Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нар 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлснийг өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг хуулийн төслийн танилцуулгадаа "...Шинэ тутамд эрчимтэй хөгжиж байгаа, ирээдүйд амжилт үзүүлэх боломжтой гэж үзэж болох и-спортын төрөл нь олимпын төрөлд хараахан багтаагүй байх тул дээрх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байгаа нь спортын энэ төрлийг адил түвшинд авч үзэх боломжгүй байна.
Иймд хуулийн төслийн тандан судалгааны тайлан, хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9.3 дахь заалтад “Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн үндэсний шигшээ баг, түүний харьяалагддаг спорт холбоо,” гэх агуулгыг нэмэхээр хуулийн төсөл боловсрууллаа" гэсэн юм.
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2027 оны дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.