“Хүнсний аюулгүй байдал - Иргэдийн оролцоо" сэдэвт зөвлөгөөн Монголын Хүүхдийн ордонд өчигдөр эхэллээ.
Энэ үеэр өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон хүнсний аюулгүй байдлыг иргэд хэрхэн хангаж, амьдралд бодитоор хэрэгжүүлэх вэ гэдэг талаар албаныхан зөвшилцлөө.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй уг зөвлөгөөнд Монголын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийслэлийн захирагчийн албаны төлөөллүүд оролцож санал солилцлоо.
Энэ үеэр Монголын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбаттай ярилцсан юм.
-Зөвлөгөөний гол зорилго нь юу вэ?
-Монголын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци байгуулагдаад дөрвөн жил болж байна. Жил бүрийн зөвлөгөөнөөс гадна 2010 онд “Өрхийн хөгжил, агуу их боломж” сэдэвт зөвлөгөөнийг хийж байсан. Манай байнгын уриа бол “Хамтдаа хөгжье”.
Энэ жилийн хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан “Шууд ардчилал, иргэдийн оролцоо” сэдэвт ээлжит зөвлөгөөн болж байна. Энд арваад аймаг, нийслэлийн найман дүүргээс ирсэн 800 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Энэ жилийн зөвлөгөөнийг онцолж МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос илгээлт ирүүллээ.
Түүнчлэн төр, засгийн томоохон түшээд оролцсон нэлээд өргөн хүрээний зөвлөгөөн болж байна. Эндээс бид иргэдэд хандсан уриалга гаргах юм. Түүнчлэн төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг төрөөс хэрхэн дэмжих гэж байна. Бид хэдий болтол өөрсдийн хүчээр олон түмний хүчээр явсаар байх вэ гэсэн санааг дээш нь дэвшүүлэх юм.
-Эрүүл хүнс аяны хүрээн дэх үзэсгэлэн нээгдсэн байна?
-”Эрүүл хүнс” үзэсгэлэн нь манай үйл ажиллагааны бас нэг гол хэсэг гэж хэлж болно. Энд жинхэнэ үндэсний гэх эрүүл хүнсээр үзэсгэлэн гарсан байгаа нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нэг арга нь болж байна. Тухайлбал, Сэлэнгийн зөгийн бал, Өмнөговийн иргэдээс ирүүлсэн ингэний хоормог, Хэнтийгээс ирүүлсэн цагаан сармис, Завханы улаан сармис гэх зэрэг Монголын үндэсний брэнд болсон эрүүл хүнсний бүтээгдэхүүнүүд дэлгэж иргэдийн хүртээл болгож байгаа нь цаг үеэ олсон ажил.
Цаашдын бидний тавьж байгаа зорилго бол Монголын хүнсний бүтээгдэхүүний брэндүүдийг цуглуулан үзэсгэлэн яармаг зохиох бодолтой байгаа юм. Энэ жил Хүнсний аюулгүй байдлын тухай хоёр хууль батлагдсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлээд байгаа.
-Аливаа улс үндэсний аюулгүй байдлын нэг хүчин зүйл бол хүнсний аюулгүй байдал. Манайд энэ нь бодит байдал дээр ямар байна?
-Эрүүл хүнсний асуудал нь өөрөө маш өргөн цар хүрээг хамарч буй юм л даа. Манайхан хаанаас оруулж ирсэн нь үл мэдэгдэх, гарал үүсэл нь тодорхойгүй, хэр баталгаатай нь мэдэгдэхгүй хүнсээр бөмбөгдүүлж ирсэн. Энэ асуудлаас болоод сүүлийн үед хоол боловсруулах замын өөрөөр хэлбэл, ходоод, элэг, цөс гээд хүний дотоод эд ангид маш их сөрөг үр дагавар бий болж янз бүрийн өвчин эмгэг бий болж байгаа нь илт. Энэ нь нэг талаас сэтгэл зүйтэй холбоотой өвчлөл юм. Нөгөөтэйгүүр хүний идэж ууж буй хүнсний бүтээгдэхүүнээр дамжиж буй гэж хэлж болох юм.
-Хүнсний аюулгүй байдал гээд яриад л байдаг. Яг эрүүл хүнс гэж юуг хэлээд байна?
-Хүнсний аюулгүй байдал дундаа эрүүл хүнс гэж байгаа. Энэ нь мэдээж манай эрт дээр үеэс уламжлагдан ирсэн малын гаралтай сүү сүүн бүтээгдэхүүн, газар тариалангаа илүү түлхүү хэрэглэх шаардлагатай гэж хэлэх гээд байна л даа. Манайд Японы Жайкагийн хэдэн нөхдүүд ирээд ярьж байхдаа эдний брэндийн бүтээгдэхүүн хурдан мууддаг гэж хэлж байсан. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ориг өөрөөр хэлбэл, байгалийн гаралтай, мал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн маш хурдан мууддаг гэсэн санааг хэлж байсан юм билээ.
Гэтэл сүүлийн үед манайд сүү сүүн бүтээгдэхүүнээ хурдан муудаж гашилгахгүй гэсэндээ янз бүрийн химийн гаралтай эсвэл ус, мөс холиод хаячихдаг болсон байна. Энэ маань нөгөө эрүүл бус хүнсийг бий болгоод байгаа юм л даа.
-Дөрвөн жил явуулж буй уг зөвлөгөөний үр дүн хэр гарч байна. Энэ удаагийн зөвлөгөөний үр дүнг хэрхэн харж байна?
-Бид жил бүр өөр өөр чиглэлээр зөвлөгөөнөө явуулж байгаа. Эхнийх нь Өрхийн аж ахуй, агуу боломж дараагийнх нь “Эрүүл хүнс, Эрүүл ирээдүй”, өнгөрсөн жилийнх нь “Иргэдийн оролцоо, өрхийн хөгжил” энэ жилийнх нь “Хүнсний аюулгүй байдал, иргэдийн оролцоо” гэсэн сэдвээр явагдаж байна. Энэ жилийн хувьд иргэдийн оролцоо маш их нэмэгдэж байгаа нь харагдаж байна.
Иргэд маань өөрсдөө ногоо тариалья, хүлэмжийн аж ахуй эрхэлье гэх зэргээр маш их ханддаг болсон байгаа. Эхний зөвлөгөөнд 300-гаад иргэн оролцож байсан бол энэ жилийн хувьд хөдөө, орон нутгаас, нийслэлийн дүүргүүдээс нийлээд 800 гаруй иргэн оролцож байгаа нь сайшаалтай. Энэ бүхний үр дүнд төр засаг, иргэдийн хоорондын холбоо сайжирч буйг харуулж байна гэж хэлж болно.
-Уг зөвлөгөөнд оролцсон шийдвэр гаргах түвшний хүмүүс юуг онцолж байх юм?
-Гадаадын олон байгууллага бидний үйл ажиллагааг дэмждэг. Түүний нэг НҮБ-ын Бээжин дэх суурин төлөөлөгч бидний зохион байгуулж буй уг зөвлөгөөнд хандаж илгээмж явуулсан байгаа. Түүнчлэн энд ирсэн шийдвэр гаргах түвшний болон албаны хүмүүсийн голчлон ярьж байгаа зүйлээс хэлэхэд иргэдийн оролцоог сайжруулах, тариалалтын хугацааг сунгах өөрөөр хэлбэл, иргэд өөрсдөө тариалж болох ямар хүнсний ногоо байна гэдгийг харж байж өвөл, зуны хүлэмжийг бий болгох түүнд юу шаардагдах вэ гэдгийг анхаарч ажиллах юм байна гэдгийг ойлгож байх шиг байна. Ирэх жилээс төрөөс дэмжих дэмжлэг илүү байна байхаа гэдэгт итгэлтэй байна.
-Та бүхэнд төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байна гэж үзэж байна вэ?
-Манайхан хавтгайрсан халамжийн дунд байлаа шүү дээ өнгөрсөн жилүүдэд. Иргэн хүн өөрөө өөрийгөө хүнсний аюулгүй байдлаас хамгаалж байх ёстойг хэлэх гээд байна л даа. Төрийн зүгээс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсож болно. Гол нь манайд төр засгаас шийдвэрлэж гаргасан хуулийн хэрэгжилт биелэхдээ тун тааруу байх юм. Энэ хуулийнхаа хэрэгжилт дээр л төрөөс бас нэг бодлого боловсруулах шаардлагатай буй юм.
Х.Баяр-Угтах