gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.08
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.08
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.08
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"1159 барилгын зураг төсөл боловсруулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан"

Б.Азбаяр
Улс төр
Өчигдөр
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  14 цаг 17 минут
2026.04.07

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 65.5 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар, 

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/,
  2. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад хандсан асуултын хариуг, 
  3. Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх юм. 

Хурлын үеэр гуравдугаар асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах УИХ-ын гишүүн Ц.Баатархүү болон Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар санал гаргаж, гишүүдийн 68.4 хувь нь дэмжсэнээр хойшлуулахаар болов.

Нэгдүгээр асуудлын хүрээнд тогтоолын төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан танилцууллаа. 

Тэрээр, "УИХ гишүүн Т.Мөнхсайхан, М.Мандхай, Л.Энх-Амгалан нарын санаачлан боловсруулж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх байнгын хорооны санал, дүгнэлтийн төслийг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Одоогоор ажлын хэсэгт орох болон ахлах хүсэлтэй гишүүд саналаа өгсөн байна" хэмээгээ ажлын хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй гишүүн байгаа эсэхийг тодрууллаа. 

Энэ үеэр, УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяа хэлэхдээ, "Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг, энэ орчныг сайн мэддэг, мэдэрдэг багш мэргэжилтэй, туршлагатай хүнийг ажлын хэсгийн ахлагч болговол ямар вэ. Ажлын хэсгийн ахлагч нь солигдвол миний бие ажлын хэсэгт орж ажиллаж болно" гэв.

Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр, 

Ажлын хэсгийн ахлагчид, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн санал ирүүлэв.

Ажлын хэсгийн гишүүдэд, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Л.Энхнасан, Эрдэнэбат, Ж.Галбадрах, С.Зулпхар, Г.Хосбаяр,  Н.Алтаншагай нар ажиллуулах санал хурааснаар 81 хувийн дэмжлэгтэйгээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав.

Хоёрдугаар асуудал буюу УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад хандсан асуултын хариултыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцууллаа. 

"2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад гурван чиглэлээр асуулга тавьсан. Үүнийг товч танилцуулъя.

Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцжуулах асуудлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 37 дугаар зүйлийн 37.1.1, мөн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг үндэслэн дараах асуултыг тавьсан.

Үүнд: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцын 9 дүгээр зүйл (хүртээмж),
Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан орон сууц, дэд бүтцийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх заалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар.

Хоёрдугаарт, яамнаас хэрэгжүүлж буй орон сууцжуулалтын төсөл, хөтөлбөрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн хамруулж байгаа, мөн хөнгөлөлттэй орон сууцны хөтөлбөрт хамруулах бодлого, арга хэмжээний талаар асуусан.

Гуравдугаарт, сүүлийн гурван жилийн хугацаанд орон сууцжуулах хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн хамруулсан талаарх тоон мэдээлэл, тайланг ирүүлэхийг хүссэн.

Эдгээр асуудлыг Засгийн газрын тогтоол, холбогдох журмын хүрээнд хэрэгжүүлж, тодорхой боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна гэж үзэж байна.

Гурав дахь асуулгын хүрээнд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг албан бичгээр хүргүүлнэ. О.Саранчулуун гишүүний бэлтгэсэн материалыг энэ хурлын дараа гардуулж өгнө.

Харин энэ хурал дээр товч тайлбар өгье.

Журмын дагуу нийслэл Улаанбаатар хотод: 

1521 түрээслэх болон түрээслээд өмчлөх орон сууц,  Нийслэлийн Орон сууцны корпорацтай холбоотой 972 орон сууц, нийт 2493 айлын орон сууцыг хамруулсан. 

Асуултын хүрээнд дэлгэрэнгүй тайлбарыг үргэлжлүүлэн өгнө" гэв.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Баясгалангын тодруулсан асуултад Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хариуллаа. 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан: Юуны өмнө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй холбоотойгоор улсын комисс хүлээж авах явцад хэдэн барилга оролцоог хангаагүй байгаа талаарх нарийвчилсан тоон мэдээллийг ажлын хэсэг гаргаж өгнө.

Өнөөдрийн байдлаар улсын комиссын бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагуудын оролцоо тодорхой хэмжээнд бий. Тухайлбал, зураг төслийн компаниуд, барилгын салбарын холбоод оролцож байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө заавал оролцох тухай хуулийн тодорхой заалт одоогоор байхгүй байна.

2016 оноос хойш Барилгын тухай хууль бүрэн шинэчлэгдээгүй, зөвхөн нэмэлт, өөрчлөлтүүд орж ирсэн. Одоо уг хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганд өргөн барихад бэлэн болсон.

Шинэчилсэн хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нэлээдгүй заалт тусгагдсан. Цаашид улсын комиссын бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг төрийн бус байгууллагаар дамжуулан оролцуулах зохицуулалт орж байгаа.

Энэ хууль УИХ-д хэлэлцэгдэх үед гишүүд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж буй гишүүд идэвхтэй оролцож санал гаргана гэж үзэж байна.

Дараагийн асуудал, 2028 он хүртэл зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд төрийн болон олон улсын санхүүжилттэй, мөн нийслэлийн төслүүдийг нийлүүлээд нийт 24 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн.

Мөн өмнө нь орон сууцжуулалтын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувь 5 хувь байсан бол 10 хувь болгож нэмэгдүүлсэн. Тухайлбал, ойрын хугацаанд ашиглалтад орох 1008 айлын орон сууцны 10 хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах боломж бүрдэнэ.

Цаашид орон сууцны хуваарилалтыг ил тод, авлигагүй болгох зорилгоор цахим системд шилжүүлж байна. Ингэснээр хүний оролцоотой хуваарилалт, хүнд суртал, давхардал арилж, ил тод байдал хангагдана. 

-Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газрын дарга н.Одбаяр нэмэлт тайлбар өглөө. Тэрээр, "Цахим системийн хүрээнд “Хурд” системтэй холбож байна. Иргэн зөвхөн өөрийн мэдээллийг (жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй эсэх, олон хүүхэдтэй эсэх гэх мэт) сонгон, регистрийн дугаараа оруулахад бусад мэдээлэл автоматаар татагдана. Ингэснээр бүртгэлийн хүндрэл багасна" гэв.

Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Мөнхтөр: 2025 оны эцсийн байдлаар 162 барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж ажилласан.

Мөн нийт 1159 зураг төсөл боловсруулснаас:

  • 408 нь орон сууц,
  • 59 нь үйлдвэр,
  • 131 нь худалдаа, үйлчилгээ,
  • бусад нь зочид буудал зэрэг барилга байна.

Эдгээр зураг төслийг боловсруулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж ажилласан. 

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 9.4-т барилгын комиссын бүрэлдэхүүний дөрөвний нэгэд холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулна гэж заасан байдаг.

Мөн бодит байдал дээр зөрчил байхгүй гэж хэлж болохгүй. Бид газар дээр нь очоод шалгаж болно. Алдаагаа засах нь чухал болохоос биш байхгүй мэтээр ярих шаардлагагүй.

Зураг төсөл дээр зөв байж болох ч гүйцэтгэл дээр зөрчил байгаа эсэхэд хариуцлага хүлээх ёстой. 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан:  Б.Мөнхтөр дарга ажлаа аваад удаагүй байгаа. Мэдэхгүй зүйлээ мэдэхгүй гэж хэлж, шаардлагатай бол албан бичгээр тодруулж өгөх нь зөв.

Нарийвчилсан тоон мэдээллийг одоогоор хэлэх боломжгүй байна. О.Саранчулуун гишүүний асуулгын хариуг албан бичгээр хүргүүлнэ. 

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Цахим шилжилтийн хувьд бүх иргэн ухаалаг гар утастай гэж үзэж болохгүй. Сард 302 мянган төгрөгийн тэтгэмж авдаг асран хамгаалагчид гар утас авах боломжгүй нөхцөл бий.

Би 21 аймагт ажиллахдаа 4000 гаруй санал авсан. Цахимд хамрагдаж чадахгүй иргэдийн бодит нөхцөлийг харгалзан үзэх хэрэгтэй.

ШУУД ҮЗЭХ: 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан