-Өрсөлдөөн бидний амьдралд-
Зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтолцоо бүхий өнөөгийн цаг үед үйлдвэрлэл үйлчилгээ, аливаа төрлийн бизнесийн үйл ажиллагаа маш олон арга хэлбэртэй, сонголт өргөнтэй явагддаг нь жам ёсны асуудал билээ.
Эцсийн зорилгодоо ашиг олох аж ахуйн үйл ажиллагааг эрхэлж буй этгээд нь зах зээлд дэх нийлүүлэгчийн үүргийг гүйцэтгэхдээ гол түншлэгч буюу өөрсдийн үйл ажиллагааг улам эрчимтэй ахицтай явуулах боломжийг бүрдүүлэгч этгээдтэй харилцан зөв холбогдох, тэдний сонирхолд нийцэх асуудал чухлаар тавигддаг нь тэд ямар нэгэн байдлаар бусдаас харилцан хамааралтайг харуулж байна.
Тэрхүү харилцан хамаарлыг үүсгэгч этгээд нь иргэн буюу хэрэглэгч байдаг байна. Тэгэхлээр хэрэглэгчийг хаанд өргөмжлөх нь зүй ёсны асуудал болох нь бодит нөхцөл байдлыг илэрхийлж байгаа бөгөөд хэрэглэгчгүйгээр ямар ч аж ахуйн үйл ажиллагаа явагдах боломжгүй болох нь ойлгомжтой асуудал юм.
Харин энэхүү хамгийн чухал түлхүүр нь болох хэрэглэгчийн эрхийг хамгаалах харилцааг хэрхэн зүй зохистой бодитой байлгах нь олон талын хичээл зүтгэл оролцооноос шууд хамаардаг гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийг хамгаалсанаар илүү чанартай, илүү дэвшилтэд, илүү хямд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлж байдаг давуу талтай бол хэрэглэгчийг хамгаалах үйлдэл нь тухайн зах зээлд нийлүүлэгчдэд өрсөлдөх боломжийг олгож улмаар өрсөлдөөний үр дүнд бодит нөхцөл байдал бий болох учиртай.
Өнөөгийн нөхцөлд хэрэглэгчдийг хамгаалах чиглэл төдийлөн бодит байдал дээр хэрэгжихгүйгээс хэрэглэгчид хохирох тохиолдол нэлээдгүй байна.
Хохирсон үйлдлийн шалтгаан нөхцөл байдлыг тогтоолгох явдал нь хэрэглэгчдэд туйлын бага байгаагаас шалтгаалж энэ үйл явц нь чирэгдэл ихтэй, барагтай бол шийдэгддэггүйгээр зогсохгүй өөрт нь учруулсан хохирлоос ч давсан зардал гарч, цаг хугацаа алдах хандлага буй болж дэндүү төвөгтэй асуудал болж хувирдаг байна.
Энэ талаар нарийн тодорхой судалж тодруулах зорилгоор иргэд, олон нийтээс судалгаа авч үзэхэд нэг талаар хэрэглэгч нар нь эрхээ хамгаалуулах хууль тогтоомж байдгийг мэддэг хэрнээ нарийн тодорхой ойлголтгүй, хэрэглэгчийн эрх зөрчигдөх асуудал хөндөгдөвч хариуцсан байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх асуудлаар иргэд харилцахгүй аль болох өөрсдөө шийдвэрлэхийг оролддог нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэгч байгууллаган үйл ажиллагааг үр дүн багатай болгож байгаа бөгөөд нөгөө талаараа зөрчлийг арилгах бодитой үйл ажиллагаа хийгдэхгүй тухайлбал, хэрэглэгчийн эрх ашиг болох "цаг хугацаа, үнэ, чанар" гэсэн ерөнхий үзүүлэлтүүдээр хэрэглэгч хохирч байгааг харгалзан үзэж, цаашид төрөөс хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлогыг хүчтэй хэрэгжүүлснээр хэрэглэгчдийн эрх хөндөгдөж буй нийтлэг зөрчлийг таслан зогсоож, дахин давтагдахгүй байлгах дорвитой зохион байгуулалттай арга хэмжээ авахыг шаардсан үр дүн гарч байна.
Тухайлбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн талаар иргэдийн . 8.3 хувь нь "Маш сайн мэднэ буюу мэддэг ч хэрэглэж байгаагүй" бол 29.4 хувь нь "Бага зэрэг мэднэ" гэсэн ба иргэд хэрэглэгчийн эрхийг хамгаалж буй хууль тогтоомж байгаа талаар мэдээлэлтэй хэдий ч тодорхой дэлгэрэнгүй ойлголт байхгүйг харуулж байгаа бол Хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөх тохиолдол амьдрал дээр Их гардаг /өдөр тутам/ гэж 52.9, Бага гардаг /сард нэг, хоёр/ гэж 23.1 хувь нь үзсэн нь "хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөх тохиолдол өнөөгийн бодит байдалд их байгаа"-г харуулж байна. Тиймэх судалгаагаар өнгөрсөн хугацаанд төрийн бус байгууллагын оролцоо сул, удирдлага зохион байгуулалтай оновчтой биш, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хэрэглэгчдэд хэрэглээний ухаалаг мэдлэг соёлыг эзэмшүүлэх, болон бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үнэн зөв мэдээллээр хангах, эрх ашгаа хамгаалж сурах, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг хангалтгүй явуулж ирсэн байна гэж олон нийт үзэж байна.
Иймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон албан ёсны тоо баримт, статистикийн үзүүлэлтүүд байхгүй байгаа нь хэрэглэгчдэд хандах төрийн хандлага харьцангуй сул байгааг харуулж нөгөө талаар тодорхой баримтлах бодлого чиглэлгүй явсантай шууд холбоотой учир нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг цаг алдалгүй эхлүүлэх цаг нь болсон байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах харилцаа, эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох зорилгоор тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, бодитой үр дүнд хүргэх зайлшгүй шаардлагатай байгааг өнөөгийн цаг үе харуулж байгаагаар үл барам дээрх үндэслэл шаардлагад нийцүүлсэн зохион байгуулалтын бодитой ажлуудыг цаг алдалгүй эхлүүлэх асуудал эн тэргүүний зорилт болж байна.
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжсэн түүхэн 20 жилийн хугацаандаа үндсэн хуулиараа олгогдсон түгээмэл эрхүүдийг хэрэглэгчийн байр сууринд нэгтгэж, төрийн байгууллагын чиг үүрэгт хариуцуулан хууль хэрэгжүүлэх, хяналт тавих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлуудыг бодлогоор анх удаа нэг мөр шийдвэрлэсэнтэй холбогдуулан өнөөгийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд бүх нийтийн анхаарлыг хандуулж, олон нийтийн оролцоог хангах замаар шударга бус бизнесийн үйл ажиллагааг таслан зогсоож, хэрэглэгчээ дээдэлсэн хууль зүйн орчинг бүрдүүлэх ажлыг эхлүүлж байна.
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг 1990-ээд оноос дангаараа хариуцан ажиллаж ирсэн бөгөөд Засгийн газрын тухай болон Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу хэрэглэгчийн эрх хөндөгдсөн маргаан, гомдлыг мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох төрийн байгууллагад уламжлан, хамтран ажиллаж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хэрэглэгчтэй нягт холбон тэдэнд нөлөөлөх урамшууллын ажлыг зохион байгуулж хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ хүргэж, зах зээлийг шударга өрсөлдөөнтэй байх боломжийг тодорхой хэмжээнд бүрдүүлж иржээ. Гэвч хэрэглэгчийн эрх хохирсон цөөнгүй тохиолдолд холбогдох торгууль шийтгэлийн арга хэмжээг ногдуулж байсан боловч зөрчил төдийлөн арилахгүй дахин давтагдах нь бодит байдалд түгээмэл байна. Учир нь хэдийгээр төрийн бус байгууллага хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцох тодорхой эрх зүйн зохицуулалттай хэдий ч бодит байдал дээр үр дүнгээ өгөхгүй байгаа нь ажиглагдсан юм.
Иймээс өнөөгийн зах зээлийн эдийн засгийг бодит байдалд нийцүүлэх зорилгоор төрөөс хэрэглэгчийн эрхийг хамгаалахын тулд улсын хэмжээнд өргөн далайцтай арга хэмжээ авсны нэг илрэл нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг байгуулсан явдал юм. Тус байгууллага нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр бараа бүтээгдэхүүний чанар, хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх хор нөлөөг судалж, хэрэглэгч бүрт хүрч, хэрэглэгчийг үнэн зөв бодит мэдээллээр хангах тулгамдсан асуудлыг авч хэрэгжүүлж байна. Манай байгууллагын зорилтын нэг бол хэрэглэгчийн эрхийг хамгаалж буй гадаад орны туршлага, үйл ажиллагаа, зохион байгуулалтыг судлах явдал юм.
Дэлхий дээр хэрэглэгчийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бие даасан байгууллага маш олон байдаг бөгөөд зарим орнуудад энэхүү асуудлыг холбогдох яам, агентлагууд нь хариуцан ажилладаг байна. Хэрэглэгчийн төлөө бие даасан төрийн байгууллагатай орнуудаас дурьдвал, Аргентин, Австри, Финланд, Унгар, Энэтхэг, Ивдонез, Малайз, Нидерланд, Орос, Солонгос, Швед, Швейцарь, Тайланд зэрэг орныг нэрлэж болох юм. Харин манайх шиг өрсөлдөөн, хэрэглэгч хоёрыг хамтад нь хариуцдаг орнуудад Австрали, Канад, Франц, Итали, Япон, Филлипин, Хятад, АНУ, Вьетнам зэрэг улс ордог байна. Мөн хэрэглэгчийн эрхийн төлөө Consumers International /CI/, International Consumer Protection and Enforcement Network /lCPEN/, OECD Consumer Policy Committee /OECD CPC/, International Chamber of Commerce /IСС/ зэрэг Олон улсын байгууллагууд дэлхийн олон орны хэрэглэгчийн байгууллагатай хамтран үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнөө үед хэрэглэгчийн эрхийг хамгаалах нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсныг дээрх олон орны туршлагаас харж болох ба энэ бүхний эцэст тэмдэглэн хэлэхэд бидэнд хэрэглэгчийн эрхийг хамгаалж буй туршлага болон төрөөс хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага буй болсон нь иргэд бидний дунд үүссэн эрхээ хамгаалуулах нь төвөгтэй зүйл биш гэсэн ойлголтыг хэрэглэгч бүр ойлгож эрхээ хамгаалуулж төрийн болон төрийн бус байгууллагатайгаа хамтран ажиллахыг уриалж байна.
Хууль, хяналтын мэргэжилтэн хэлтэсийн мэргэжилтэн З.Энхболд