Өнгөрсөн бямба гарагт үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Төв аймгийн Лүн, Баянхангай сумын замд эвдрэл үүссэн.
Зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хѳрѳнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Тѳв аймгийн Лүн сум чиглэлийн авто зам, замын байгууламжийг өнөөдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хѳдѳлгѳѳнийг хязгаарлаад байсан юм.
Төв аймгийн Баянхангай сумын чиглэлд мөн авто зам усанд автсан тул хоёр хоногийн турш замыг хааж, засварын ажлыг 24 цагийн турш хийж, өнөөдөр 18.00 цагт нээлээ.
Ингэснээр 22-ын товчоогоор гарах хөдөлгөөнийг нээж, баруун зүг рүү зорчих тээврийн хэрэгслүүд Баянхангай сумаар дайран өнгөрөх боломжтой болж байна.
17.00 цагийн байдлаар Баянхангай сум руу орох хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байсан бөгөөд зам эвдэрсэн хэсэг нэлэнхүйдээ усанд автсан тул, ус бага зэрэг татармагц замын эвдэрсэн хэсгийг шороогоор дүүргэн, далан хийж байв.
Замын эвдрэлийн хэмжээг тогтоохоор Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтнүүд болон Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрынхан ажиллаж байлаа. Зам засварт Төв аймгийн Эрдэнэсант сумын АЗЗА-ийн 15 ажилтан 24 цагаар ажиллаж байгаа талаараа мэдээлсэн юм. Зам хаасан ч иргэд замгүй газраар явж, олноороо шаварт сууж эрсдэл үүсгэсээр байна гэдгийг тус хэсэгт ажиллаж буй цагдаагийн алба хаагч хэлж байсан юм.
Зам засварын ажлаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.