gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зуслангийн автобус “Бөмбөгөр” “Долоон буудал”-аас явна

Нийгэм
2012-06-14
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-06-14
Урин цаг ирлээ. Хотын иргэд тоос шороо, дуу чимээ, бухимдлаас түр ч атугай дайжин, зуслан тийш бууриа сэлгэж эхлэв. Зуслан гарах нь ч гардаг юм байж.

Харин зуслангаас ирж, очих тээврийн хэрэгслийн асуудал зарим үед хүндрэлтэй болчихдог. Зусландаа гарч байгаа хүн бүхэн хувийн машин хөлөглөн "сүнгэнээд" байж чадахгүй. Голдуу нийтийн тээврийн хэрэгслүүдийг царайчлан хүлээнэ. Нийслэлийн нийтийн тээврийн газраас зуслангийн автобусыг энэ сарын 4-ний өдрөөс явуулж эхэлсэн.

Өнгөрсөн онтой харьцуулбал тээврийн хэрэгсэл болон, чиглэлийн тоог нэмсэн гэж байгаа. Гэсэн ч "Зуслангийн чиглэлийн автобусыг удаан хүлээж байна, хаанаас хэзээ явах нь тодорхойгүй байна" гэсэн иргэдийн гомдол тасрахгүй байна. Тиймээс энэхүү гомдлын мөрөөр сурвалжилсан юм.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын диспетчерийн албаны дарга Г.Доржпаламаас зуслангийн чиглэлийн автобусны талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Зуслангийн чиглэлийн автобус хаанаас явах нь тодорхойгүй байна гэсэн гомдол гарч байгаа. Яг хаанаас явж байна вэ. Өмнө нь "Тэнгис" кино театрын өмнөөс явна гэсэн яриа байсан?

-"Тэнгис" кино театрын өмнөөс явуулах байсан ч дүүргийн тохижилт үйлчилгээний газраас зөвшөөрөөгүй.

Тиймээс Жигжид, Баянбулаг, Гоодой чиглэл рүү "Алтжин" худалдааны төвийн дэргэдээс явахаар болсон. Харин Майхантолгой, Өвөр Гүнт, Яргайтын богино зуслан руу Долоон буудлаас явна. Энэ жил 39 тээврийн хэрэгсэл зуслангийн чиглэлд үйлчилж байна.

-"Алтжин" худалдааны төвийнхөн зуслангийн чиглэлийн автобусыг зогсоол дээрээ зогсоохгүй байгаа гэсэн. Худалдааны төвийнхөнтэй тохирсон юм уу?
-"Алтжин" худалдааны төвийн зарим ажилчин зуслангийн автобусыг зогсоохгүй гэсэн байна лээ. Гэхдээ бид тус худалдааны төвийн гүйцэтгэх захирал болон Чингэлтэй дүүргийн замын цагдаа, тохижилт үйлчилгээний хэлтэстэй тохиролцоод явуулахаар болсон.

-Зуслангийн чиглэлийн автобусны тоо нэмэгдсэн гэж байгаа ч иргэд 1-2 цаг хүлээж байна?

-Зуслангийн айлууд зусландаа бүрэн гарч дуусаагүй байгаа учраас одоохондоо чиглэл бүрт 2-3 автобус явуулж байгаа. Зуслангийн айлууд бүрэн гарч эхэлбэл автобусны тоог 4-5 болгож нэмэгдүүлнэ.

-Автобусын тоог хэзээнээс нэмэгдүүлэх вэ?
-Хэр олон хүн зуслан явж байгаагаас шалтгаалан, хэзээнээс нэмэгдүүлэхээ шийднэ. Энэ жил өмнөх жилүүдийг бодвол хүйтэвтэр байгаа учраас иргэд маань зусландаа оройтож гарч байна. Ойролцоогоор зургаадугаар сарын 25-наас нэмэх байх.

-Автобусны үнэ нэмэгдсэн үү?
-Зуслангийн чиглэлийн автобусны үнэ нэмэгдээгүй. Бага оврын автобусуудаар том хүн 600 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино. Харин том оврын автобусуудаар том хүн 500 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино. Харин ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих үнэмлэхээ үзүүлээд зуун төгрөг төлнө.

-Цагийн хуваарийн хувьд?
-Санзай, Жигжид, Шарга морьт чиглэлд 06:45-22:00 хүртэл, Гоодой, Баянбулаг, Өвөр Гүнт, Майхантолгой, Яргайтын чиглэлд зорчигчдын тооноос шалтгаалан 07:00-22:00 цаг хүртэл, амралтын өдрүүдөд 08:00-22:00 цагт автобус явж байгаа.

Тэрбээр ийн ярив. "Алтжин" худалдааны төвийн дэргэдээс зуслангийн чиглэлийн автобус явуулахгүй байсан ч асуудлыг шийдвэрлэж автобусууд цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байна. Тус худалдааны төвд очиход "Баянбулаг-Бөмбөгөр" чиглэлийн автобус зорчигчдоо хүлээн, жолооч нь автобус дотроо унтаж байв. Харин Гоодойн чиглэлийн автобусыг хэд хэдэн хүн хүлээж харагдав.

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Баасан: ЦАГ ГАРУЙ АВТОБУС ХҮЛЭЭЛЭЭ

-Би Гоодой явах санаатай цаг гаруй автобус хүлээж байна. Автобусны цагийн хуваарь, хэдэн цагаас явах нь тодорхойгүй болохоор хүлээгээд л байж байна. Хэзээ ирэх юм бүү мэд. Энд надтай хэдэн хүн хүлээж байгаад явчихлаа.

"Эрдэм транс" ХХК-ийн тасалбар түгээгч Р.Төмөр: АВТОБУС ХҮЛЭЭСЭЭР ЦАГ ГАРУЙ 3ОГСОЖ БАЙНА

-Зарим хүн биднийг явахгүй хүлээлгээд байна гэдэг. Гэтэл ганц, хоёр хүн аваад явж болохгүй шүү дээ. Аль болох олон хүнтэй явахын тулд хүлээх шаардлагатай болж байгаа. Энэ автобус "Баянбулаг-Бөмбөгөр" чиглэлд  өдөрт дөрвөн удаа явж байна. Зусланд цөөн хүн гарч байгаа учраас нэг явахдаа долоо, найман хүн л тээвэрлэж байна. Тэгж байгаад нэмэгдэх байх.

Н.Санжаасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан