gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

НДЕГ, ЭМДЕГ Капитал банканд байршуулсан 240 тэрбум төгрөгөө хэзээ авах нь тодорхойгүй байна

Б.Чимэг
Эдийн засаг
2020-02-10
25
Twitter logo
Б.Чимэг
25
Twitter logo
Эдийн засаг
2020-02-10
НДЕГ, ЭМДЕГ Капитал банканд байршуулсан 240 тэрбум төгрөгөө хэзээ авах нь тодорхойгүй байна Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагч М.Адилбиш

Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу Капитал банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах учиртай. Ингэснээр хамгийн түрүүнд харилцах, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргүүлэн төлжээ. Дийлэнх иргэн, ААН-ийг хохиролгүй болгосон талаар бид өчигдөр мэдээлсэн. Одоо томоохон хадгаламж эзэмшигч 34 хүн л үлджээ. Тэдний 11 нь банкны холбоотой этгээдүүд юм. Иймд хяналт шалгалт явуулж байгаа гэж Монголбанкнаас томилсон Эрх хүлээн авах зөвлөл өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.        

Банкны тухай хуульд заасан дарааллаар

  • Харилцах, хадгаламж эзэмшигчдийн дараа ажиллагсдын цалин,
  • Монголбанкны авлага
  • Засгийн газрын өр төлбөрийг барагдуулна.

Ипотекийн зээлийн эргэн төлөлт, төлбөр тооцооны саатал зэргийн улмаас Монолбанк “Капитал” ХХК-аас 71 тэрбум төгрөгийн авлагатай болжээ. Энэ мөнгийг барагдуулсны дараа л Засгийн газрын байгууллагууд болох Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газруудын мөнгийг (хэзээ нь тодорхойгүй) олгоно гэж Эрх хүлээн авагч зөвлөл үзэж байна.  Учир нь эдгээр байгууллагын удирдлагыг УИХ-ын сонгуулийн дараа эрх баригч намаас томилдог. Мөн ажлын тайлангаа Засгийн газар, УИХ-д тайлагнадаг. Иймд Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрууд бол Засгийн газрын байгууллагууд гэж Эрх хүлээн авагч М.Адилбиш тайлбарлав. Харин 240 тэрбум төгрөгөө алдчихсан даатгалын сангууд энэ тайлбартай санал нийлэхгүй байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газар шүүхэд хандан, дээрх дараалалд өөрчлөлт оруулахаар нэхэмжлэлээ гаргажээ. Тэд иргэдийн төлсөн даатгалын мөнгийг Капитал банканд хадгаламж болгон байршуулсан тул хадгаламж эзэмшигчийн хувиар хамгийн түрүүнд хохирлоо  барагдуулах эрхтэй гэсэн юм.

КАПИТАЛ БАНКАНД ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ АЛДСАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД

  • Эрүүл мэндийн даатгалын газар 136 тэрбум төгрөг
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар 104 тэрбум төгрөг
  • Хөгжлийн банк 56.4 тэрбум төгрөг
  • ЖДҮХС 42 тэрбум төгрөг
  • Сангийн яам 16.8 тэрбум төгрөг
  • АШУҮИС тэрбум төгрөг
  • Нийслэлийн ЖДҮХС 3.7 тэрбум төгрөг
  • Нийслэлийн  хөрөнгө оруулалтын газар 1.9 тэрбум төгрөг
  • ТЕГ 1.5 тэрбум төгрөгийн авлагатай    
  • МУБИС 2.2 тэрбум төгрөг
  • Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 15 сая төгрөг

КАПИТАЛ БАНКНЫ ХӨРӨНГИЙГ ХЭДЭН ТЭРБУМААР ҮНЭЛЭВ?

“Капитал” компанийн санхүүгийн тайланд бүртгэлтэй, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн компаниудаар үнэлүүлжээ.  Хөрөнгийг гурван багцад хуваан, нийт 12 517 ширхэг 205 тэрбум төгрөгийн үлдэх өртөг бүхий үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, биет бус хөрөнгийг үнэлжээ. Ингэхэд 27 хувь буюу 56 тэрбум төгрөгөөр үнэ цэнэ нь буурч, нийт 149 тэрбум төгрөгөөр буурчээ.   

Эдгээрээс 3660 ширхэг хөрөнгийг 1.4 тэрбум төгрөгөөр борлуулжээ. Мөн компьютер, ширээ сандал, буйдан зэрэг 330 сая төгрөгийн эд хогшил борлуулжээ.

1568 ИРГЭН 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖАА АВАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭЭГҮЙ

Эрх хүлээн авах зөвлөл 354 26 харилцагч иргэн, байгууллагын даатгагдсан хадгаламжийн нөхөн төлбөрт 44 тэрбум төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ эдгээр харилцагч, байгууллага тус бүрээс нэхэмжлэл хүлээн авч баталгаажуулсны дараа мөнгийг нь шилжүүлсэн. 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ноос зургадугаар сарын 20-ны хооронд нэхэмжлэл хүлээн авна хэмээн олон нийтэд мэдээлсэн юм. Гэвч гадаадад амьдардаг, мэдээллээс хоцорсон, нас барсан зэрэг шалтгаанаар 1568 хадгаламж, харилцах данс эзэмшигч одоог хүртэл мөнгөө аваагүй байна. Жишээ нь нэг иргэн 139 сая төгрөгийн хадгаламжтай байгаа бол хамгийн өндөр үнэтэй байгууллагын хадгаламж 39 сая төгрөг байна.

Эдгээр иргэн, ААН шүүхэд хандсанаар мөнгөө авах боломжтой.           

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан