gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатар: Цагааны Цэгмидийн хүүхдүүд гэхээр айхтар дардаг юм

Соёл урлаг
2009-12-14
0
Twitter logo

Гавъяат жүжигчин гэдэг хүндтэй цолыг хүртээд цөөн хонож байгаа Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатартай ярилцлаа.

-Шинэхэн гавьяатын сэтгэгдлээр яриагаа эхэлье гэж бодлоо. Энэ тэмдгийг энгэртээ зүүлгэж байхад юу бодогдож байсан бэ?
-Төрийн ордонд цөөхөн хүн байсан ч бүгд ардчиллын төлөө мөр зэрэгцэн зүтгэж явсан нөхөд минь байлаа. Яг тэр үед 20 жилийн өмнө бидний эхлүүлж байсан үе нүдэнд харагдаж бахархаж байлаа.

-Та энэ шагналыг ардчилалд зүтгэсэн хөдөлмөрийг тань үнэлж өгсөн гэх гээд байна аа даа?
-Аль аль нь. Би Ардчилсан намын 1990 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн гишүүн. Би урлагт 34 жил зүтгэж. Энэ хугацаанд муугүй ажилласан гэж боддог. Монголын ард түмэн ч намайг тэгж үнэлдэг. Нэг найз минь надад хэлсэн юм. “Төмрөө олон хүн чиний утсыг чөлөөгүй байлгавал чи ард түмнийхээ сэтгэлд хоногшсон жүжигчин гэж өөрийгөө тоогоорой. Хүн утасдахгүй л байх юм бол өөртөө ахадсан шагнал авчээ гэж бодоорой” гэсэн. Шагнал авснаас хойш миний утас халаад гацаад байдаг болсон. Танилуудаас гадна танихгүй хүмүүс ч ярьж байна. Хүмүүс “Чи чинь ардын жүжигчин биш юм уу” гэх юм. Би “Үгүй ээ би одоо  л авч байна шүү дээ гавьяатыг нь” гэсэн.

-Нуулгүй хэлээч, та энэ шагналыг хүлээж байв уу?

-Би гавьяатыг биш энэ ялалтыг л хүлээж байсан. Ардчилал гэдэг ийм л байх ёстой. Би өөрөө гадуурхагдаж байсан учраас өнөөдөр ингэж хэлэх эрхтэй хүн гэж өөрийгөө дүгнэж байгаа.

-Шагналаа аваад хэнд хамгийн түрүүнд дуулгасан бэ?

-Би шууд ээж дээр очсон. Миний ээж 87-той хөгшин бий. Намайг өсгөж өндийлгөсөн энэ буурлаас өөр би хэн дээр түрүүлж очих вэ дээ.

Ээждээ үнсүүлчихээд шууд аавынхаа газар дээр очиж цэцэг өргөсөн. Ааваа би таны ажил мэргэжил зүтгэж, хүсэж мөрөөдөж явсныг үргэлжлүүлж, хүүгийн хувьд нэр төртэй авч явна шүү гэж мөргөсөн.

-Урлагийн хүний ар гэр байна гэдэг амаргүй гэдэг. Ардын жүжигчин аавын тань арын албыг дааж, олон хүүхдийг өсгөсөн ээжийнхээ талаар болон одоо өөрийн тань нуруун дээрхийг хугаслаж яваа гэр бүлийнхнийхээ талаар ярихгүй юу?
-Миний ээж Т.Долгорсүрэн Сүхбаатар аймгийн Дарьгангын харъяат. Санхүүч мэргэжилтэй. Энэ жил 87 нас хүрч байгаа.

-Хамт амьдардаг уу?
Том ах, дүү хоёртой амьдардаг. Сонсох сонсгол байхгүй, харъя нүд байхгүй. Бараг ч ярьж чадахгүй. Нялх хүүхэд шиг тийм л хүн байна.

Миний хань Отгончимэг гэж эмэгтэй бий. Эхнэр маань энэ жил музейн аялал жуулчлалын чиглэлээр их сургууль төгссөн. Манайх Биндэръя, Сүндэръя гэж хоёр охинтой. Том охин маань 15-тай, бага маань дөрөвтэй. Би эхнэрээ “Дайчин Катя” гэж дууддаг юм. Манай хүүхэд залуучуудын театрт Борхүү гэж эмэгтэйг дайчин Катя гэдэг байсан юм. Ажилсаг, жавхалзсан эмэгтэй байдаг байлаа. Түүн шиг манай хүн агуу л даа. Гэрийн ажил гэдэг нэргүй ажлыг нуруундаа үүрч, намайг өдий зэрэгтэй явуулж, сэтгэл санаагаараа дэмжиж, явдаг хүн.
Хүүхэд залуучуудын театр гэснээс одоо ч бий тэр театраа их санагалздаг, сэтгэл өвддөг юм. Миний Нямгаваатай тэмцэж явсан тэмцлийг ойлгоогүй хүмүүс одоо амаа барьдаг л юм билээ. Нямгаваа Хүүхэд залуучуудын театрыг “Хаан” банкинд зараад мөнгөжөөд Америк явчихсан.
Ийм хүнд театрыг хувьчилж өгч мөнгөтэй болгоход нь тусласан олон хүн бий.

-Хамгийн сүүлд та тэр хаалгаар хэзээ оров?
-Одоо бол “Хаан” банкны төв байдаг тэр байр 50 жилийн турш Хүүхэд залуучуудын театр нэртэй байсан юм. Би тэнд 19 жил ажилласан. 50 дахь жилд нь Нямгаваа гэдэг хүн сөнөөн дарсан.

-Таны аав ардын жүжигчин хүн. Харин хэдэн насандаа гавьяат гэдэг алдрыг хүртсэн юм бол?
-Би их бага байхдаа ааваасаа хагацсан. Миний аав 58 настай өөд болсон юм. Театр судлаачдын бичиж байгаагаар аав маань гавьяат аваагүй, ардын жүжигчин авсан байдаг юм. Гавьяат хэзээ авсан нь мэдэгддэггүй юм. Төрийн шагналыг хуучнаар маршалын шагнал гэдэг байсан юм. Аав маань Маршалын  шагналт, ардын жүжигчин. Өнөөдөр энэ хоёр шагнал утга нэг боловч төрийн шагналыг хүмүүс гавьяатаас доогуур үнэлэх гээд байдаг болж. Өмнө нь Төрийн шагналт, Ардын жүжигчин гэж дууддаг, Төрийн шагналт нь дээр нь бичигддэг байлаа. Одоо болохоор Ардын жүжигчин, Төрийн шагналт гэж бичдэг болчихсон юм билээ.

-Та шагналаа авсныхаа дараахан ааваараа бахархаж, ээж, гэр бүлдээ баярлаж, найз нөхдөдөө талархлаа гэсэн. Та бидний ярилцлаганд Ардын жүжигчин Ц.Цэгмид гуайн талаар олон сайхан дурсамж хөвөрнө гэж бодож байна?
-Би зургаан настайдаа ааваасаа хоцорсон. Намайг бага байхад “Энэ шар л нэг жүжигчин болно шүү. Чи энийг л нэг жүжигчин болгоно гэж бодож яваарай” гэж хэлдэг байсан юм билээ. Би их сахилгагүй, жаахан уранхайдуу дээлтэй хүний дэргэд  очоод цоорхойгоор нь гараа хийгээд улам ураад хаячихдаг.  Сандал дээр сууж байгаа хүний ширээн доогуур ороод үдээсийг нь тайлаад холбоод уячихдаг, эмэгтэй хүн байхад гэзгийг нь сандлын түшлэгтэй нийлүүлээд зангидчихдаг тийм хүүхэд байсан.

Бид ах дүү долуулаа. Дөрөв нь урлагийн хүн болсон.

Ц.Төмөрхуяг байна. Эгч маань Уртнасан гэж Хөгжим бүжгийн нэлээн сайн концейртмейстр бий. Бас дарагдаад л явдаг юм. Ер нь ч Цагааны Цэгмидийн хүүхдүүд гэхээр айхтар дардаг юм.

-Яагаад тэгдэг юм бол?

-Бүү мэд. Аав нь дэндүү авьяастай, дийлдэшгүй хүн болохоор тэгдэг юм байлгүй. Бүр тэгж хэлж байсан юм гэнэ лээ. “Цагааны Цэгмидийн хүүхдүүд юм болохоор аавыгаа дуурайсан, ингэж явах ямар хэрэгтэй юм. Эднийг заавал дарж бай” гэж нэр бүхий хүмүүс ярьж байсан юм билээ.

-Хэн?
-И.Нямгаваа гэж хүн л хэлнэ шүү дээ. Ямар ч гэсэн хорондоо шарандаа бид өдий зэрэгтэй яваа юм. Цагаан багшаа гэж хойноос нь гүйж, тэрэнтэй тоглох гэж, тэрнээс зөвлөгөө авах гэж үхэн хатан явдаг байсан хүмүүс олон бий. Гэтэл өнөөдөр Драмын театр болон урлагийнхнаас нэг ч хүн ээж дээр минь очдоггүй гээд бод доо. Тэр ч битгий хэл театрын вестибюльд аавын зураг байдаггүй. Аваад хаячихсан л байдаг юм байна лээ.

-Та их гоморхож явдаг бололтой?
-Гоморхохгүй яах юм бэ. Гэхдээ би ялархаад, сэтгэлээр унахгүй. Өнөөдөр олон хүний нэрэмжит байгууллага байна. Ц.Цэгмидийн нэрэмжит нь хаана ч байдаггүй. Хаагуур ч нэр нь цухуйдаггүй. Цагаан багш гэж ярих нэг өөр, хийчихсэн үйл нь бас их өөр шүү дээ. Аавын минь нэрийг нэг удаа гаргаж, хөшөөг нь босгоогүй л юм даа.

Би хар бараан талыг нь заавал гаргах гэж ярьсангүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт, хэн нэгэн хүн үүнийг гаргаж л таараа. Энэ бол түүх учраас. Тэгээд ч эцэг нь ийм байсан юм, энэ хүү нь байгаа юм гэж харьцууллаа гэхэд бид хэзээ ч хүний дор орохооргүй тоглосон байдаг.

-Та урлагт зүтгэсэн 34 жилийн хугацаанд хэчнээн дүр бүтээв?
-Сайн мэдэхгүй юм. 30, 40-өөд кинонд тоглочихсон байх. Би тоглосон киноныхоо оныг хүртэл санадаггүй, ямар дүрд тоглосноо ч мартчих нь бий.

-Та Тэмүжин, Жамуха хоёрын хоёулангийнх нь дүрийг бүтээж байсан. Энэ бол хэн хэнээс илүү тэднийг дотроос нь мэдэрч чадсан гэсэн үг. Тийм учраас энэ хоёр түүхэн хүний талаар таны үгийг сонсъё. Жишээ нь та “Үхэж үл болно”-ын Тэмүжингээ хэр тоож, “Мөнх тэнгэрийн хүчин доор”-ын Жамухыг ямар төвшинд үнэлдэг вэ.?
-Би нэг оршил ярьчих уу?

-Бололгүй яахав.    
-Аав маань нэлээн олон түүхэн киноны дүрд тоглосон. Сүхбаатар киноны СьюшүЖан, Цогт тайж, Ленин, Чойбалсан, Сүхбаатарын дүрд гээд л. Би өөрийгөө аавынхаа давтамж гэж боддог юм. 25 настайдаа Ю.Цэдэнбалд тоглож, “Мандах нарны туяа”-гийн Сьюшюжан, “Үхэж үл болно-Чингис хаан” гэх мэт бас л түүхэн кино голчилдог.

Би Чингис хааны тухай, Жамухын тухай шал өөр өнцгөөс харах гэж оролддог. Яагаад гэдэг асуултыг би өөртөө үргэлж тавьдаг. Яагаад Жамуха Тэмүжинд их тусалдаг юм бэ. Яагаад алах цаг нь ирчихээд байхад алсангүй зугтаав. Яагаад ялах цаг нь ирчихээд байхад дайны талбарт орхиод явав.

Жамуха бол Чингис хааны тангараг өргөсөн үнэнч нөхөр нь. Тийм ч учраас нөхөр мэт дайсан, дайсан мэт нөхөр гэж хэлдэг. Тэгэхээр Жамуха байгаагүй бол Чингис хаан тодрох уу, Чингис хаан байгаагүй бол Жамуха тодрох уу гэдэг асуулт гарч ирнэ л дээ. Чингис хааныг маш их хурцалж, ухаажуулж, маш их зальжин болгож, хаан болтол нь хүмүүжүүлсэн хүн бол дайсан байж нөхөр мэт явсан, нөхөр байж дайсан мэт явсан Жамуха юм.

Жамуха Тэмүжинээс дөрөв ах. Чингис хааныг ялвал ялах л байсан. Гэтэл тэгээгүй. Дандаа л том том дайснуудыг аманд нь хийж өгчихөөд өөрөө холдоод л явчихдаг. Тэгээд эцэст нь өөрөө баригдахад нь Тэмүжин “Чи яахав миний нөхөр бол” гэхэд, “Үгүй ээ” гэсэн.

Өнөөдрийн Засгийн газрынхан нөхөр болно гээд л адилхан идэлцэнэ дээ. Гэтэл Жамуха “Чиний хажууд би байвал хэзээ ч чамайг тайван байлгахгүй. Тийм учраас чи ухаантайхан амьдраарай” гэж үгээ захиад л үлдэж байгаа. Тэмүжин ч  ялгаагүй. “Би үлдэх ёстой. Монгол гэдэг нэрийг дэлхийд тахлах хэрэгтэй” гэдэг үзэл бодлоор хүмүүжигдсэн. Тийм ч учраас 13 дугаар зуунд хүчирхэг байсан, монголчууд.

-Сая “Үхэж үл болно-Чингис хаан” дээр Чингис хааныг биш Жамухыг илүү гаргасан байна гэж шүүмжилж байсан. Та санал нийлэх үү?

-Нийлнэ. Чингис хааныг хүртэл Жамуха л тодорч байсан юм чинь. Одоо хоёр, гуравдугаар анги дээр Чингис хааны жинхэнэ ухаан, хүн болоод мөн чанар, жинхэнэ үзэл бодол, бодлого нь гарч ирнэ. Ерөөсөө монголыг төвхнүүлж, нэгэн атган дор байлгахын эхлэл нь энэ хоёр том язгууртны тэмцэл, нөхөрлөлийн дэнсэн дээрх асуудал байсан юм чинь.

-Хоёрдугаар анги нь юу болж байна?
-”Үхэж үл болно-Чингис хаан” кино удахгүй Америкт гарах гэж байгаа. “Титаник”-ийг монтажилсан том групп манай киног дахин монтажилж, янзалж байгаа.

-Та одоо ер нь ямар уран бүтээлд тоглож байна?
-Хамгийн сүүлд Онцгой байдлын албаны тухай кинонд тоглосон.

-Киноны санал их ирж байна уу?
-Ирж л байна. Олон ангит кинонд тоглооч гэсэн хүсэлт тавьсан. Гэхдээ би жаахан завсарлахгүй бол болохгүй болчихож. Монголчууд чинь их уйдамхай шүү дээ. Телевизийн кино, реклам гээд өнөөх л Төмөрбаатар байхаас уйдаж байгаа байх. Тэгээд ч би ганцаараа. Тэр олон кинонд урьдахаа давтахгүй тоглоно гэдэг амаргүй. Тэгээд өөрөө жаахан халшраад байгаа.

Том дүрүүдэд тоглохгүй байгаа. Чингис хааныхаа хоёр, гуравдугаар ангийг хүлээж байна.

-Та Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. Ардчиллын төлөө анхнаасаа зүтгэж явсан гэдгийг таны ярианаас ойлгосон. Харин хэзээнээс улс төрд эрчтэй орох болов?
-Би өөрийгөө ардчиллын алтан хараацай гэхгүй ч эхлүүлж явсан хүний нэг. 1996 оноос орон нутгийн сонгуульд оролцож эхэлсэн. 1990-1997 оны хооронд амьдралаа төвхнүүлэхээр наймаа энэ тэр хийж явсан.

-Ямар наймаа билээ?
-Вагон дотор л наймаа хийнэ шүү дээ. Польш, Чех, Герман, Турк хүртэл явж байлаа. Голдуу Бээжингээс бараа татна. Анх Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байлаа. Би амьдралыг үзэж дуусаагүй, өөрөө хууль тогтоомжоо сайн судлаж гүйцээгүй байж их хурлын гишүүн болно гэх нь хаашаа юм. Ямар ч гэсэн дороос нь явъя, учир зүйг нь олох гээд эхлүүлье  гээд дүүргийн иргэдийн хуралд нэрээ дэвшүүлсэн. 2008 оноос ажиллаж байна.

-Манайханд нэг буруу ойлголт байдаг. Худаг ухаж, хүүхдийн тоглоомын талбай байгуулахаас эхлээд бүх л зүйлийг Их хурлын гишүүд хийх ёстой гэж ойлгодог. Тэдэн рүү дайрдаг, шүүмжилдэг. Гэтэл Иргэдийн хурлын төлөөлөгч гэхээр яг юу хийдэг юм бэ?
-Уг нь, УИХ-ын гишүүн хууль тогтоомжийг батлах ёстой. Батласан хуульдаа хяналт тавьдаг л хүмүүс. Тэрнээс хүн болгонд туслах албагүй. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх байгууллага нь нийслэл, дүүрэг, хороо  юм. Тийм болохоор Иргэдийн хурлын төлөөлөгч хүн сонгогдсон тойргийнхоо иргэдээс ирсэн хүсэлтэд хариулт өгч, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж өгдөг.

-Танаас хүмүүс хэр их “гуйлга” гуйж байна?
-Зөндөө зөндөө. Зовлонтой л доо бас.

-Гудамжинд явж  байхад мөнгө нэхэх хүмүүс байна тийм үү?

-Тэгэлгүй яахав.

-Та өгдөг үү?
-Мөнгөтэй үедээ өгчихдөг л юм.

-Жишээ нь хэдэн төгрөг өгдөг юм?
-5-10 мянгыг. Мөнгөгүй бол дараа ирээрэй гээд ирэхээр нь өгчихнө. Гэхдээ манай хорооноос мөнгө гуйгаад байхаар хүн байдаггүй ээ.

-Та Иргэдийн хурлын төлөөлөгчөөс өөр ямар ажил хийж байна?
-Би төрийн албаны ажил хийдэг учраас өөр ажил хийхийг хориглочихсон.

-Би ахмад уран бүтээлчдийн  ахуй амьдралын тал дээр их эмзэглэдэг юм. Монголын урлагт залуу насаа зориулсан хүмүүсээс цөөнгүй нь гундуухан амьдарч байна. Б.Батзаяа ахыг бүгд л харсан. Б.Мөнхдорж гуай л гэхэд хоёр жилийн өмнө байргүй, айлын өрөө хөлслөөд л амьдарч байсан…?

-Би ч бас эртнээс энэ тухай боддог байсан. Урлагт насаараа бүхнээ зориулсан хүмүүс нас барахдаа аягүй эвгүй нас бардаг юм шүү дээ. Оюун гуай, Нямын Цэгмид гуай, Цэндээхүү гуай, Сэдэд гуайг нэрлэж болно. Бараг зарим нь өлсөж үхсэн байдаг шүү дээ. Ядуу байргүй, ямар ч тэтгэвэр байхгүй. Би ийм болчихвол яанаа гэсэн түгшүүр надад байдаг.

-Одоо ч уу?
-Одоо бол гайгүй. Магадгүй өмнө нь байсан тэр айдас, бодол минь намайг өдий зэрэгтэй болгосон байх. Тиймдээ ч цаг заванд баригдахыг боддоггүй,. Өнөөдөр би аливаа нэг театрт харьяалагдахгүй явж байгаа минь ч ийм л шалтгаантай.  Би өглөө 9 цагаас 10 хүртэл зүтгээд 200 мянган төгрөг авахыг бодохгүй шүү дээ. Миний нас явж байна. Хэзээ ч үхчих юм билээ.
Би ганцаараа биш. Хань ижил, үр хүүхэд байна. Үхэхдээ тулвал эм тарианыхаа мөнгийг хүнээс гуйчихааргүй, зурагтаар надад туслаач гээд байхааргүй л амьдармаар байна.

-Одоо зорьж байсан энэ хэмжээндээ хүрсэн үү?
-Мөнгөтэй хүмүүсийн хажууд баян биш л дээ.

-Гэхдээ л овоохон юм бий байх нь. Хувийн бизнестэй юм уу?

-Би найз нөхөдтэйгөө нийлээд худаг ухдаг. Нэг найзынхаа компанид менежер хийгээд, тэрнээсээ хувь авчихна. Хажууд нь кино байна.
Кинонд тоглоод нэг үеэ бодвол гайгүй олдог болчихсон. Хажуугаар нь олон юм бий.

-Та ер нь нэг кинонд хэдээр тоглодог юм бэ?
-Дор хаяж сая таван зуу.  Тэгээд гурван сая. Хамгийн ихдээ 30 саяар тоглож байлаа.

-”Үхэж үл болно Чингис хаан”-д тоглоод хэдийг авсан бэ?
-35 саяар тоглосон. Гэхдээ энгийн, миний хэлдгээр “ляля” кинонд нэг их үнэрхдэггүй.

-Ийм кино олон байна уу?
-Олон шүү дээ. Гэхдээ би мэргэжлийнхээ дагуу зөвлөгөө өгнө, нэгэнт л ороод зүтгэж байгаа учраас чанартай тоглохыг бодно. Гэхдээ кино гэдэг ганц хүнээс шалтгаалахгүй. Баг нь хүчтэй байж кино сайн болдог.

-Нэгэн цагт бид архидалт гэдгээс өөр зүйл ярьдаггүй байсан бол өнөөдөр авлига, шударга бус байдал гэдэг хүн болгоны амны уншлага болж. Хамгийн гол нь энэ хоёр үг хоёулаа улс төрчидтэй холбогддог. Өнөөдөр эх орны хишиг эрдэнийн хувь гээд л нэг тийм халамжийн тогтолцоотой, нөгөө талдаа шударга бус хуваарилалттай болчихсон ийм замбараагүй цаг үе ирчихсэн. Та улс төрч хүний хувьд энэ тал дээрх өөрийн бодлоо хэлээч?  
-Ганцхан жишээн дээр ярья. Нэг тэрбумыг УИХ-ын гишүүнд өгөөд үнэхээр ард түмэндээ зориулж чадна гэвэл эсэргүүцээд байх хэрэггүй.

-Харамсалтай нь 500 сая-ын тайлангаа тавьж байгаа гишүүн ч гарын таван хуруунд багтахаар цөөн байна шүү дээ?
-Энд л учир байгаа. Их хурлын гишүүдийг ард түмэн сонгохдоо эрх дархаа ашиглаж, өөрөө мөнгөтэй болохын төлөө ажилла гэж сонгоогүй шүү дээ.

Өнөөдөр ардчиллын 20 жилийн ой боллоо. Анх 20 жилийн өмнө бид талбай дээр зогсож байхдаа онцгой эрх дарх, хээл хахууль, авилга, тусгай хангамжийг арилгая л гэж зүтгэж байсан. Харин өнөөдөр тэрнээсээ илүү болчихсон л явж байна. Их хурлын гишүүд  дэндэж байна. Жирийн иргэдэд зүүд мөрөөдөл нь болсон зээл УИХ-ын гишүүдэд үзэг хөдөлгөх төдий л бүтдэг. Больё гэхэд 50 хувийг нь идээд 50 хувийг нь цац л даа.

-Танд ер нь УИХ-д дэвшье гэсэн бодол байна уу?
-Нуулгүй хэлэхэд, 2012 оны сонгуульд дэвших бодол байна. Би үнэхээр өөр ажиллаж чадах учраас.

-Гэхдээ хүн болгон эхэндээ ингэж л хэлдэг. Тийм учраас ард түмний итгэл алдарчихлаа шүү дээ?
-Сайхан ярьдаг хүн гэж бий. Ярьж чадахгүй байж хийдэг хүн гэж бий.

Би сайхан ярина, ярьсан хэлснээ хийхийг л боддог. Их хурлын гишүүн байхад боловсрол, хуулийн мэдлэгээс гадна амьдралын болон амин ухаан хэрэгтэй. Тэрнээс мөнгөтэй хүн болгон их хурлын гишүүн болчихгүй.

-Харин ч мөнгөтэй хүн л гардаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр танд Их хуралд дэвших дайны мөнгө бий юу?
-Байгаа шүү дээ. Гаргаж л таараа. Харин намайг сонголоо гэхэд яаж итгэлийг нь даах вэ л гэдэг хамгийн чухал.

-Урлагийн хүний тань хувьд Монголын өнөөгийн урлагийг ямар төвшинд дүгнэж байгаагаар тань яриагаа өндөрлөе?
-Урлаг бол их хүчтэй юм шүү. Монгол орныхоо нэрийг гаргая гэвэл спорт, урлагаа л хөгжүүлэх ёстой. Спорт бол сайхан хөгжиж байна. Одоо мэргэжлийн урлагийг өндөрт өргөх хэрэгтэй. Тэгэхээр дуурь, драмын урлагийг бодлогоор хөгжүүлнэ гэсэн үг. Бүрэн дүүрэн, 100 хувь биш юм гэхэд яагаад нэг уран бүтээлчид мөнгө өгөөд Канны кино фестивальд, Оскарт нэр дэвшихээр кино хий гэж хэлж болохгүй гэж. Тэр хүн хийж чадвал аз нь, хийж чадахгүй бол хохь нь шүү дээ. Сонгодог урлагаа ингэж л аварна.

Б.Нямсүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан