УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Засгийн газрын мэдээллийн цагаар энэ удаад Бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтийг хязгаарлах, инфляцийг тогтворжуулах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болон хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийхээр бэлтгэлээ.
Нэг. Өнөөгийн байдал
Оны эхний 11 сарын байдлаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тариф оны эхэн үетэй харьцуулахад 14.0 гаруй хувь өсөөд байна. Энэхүү өсөлтөд юуны өмнө хүнсний бараа, бүтээгдэхүүн, тээвэр, боловсролын үйлчилгээний үнэ тарифын өсөлт голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн газрын мэдээ, судалгаанд дүгнэсэн байна.
Инфляцийн түвшин сүүлийн жилүүдэд 2004 онд 11.0 хувьд хүрч байснаас хойш анх удаа ийнхүү 10 хувийн босго даваад байна. УИХ-аас баталсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэл”-д тусгагдсан инфляцийн зорилтот түвшнээс өнөөгийн инфляцийн түвшин ийнхүү давж гарч байгаа нь гадаад, дотоод олон хүчин зүйлүүдтэй холбоотой гэж үзэж байна.
Үнийн өсөлтөд нөлөөлсөн дотоод хүчин зүйлийн хувьд:
• Үр тариа болон бусад тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт буурсан нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж байна. Тухайлбал энэ онд хураан авсан үр тариа 5.4 мянган тонноор буурч, оны эхний 11 сард импортоор худалдан авсан гурилын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 20.0 гаруй мянган тонноор буурсан
• Импортоор нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хүндрэл, саатлаас шалтгаалан нийлүүлэлт тасалдаж байгаа
• Дотоодын бөөний худалдааны зүй зохистой, найдвартай сүлжээ бүрдээгүйн улмаас завсрын дамжуулан борлуулагчид (ченж) олноор бий болж, хэт өндөр ашиг хөөсөн үйл ажиллагаа явуулж байгаа
• Хүнсний бараа, бүтээгдэхүүний хувьд эрүүл ахуйн шаардлага хангасан агуулах, тээвэрлэлтийн зөв тогтолцоо хараахан бүрдээгүй
• Төрийн захиргааны байгууллагуудаас тогтоон мөрдүүлж байгаа олон төрлийн дүрэм, журмын улмаас үйлдвэрлэгчид, импортлогчид, худалдаа эрхлэгчид улсын төсөвт төлөх албан татвараас гадна олон төрлийн нэмэгдэл хураамж, төлбөр, шимтгэл төлж байгаа зэрэг нь сөргөөр нөлөөлж байгаа юм.
Эдгээрээс бараа, бүтээгдэхүүний хангамжид ихээхэн таагүй нөлөө үзүүлж, үнэ ханшийг өсгөх нэг томоохон хүчин зүйл болоод байгаа гадаад худалдаа, төмөр замын тээвэрлэлтийн асуудлыг авч үзье.
Энэ оны эхний 11 сарын байдлаар төмөр замаар тээвэрлэсэн ачаа эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,5 хувиар буюу 737,9 мян. тонноор буурсан гэж Үндэсний статистикийн газрын статистик мэдээнд дурдсан байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд гадаад худалдаа эрхлэх явцад ямар ямар хүндрэл, саад бэрхшээл учирч байгаа жишээг сүүлийн үеийн мэдээ, судалгаан дээр авч үзэхэд ч завсрын шатанд бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөхөд нөлөөлж байгаа хүчин зүйл нэлээд олон байна.
Дэлхийн банкнаас өнгөрсөн онд хийж, 2007 оны долдугаар сард олон нийтэд танилцуулсан “Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн эх сурвалжууд” гэсэн томоохон судалгааны тайлан, дүгнэлтэд дэд бүтцийн салбарын сул хөгжил, ачаа тээвэрлэлтийн өндөр өртөг зардал нь цаашдын өсөлтийг сааруулах нэг тулгамдсан хүчин зүйл болж байгаа талаар дурдсан байна.
Монгол Улсын гадаад худалдаа, үүний дотор импортын хэмжээ энэ онд 40 орчим хувиар, дотоодын бөөний худалдаа 54,0 хувиар, жижиглэн худалдаа 30,0 орчим хувиар өсөн нэмэгдэж байгаа хурдац, ачааллыг манай тээвэрлэлт, ложистикийн сүлжээ, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал бүрэн гүйцэхгүй, хоцорч байгаагаас хилийн гол боомтуудад ачаа, барааны түгжрэл үүсэх, гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үүнээс багагүй хохирол амсаж, бараа, бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж байна.
Иймд манай гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, дотоодын эдийн засгийн өсөлтийг түргэтгэхэд саад бэрхшээл болж байгаа ачаа тээвэрлэлт, хилийн боомт дахь ачаа шилжүүлэн ачих, ачаа бараанд хийх шалгалтын болон бусад үйл ажиллагааг шат дамжлага цөөнтэй, шуурхай болгох талаар зохион байгуулалтын эрс өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай болжээ.
Инфляцид нөлөөлж байгаа гадаад хүчин зүйлүүдээс нэг л асуудлыг хөндөхийг хүсч байна. Манай импортын худалдаанд 35 орчим хувийг эзэлж байгаа хойд хөрш ОХУ-д оны эхний 11 сарын байдлаар инфляцийн түвшин 11.5 хувь, манай импортын худалдаанд 30 гаруй хувийг эзэлж байгаа өмнөд хөрш БНХАУ-д инфляцийн түвшин 6.9 хувьд хүрч байгаа нь импортын бараа, бүтээгдэхүүнээр дамжин манай бараа, үйлчилгээний үнэ тарифыг хурдацтай өсгөх бас нэг хүчин зүйл, шалтгаан болсоор байна.
Гадаад хүчин зүйлийн энэхүү нөлөөлөл ирэх оны эхний хагас жилд ч үргэлжилсээр байх төлөвтэй байгааг гадаад орон, олон улсын байгууллагуудаас гаргаж буй мэдээ, судалгааны дүн харуулсаар байна.
Хоёр. Инфляцийг хязгаарлах, үнийн хөөрөгдлийг бууруулах талаар Засгийн газраас авч буй зарим арга хэмжээ
Нэгэнтээ өсөн нэмэгдэж 14.0 хувь гараад байгаа инфляцийн өсөлтийн хурдцыг сааруулах, хязгаарлах чиглэлээр Засгийн газраас дараах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
• Бараа, бүтээгдэхүүний богино болон дунд хугацааны нөөц бүрдүүлэх талаар хууль, шийдвэрийн төсөл боловсруулсан,
• Импортоор авах зайлшгүй шаардлагатай байгаа гурил, улаанбуудайн асуудлаар ОХУ-ын Засгийн газрын холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээ шуурхай хийж, 2008 онд 85.0 мянган тонн буудай, 15.0 мянган тонн гурил худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гэрээ хэлэлцээр хийх шатанд ороод байна.
• Импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, татан авалтад учирч байгаа төмөр зам, авто тээврийн шилжүүлэн ачилт, буулгалт, тээвэрлэлтийн саад бэрхшээлийг арилгахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээнүүд авч байна.
• Үнэ тарифын өсөлтийг зохицуулах асуудлаар Сангийн сайдаар ахлуулсан яам дундын орон тооны бус зөвлөлийг байгуулан, шуурхай зохицуулалтын арга хэмжээ авч 7 хоног бүрийн даваа гаригт цуглан ярилцаж, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж байгаа.
• Үйлдвэрлэгчээс худалдан авагчдад хүрэх завсрын шатанд зохиомлоор нэмэгдэж буй үнийн нэмэгдлийг зогсоох, хязгаарлах чиглэлээр мэргэжлийн хяналт шалгалтын албад, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, татварын алба зэрэг мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.
• Үйлдвэрлэл, худалдааны шатанд засаг захиргааны шат шатны байгууллагуудаас ногдуулан авч байгаа олон төрлийн нэмэгдэл төлбөр, хураамжуудын тоог цөөрүүлэх, давхардлыг арилгах зэрэг арга хэмжээ авч эхлээд байна.
• Үнийн өсөлтийг зохицуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа авч хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гарган мөрдүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар мөн үнийн өсөлтийн байдлыг авч хэлэлцээд ойрын хугацаанд хомсдол үүсэж болзошгүй байгаа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах асуудлаар холбогдох яамдаас боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн ойрын хугацаанд хийж гүйцэтгэх шаардлагатай асуудал, яамд, байгууллагуудын үйл ажиллагааны харилцан уялдааг хангах чиглэлээр Ерөнхий сайдын Албан даалгавар гаргаад байна.
Засгийн газраас инфляцийг сааруулах талаар авч хэрэгжүүлж байгаа эдгээр арга хэмжээний зэрэгцээ Монголбанкнаас өнгөрсөн 10, 11 дүгээр сард бодлогын хүүгээ өсгөж 8.4 хувьд хүргэсэн, арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг ирэх оны эхнээс 5.5 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэрүүдийг гарган, инфляцийн өсөлтөд нөлөөлж болох мөнгөний бодлогын хүчин зүйлийг бодлогоор зохицуулах арга хэмжээ авч байна. Ийнхүү Засгийн газар, Монголбанкны бодлогын арга хэмжээнүүд харилцан бие бие дэмжсэн, уялдсан байх нь эцсийн үр дүнд нааштай нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.
Гурав. Дунд хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ
Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зохицуулах асуудлыг хяналт шалгалт хийх, үнэ тарифыг хянах, хязгаарлах зэрэг дан ганц захиргааны арга хэлбэрээр голчлон зохицуулах гэж оролдох нь макро эдийн засгийн болон бизнесийн зөв, эрүүл орчин бүрдэхэд сөрөг нөлөөтэй юм.
Иймээс Засгийн газар аль болох хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын өөрсдийн үйл ажиллагаа, оролцоонд тулгуурласан хэлбэрээр зохицуулалтыг хэрэгжүүлэх, төрийн зүгээс өөрт байгаа эдийн засгийн бодлогын арга хэрэгслүүдээр (татвар, хураамж, мөнгө, зээл, барааны нөөц, стандарт гэх мэт) нөлөөлөх байдлаар зохицуулалт хийж байх нь зүйтэй гэж үзэж байна.
Засгийн газраас үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр авч байгаа арга хэмжээ нь эдийн засагт байгаа эрүүл өрсөлдөөн, зайлшгүй байвал зохих суурь үнийн өсөлтийг хязгаарлах, царцаахад чиглэгдэх учиргүй юм. Тухайлбал эрчим хүч, цэвэр усны хангамжийн үнэ тариф нь цаашид жилээс жилд зохистой хэмжээгээр өсөж, эдгээр салбарын цаашдын тогтвортой үйлдвэрлэл явуулах, шинэ хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх учиртай билээ.
Энэ оны тухайд нэгэнт өндөр түвшинд хүрээд байгаа үнийн өсөлтийг бууруулах, тогтмолжуулах, хомсдолтой зах зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас ойрын хугацаанд дараах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Заримыг нь хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд:
• Үнийн огцом өсөлтийг тогтворжуулах Хөтөлбөрийг боловсруулан гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн.
• Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бодлогын арга хэмжээнүүдийг төлөвлөж, холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Цаашдаа ч энэ чиглэлээр хийх зүйл нэлээд байгаа.
• Манай улсын нийт импортын 70 гаруй хувийг нэвтрүүлж байгаа өмнөд хилийн Замын-Үүд боомтын хүчин чадал, удирдлага, зохион байгуулалтыг эрс сайжруулах, тус боомтоор дамжин өнгөрч байгаа бүх төрлийн ачаа, тээшийг шуурхай нэвтрүүлэх үйл ажиллагааг удирдаж, хянах чиглэлээр олон улсын түвшинд хүрэхүйц цоо шинэ менежментийг нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж, энэ чиглэлээр бэлтгэлийг хангаж байна.
• Бараа, түүхий эдийн биржийг хувийн хэвшлийн санаачилгад тулгуурлан байгуулж, тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж, эрэлт, үлдэгдлийн талаарх мэдээллийг үйлдвэрлэгчид, худалдаачид, хэрэглэгчдэд тогтмол мэдээлж, тэдэнд зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдлын талаарх үнэн зөв дохиоллыг өгч байх тогтолцоог бий болгохыг зорьж байна.
Дөрөв. Үнэ ханшийг тогтворжуулах, цаашид үүсч болох үнийн огцом өсөлтөөс урьдчилан сэргийлэхэд УИХ-ын зүгээс хүсэх дэмжлэг
Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслүүдийг шуурхай хэлэлцэн шийдвэрлэж, хүнсний бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулахуйц шийдвэрүүдийг гаргасан явдалд УИХ-ын дарга болон гишүүд та бүхэнд талархаж байгаагаа Засгийн газрын нэрийн өмнөөс илэрхийлж байна.
Үнийн өсөлтийг тогтворжуулах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээг цаашид тууштай хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх, ард иргэдийн худалдан авах чадварыг инфляц, үнийн өсөлтөөс хамгаалахын тулд дараах зарим асуудлаар УИХ-аас дэмжлэг, туслалцаа авах хүсэлтэй байна. Үүнд:
• Засгийн газраас өргөн мэдүүлсэн, УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн шатанд байгаа “Гурил, хүнсний буудайн нөөц бүрдүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл нь “Монгол Улсын хөгжлийн сангийн тухай хууль”-ийг зөрчихөөр байна гэж УИХ-ын гишүүд үзсэн учраас энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд Засгийн газраас холбогдох хуулийн төслийг ойрын хугацаанд боловсруулж, шуурхай өргөн барих болно. Иймд үр тарианы нөөц бүрдүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.
• Инфляцийн өсөлтөд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт голлох жин эзэлж байгаа, дэлхийн зах зээлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш цаашид ч тогтворгүй байх хандлагатай байгаа тул дотоодын хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр УИХ-аас батлан гаргасан хууль, бодлогын баримт бичгүүдийг эргэн нягталж үзэж, нэмэлт, тодотгол оруулах шаардлагатай болов уу.
• Гадаад зах зээл дэх бараа, түүхий эдийн үнийн хэлбэлзэл ихтэй байгаа өнөө үед Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуулийн 6.1.1 дэх заалтын дагуу Засгийн газарт олгогдсон гаалийн албан татварын хувь хэмжээг бууруулж болохоор олгогдсон эрхийн нэгэн адил гадаад зах зээлд гарч буй гэнэтийн өөрчлөлтийн улмаас бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, буурч болзошгүй нөхцөлд импортын барааны онцгой татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад тусгай албан татваруудыг тодорхой хязгаарын дотор өсгөж, бууруулах буюу шуурхай зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгохыг хүсэж байна.
• УИХ-аас татвар, гааль, гадаад худалдаа зэрэг эдийн засгийн бодлогын талаарх гол гол хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах явцдаа үйлдвэрлэл, хүн амын хүнсний хангамж, хүнсний баталгаат байдалд сөргөөр нөлөөлөхгүй байх асуудлыг анхааралтай авч үзэж байх шаардлагатай байна. Энэ чиглэлээр Засгийн газар УИХ-тай уялдаа холбоотой хамтран ажиллах болно.
• Ирэх 2008 оны үндсэн чиглэл, мөнгөний бодлогод инфляц, үнэ ханшийг тогтворжуулах талаар тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, Төв банкны бодлого үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооноос байнгын дэмжлэг үзүүлж ажиллахыг УИХ-ын гишүүд та бүхнээс хүсэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.