“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу Улаанбаатар минь” зэрэг уран бүтээлээрээ үзэгч олныхоо хүндэтгэлийг хүлээсэн гавьяат жүжигчин Х.Төмөрбаатартай ярилцлаа. Өнөөдөр түүний “Бүсгүй минь чи” нэртэй уран бүтээлийн тоглолт Монгол бөхийн өргөөнд эгшиглэх юм.
-Дарханд амьдрах болсон нь эхнэрийн тань бие муудснаас болсон гэж байсан. Одоо бие нь гайгүй юу?
-Гайгүй дээ. Одоо л хөл дээрээ босч байна. Хоёр удаа цус харвана гэдэг их хүнд юм аа. Манайх Дарханы айл болсон. Хот маань утаа, хог шороо гээд л бие муутай хүнд их халгаатай санагдсан. Гэхдээ би Улаанбаатараа голоогүй л дээ. Хотдоо хайртай. Өдрөөс өдөрт өөр болж дэвжин дээшилж байгаа нь харагдаж байна.
-Та өвөрмонголд бас нэг хэсэг амьдарч ээ?
-Эхнэрээ эмчлүүлэхийн тулд хүний нутагт ямар нэгэн хүний тусламж тэтгэлгээр бус бор зүрхээрээ амьдарч байгаад ирсэн. Тэнд очоод дууллаа, багшиллаа. Өвөрмонголчууд намайг их сайхан хүлээж авсан. Эстрадын урлагт их элэгтэй хүмүүс байна лээ.
-Хэр удсан бэ?
-Таван жил болжээ. Жаахан дассан байна. Хааяа санадаг шүү.
-Сүүлийн 10 гаруй жил тайзан дээр гарсангүй. Эхнэр ээ асрав уу?
-Тийм ээ. Эхнэр маань өвчтэй хэвтэж байхад дуулаад явж байх сэтгэл надад байгаагүй. Миний чин зорилго эхнэрээ хөл дээр нь босгох байлаа. Одоо ч зүтгэж явна.
-10 жил тайзнаасаа хол байх хэцүү байсан уу?
-Урлаг миний амьдралын нэг хэсэг болохоор хэцүүхэн санагдаж байлаа. Гэхдээ сэтгэлдээ цуг байсан. Ханийгаа Хөх хот, Эрээнд эмчүүлүүлж байхдаа ваарнуудад хүртэл дуулж явлаа. Ер нь би тайзан дээрээ л амьдардаг хүн гэдгээ тэгэхэд мэдэрсэн. Удах юм бол харвачих юм шиг санагдаж байсан шүү.
-Аав тань таныг дуурийн урлагт оруулах гэж их зүтгэсэн гэдэг. Яагаад эстрад урлаг руу тэмүүлэх болов?
-Би төгөлдөр хуурч хүн шүү дээ. Намайг төгөлдөр хуурийн анги төгсч байх үед Орост эстрадын урлаг хүчээ авсан байлаа. Харин манайд үндэс нь л тавигдаж байсан. Гавьяат Галсанбат гээд хэсэг залуус банзан гитар бариад л орцонд дуулдаг байлаа. Тэр үед би эстрад урлагийг орцны биш тайзны урлаг болгоё гэж их зүтгэсэн л дээ. Хүмүүст ад үзэгдэнэ, арга хэмжээ авахуулна гээд л. Харин одоо сайхан хөгжжээ. Үүнийг хараад би их баярладаг юм. Ааваасаа зөрсөндөө харамсах зүйл алга.
-Аав тань сэтгэл дундуур байдаг болов уу. Танд юу гэх юм?
-Сэтгэл нь дундуур биш юм аа гэхэд дүүрэн байдаггүй байх гэж бодоод байдаг юм. Надад их зүйл яриад байдаггүй л дээ. Аав маань намайг дуурийн дуучин болгох гэж их зүтгэсэн дээ. Миний хувийн зан араншинтай дуурийн урлаг тохирохгүй байсан юм. Би чинь цогцог сахилгагүй маягийн нөхөр байлаа. Мөн сонгодог урлаг маш нарийн дэг жаягтай. Архи тамхи хэрэглэхгүй, тэдэн цагт босно, тэдэн цагт сэрнэ гээд л хэцүү л дээ. Энэ бүхэнтэй би хэзээ ч эвлэрч чадахгүй байсан. Эстрад дуу дуулснаар надад алдсан зүйл байхгүй ээ
-Г.Хайдав гуай тоглолтод тань бэлдээд л байна уу?
-Тийм ээ. Аав маань л хөдлөхгүй бол хэн хөдлөх билээ дээ. Тоглолтыг маань нээнэ гээд их л баяртай байгаа.
-Аавтайгаа хоёулаа ард түмнийхээ хүндэтгэн хүлээсэн сайн уран бүтээлч болоод хамтдаа наслаад явж байх сайхан биз?
-Тэгэлгүй яахав. Хэн хүнд олдоод байдаггүй хувь заяа гэж боддог юм. Аав үнэхээр сайхан хүн дээ. Өөрийн гэсэн дэглэмтэй, зохион байгуулалттай, ухаантай хүн. Би аавынхаа насанд хүрэхгүй байх аа. Би ухаанаар дутмаг хүн аавыг гүйцэхгүй.
-60 нас хүрч байгаа гэсэн. Хоолойнд тань өөрчлөлт орж уу?
-Мэдээж хэрэг 60 нас гэдэг бага биш л дээ. Гэхдээ би өөрийгөө хэзээ ч хөгшин гэж боддоггүй. Дал хүрсэн ч өвөө боллоо гэж гуниглахгүй. Яагаад гэвэл би үүнийг аавынхаа сэтгэлээс олж харсан. Аав минь үргэлж залуугаар, инээмсэглэж явдаг шүү. Би ч тийм л байх болно.
-Энэ хугацаанд хамгийн жаргалтай болон гунигтай үе тань юу байв?
-Анх Эстрад дууны тэмцээнд түрүүлж байхдаа үнэхээр жаргалтай байсан. Харин хань минь хоёр дахь удаагаа харвалт өгөх үед миний амьдрал нураад явчих шиг санагдсан. Зөндөө их уйлж байсан. Өвчин гэдэг хүний амьдарлыг эргүүлчихдэг юм билээ.
-Хань тань тоглолтыг чинь үзнэ биз дээ?
-Үзнэ ээ. Миний хань уран нугараач байсан. Хэрвээ өвчин тусаагүй байсан бол оролцох гээд л гүйж явна даа. Гэхдээ ханийг минь төлөөлсөн нугаралтын номер орж байгаа.
-Хүүхдүүд тань юу хийж байна?
-Хүү охин хоёртой. Баянмонгол чуулгад ажиллаж байхад хүү маань төрсөн юм. Тэгээд Баянмонгол гэж нэр өгсөн. Тэр маань кино драмын анги төгсөөд одоо мэргэжлээрээ ажиллаж байна. Харин Соёл-Эрдэнэ хамтлагт байхад гарсан охиндоо Соёлоо нэр өгсөн. Өвөөтэйгөө СУИС-д төгөлдөр хуурын багшаар ажиллаж байгаа.
-Зарим хүн таныг “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” гэсэн дуугаар илүү таньдаг. Дуу бүтсэн түүх сонин болов уу?
-Их энгийн л дээ. «Соёл Эрдэнэ» хамтлагийн уран бүтээлчид энэ дууг зохиож байлаа. Үгийг нь Рэнцэндорж гэдэг залуу бичсэн. Харин аяыг нь Галсанбат зохиож байсан. Надад “Энэ дууг дуулаач ээ” гэсэн санал тавьж, намайг тоосонд их баярладаг юм. Тэр үед би Галсанбатад «Чи их сайхан дуу зохиосон. Энэ дуугаар чинь л би мандлаа шүү дээ» гэж хэлдэг байсан. Одоо ч мандаж л явна даа.
-Энэ дууг таны дараа олон уран бүтээлч дуулсан байдаг. Танд ямар санагддаг вэ?
-Аливаа зүйлийн анхдагч гэдэг өөр л дөө. “Би чамд хайртай” киноны нэгдүгээр анги ч өөр л байсан биз дээ. Миний хувьд тэр дууг сэтгэлээ гаргаж дуулсан. Зүгээр нэг бүсгүй инээмсэглэж явах биш түүний цаана маш их юм байгаа. Бүсгүйн гоо сайхнаас эхлээд бүх л зүйлийг би гаргаж дуулж чадсан. Харин залуу дуучид маань энэ дууг сонирхоод өөр өөрийнхөөрөө л дуулсан. Зарим нь сайхан л дуулсан байдаг. Гэхдээ бүх хүнд таалагддаггүй байх. Миний дуулснаар сонсох нь бүх хүнд таалдаг гэж боддог. Яагаад гэвэл би анхдагч болохоор. Залуу хамтлаг, дуучдад хандаж хэлэхэд битгий мөнгө бодож дуулаарай. Өөрөө өөрийгөө ард түмэндээ хайрлуулахын төлөө дуулаарай. Тэрнээс биш хэдэн төгрөг олохын төлөө битгий дуулаарай гэж хэлмээр санагддаг юм.
-Таныг Оросоос мандаж эхэлсэн гэж ярьдаг юм билээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Орост сургууль төгсөж тэнд өссөн хүн л дээ би. Мөн Орост анх зохиогдсон олон улсын эстрад дууны уралдаанд нь түрүүлсэн юм. Тэгээд л би мандаж эхэлсэн байхгүй юу. Мөн тухайн үеийн ЗХУ-д болдог орон орны дуучдын «Ая дууны жигүүр» наадамд 10 удаа оролцож, Оросын бүх нутгаар явсан. Одоо ч надтай хамт дуулж байсан Оросын эстрадын дуучдын ихэнх нь байхгүй болсон биз дээ. Гэхдээ Алла Пугачёва, Лев Лешинко гээд дуучдыг би сайн мэддэг. Тийм болохоор миний дуулсан дуу оросуудад хүрдэг байсан байх. Би Улаан-Үдэд тоглолт хийж байсан. Надад үүнээс илүү амжилтад хүрэх боломж байсан л даа. Гэхдээ амьдралдаа том алдсан байдаг юм.
-Тэр алдаа нь юу байсан хэрэг вэ?
-Тайзан дээр гарсан цагаасаа эхлээд л мөнгө их боддог байжээ. Энэ буруу байсан байна лээ. Нуулгүй хэлэхэд “Хүн ирээд дуулаад өгөөч гэхээр хэдийг өгөх юм” гэдэг байсан. Уг нь хүнд дуугаа хүргэнэ гэдэг нь л хамгийн чухал байхгүй юу.
Т.Батсайхан http://www.niigmiintoli.mn/