Богино даашинз моод боллоо
Гоёлын даашинз гэхээр заавал урт, хар өнгөтэй байна гэсэн ойлголт аль
хэдийнэ хоцрогджээ. Энэ жилийн хувьд бүх насны хүмүүст тохирохоор богино, тод
цэнхэр, хүрэн, бор өнгийн даашинз моод болжээ. Гэхдээ мэдээж өөрийн биеийн онцлогт
тохируулан загвараа сонгох хэрэгтэй.
Залуу бүсгүйчүүдийн энэ жилийн баярын гоёл нэлээд өвөрмөц байх талаар загвар зохион бүтээгчид ярьж байна. Биеийн галбираа нууж урт, хар өнгийн даашинз өмсөх нь тийм ч сайхан харагдуулахгүй. Аль болох галбираа гаргасан өвдөгнөөс дээгүүр урттай, тод өнгийн даашинз охид бүсгүйчүүдийг хээнцэр, дэгжин харагдуулна. Мэдээж хатгамал хээ, гялалзсан товгор цэцэг, навч, дэрвэгэр хормойтой байх нь бүр ч сайхан харагдуулна.
Харин ахимаг насны эмэгтэйчүүдийн хувьд энэ жилийн баярын гоёл нь шилбэ хүрэхээр урттай, хүрэн улаан, хар хөх өнгө сонгодог харагдуулна. Загварын хувьд чөлөөтэй, аль болох бэлхүүс барьсан, бага зэргийн дэрвэгэр хормойтой, цөөхөн шигтгээн чимэглэлтэй байвал илүү тансаг харагдуулна. Мөн цээж бага зэрэг ил гарсан байвал гоёмсог.
Том
ээмэг, бөгжөөр гоёорой
Бүсгүйчүүдийн бас нэг гоёл зүүл, ээмэг, бөгж сонгох байдаг. Энэ жилийн
хувьд чулуун эдлэл моод болж ганц том шигтгээтэй зүүлт, ээмэг эрэлт ихтэй
байгаа гэнэ. Манай бүсгүйчүүд цээж ил гарсан даашинз өмсөхдөө заавал зүүлт зүүдэг.
Харин том шигтгээтэй, эсвэл урт унждаг ээмэг зүүсэн тохиолдолд зүүлт зүүхгүй ч
байж болно. Мөн өөрт байгаа бүх бөгжөө зүүх гэсний хэрэггүй. Та олон бөгж,
бугуйвч зүүснээрээ сайхан харагдахгүй. Тиймээс ээмэгтэйгээ хос, эсвэл ойролцоо
өнгө донжтой ганц бөгж зүүх нь энгийн хэрнээ гоёмсог харагдуулна.
Хилэн
хар шаахай бүхнээс сайхан харагдуулна
Даашинзтайгаа тохируулан шаахайгаа сонгоорой. Хэрэв бараан өнгийн даашинз
сонгосон бол хилэн хар шаахай хослуулбал дэгжин харагдана. Шаахай чинь жижигхэн
чимэгтэй, нарийхан өндөр өсгийтэй байвал бүр ч илүү тансаг болно.
Шулуун хар
үсний гоёл шигтгээ
Үсний засалт энэ жил энгийн хэрнээ тансаг харагдуулахаар байх гэнэ. Заавал
буржгар, овоолсон байх нь тийм ч сайхан харагдахгүй. Энэ жилийн үсний гоёлын
хувьд аль болох чамин хавчаар байна. Та үсээ шулуунаар нь задгай тавих гэж
байгаа бол жижигхэн шигтгээтэй хавчаараар гоёорой. Мөн өнгийн cop тавиад
хэрэггүй. Энэ нь дэндүү хиймэл харагдуулдаг.
Эрчүүдийн
гоёл судалтай хослол
Эрчүүд ч мөн баярынхаа гоёлыг бусдаас илүү байхаар төлөвлөн сонголт
хийдэг. Ямар ч баяраар энгийн хувцасладаг эрчүүдийн хувьд энэ жил судалтай
хослолоор илүүтэй гоёорой. Сонгодог өнгө
болох хар, нарийн цайвар судалтай костюм дэгжин харагдуулна. Хэрэв та этгээд
хувцаслалтад дуртай бол пиджакны захан дээрээ хатгамалан хээтэйг сонгоорой. Мөн ил халаастай,
зах нь босоо байвал энгийн мөртлөө тансаг байх юм.
Э.Майцэцэг