gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бийр “мушгигч” Франц Тамир

Соёл урлаг
2019-06-22
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2019-06-22
Бийр “мушгигч” Франц Тамир

Хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг бийр, бэх, цаас ашиглан илэрхийлдэг калиграфч, зураач П.Тамир-Самандбадрааг “Урлан” буландаа онцоллоо. Тэрээр бие даасан үзэсгэлэнгээ өнгөрсөн сарын 29-нд Францын Мулан хотод гаргаж, энэ сарын 1-нд Европын “Норд Арт” үзэсгэлэнд улсаа төлөөлөн оролцсон юм. Тосон зураг тодорхой дүрс, хэлбэр, өнгө зохицолгоогоор мэдрэхүйг үүсгэж байдаг. 

Харин калиграфд цагаан буюу хоосон орон зай нь хар бэхнээсээ илүү чухал. Тунг нь тааруулж цагааныг үлдээж авч хоцорно гэдэг том мэдрэмжийн асуудал байдаг аж. Энэ талаар уран бүтээлч Тамир “Энэ урлагт бийрийг яаж мушгих, бийртэйгээ хэрхэн ажиллах нь чухал. Бийрний өргөлт, даралт, хаана нарийн, хаана нь уусгасан бүдүүн зураас гаргах, бийрний хурд нь калиграфийн техник юм.  Бийрийн жижиг ширхэг хялгасан үс болгоны мөрөөр цагаан орон зайг хараар таглаж байгаа энэ чадварт калиграфийн онцлог оршино” гэж байлаа.

Түүний цагаан цаасан дээр хар бэх ашиглан зурсан зургийн үзэсгэлэн абстракц, хийсвэр, авангард учраас онцлог. Калиграф гэхээр уран бичлэг таны санаанд бууж байна уу. Тэгвэл Тамирын бүтээлд үг, үсэг байхгүй. Тэрээр “Үзэсгэлэнгээс юу ойлгох биш юу мэдрэх нь чухал. Миний бүтээлүүд тухайн мөч, хэдэн хормын дотоод ертөнцийн байдал, дотор орж ирсэн мэдлэг мэдээллийг бийр, бэхийн тусламжтайгаар цаасан дээр үлдээсэн мөр юм. Цэвэр бийрний хөдөлгөөн, эрч хүч, бэхний уусалт яг хөгжим шиг хүний сэтгэлд нөлөөлж байгаа” гэсэн юм. Хүний бие махбодь өөрөө уран бичлэг болохыг ойлгож эхэлснээр биеийн хэлж буй өгүүлэмжийг бийрээр илэрхийлэх болсон. Тэрээр мөн вааран дээр бийрээр зурдаг онцлогтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан