Жастин Бибер Coachella-д бямба гарагийн орой тоглолтоо хийхдээ олон зочин уран бүтээлчийг тайзан дээр урьсан ч хамгийн гэнэтийн “зочин” нь өөрийнх нь бага насны дүр байлаа.
Жастин үзүүлбэрээ 2025 оны "SWAG" болон "SWAG II" цомгуудын дуунуудаар эхлүүлээд, тайзан дээр авчирсан лаптопоо ашиглан өмнөх хит дуунуудынхаа YouTube дээрх бичлэгүүдийг том дэлгэцэнд гаргаж, зэрэгцэн дуулсан юм. Түүнийг хуучин бичлэгтэйгээ хамт дуулж байхад нь YouTube өөрийг нь Coachella-гийн шууд дамжуулалтаар хүргэж байв.

Тэрбээр “Baby,” “Beauty and a Beat,” “Favorite Girl,” “Never Say Never,” “All Over the World,” “Sorry” зэрэг хит дуунуудтайгаа хамт дуулснаас гадна жаахан үе рүү буцаж, 13 настай байхдаа дуулж YouTube-д байршуулсан So Sick дууны ковер бичлэгтэйгээ дуэт хийжээ. Тухайн бичлэг нь түүнийг олонд танигдахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ онцлог.
“Та нар хэзээнээс намайг сонсож байгаа вэ? Үнэхээр анхнаас нь мэддэг үү?” гэж Жастин үзэгчдээс асууж байв.
Мөн тэр зөвхөн дуу ч биш, өөртэй нь холбоотой болон холбоогүй бичлэгүүдийг ч үзүүлжээ. Жишээ нь, олонд танигдсан “It’s not clocking to you that I’m standing on business” гэх папараццитай маргаж буй бичлэгийн хэсгээс үзүүлж, хэлсэн үгээ дуурайн давтсан нь олныг хөгжөөжээ.
Эх сурвалж: The People