтаар дэмжсэн” гэлээ.