gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хор биш, хоол хэрэгтэй

Засгийн газрын мэдээ
Эрүүл мэнд
2015-08-21
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
Эрүүл мэнд
2015-08-21
Хор биш, хоол хэрэгтэй

-Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн авч байгаагаа төдийлөн анзаардаггүй-

Монгол Улс хүнсний бүтээгдэхүүний 70 орчим хувийг импортолдог гэсэн багцаа тоо байдаг ч тухайн бүтээгдэхүүний дотор чухам ямар найрлага орсныг шууд хараад ойлгох шошготой нь цөөн байна. Өөрөөр хэлбэл, монголчууд бид эх орондоо худалдан авч буй хүнснийхээ баглаан дээрээс гаднын хэлээр юу бичсэн нь үл мэдэгдэх эрээвэр хураавар хүнс хэрэглэсээр удаж байна.

Үндэсний бүтээгдэхүүнүүдийн хувьд нэг үеэ бодвол дэвшил нэлээд гарсан гэж болно. Талхны нэр төрөл өнөөдрийнх шиг олон биш байх үед “Атар” талх ямар ч сав, баглаа боодолгүй байсныг та санаж байгаа байх. Шинэ, эсэхийг нь мэдэхийн тулд үнэрлэх, тэмтрэх мэдрэхүйгээ л ашигладаг байв. Харин өнөөдөр энэ төрлийн бүтээгдэхүүнүүд сав баглаа боодлын хувьд ч, шошгоны хувьд ч шинэ шатанд гарсан.

“Сүү аваарай” гэж үүрийн таван жингээр цонхны дор орилох хүн үгүй болж, шинэхэн савласан сүү малчны хотноос хэрэглэгчдийн гарт шууд хүрдэг болсныг сайшаах хэрэгтэй. Гэвч бүтээгдэхүүний шошгоноос хамаарч бид эрүүл, аюулгүй хүнс сонгож чадна гэдгийг мартаж болохгүй. Ялангуяа, мэргэжлийн худалдагчгүй, өөрөө өөртөө үйлчилдэг болсон энэ цагт ам руугаа ямар орц найрлагатай, ямар хүнс хийх вэ гэдэг нь шошгон дээрх мэдээлэл, түүнийг унших иргэдийн мэдлэгтэй холбоотой асуудал юм. Тэр тусмаа хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь гаднын орнуудаас хамааралтай байдаг Монгол Улсад хаяг, шошгоны стандарт хамгийн чухал асуудал юм.

Тийм ч учраас бараа, бүтээгдэхүүнүүд сав баглаа, шошго бидний хэрэгцээг шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодруулахаар хэдэн дэлгүүрээр орлоо. Гаднын бараа бүтээгдэхүүнүүдийн хувьд өнгө үзэмж сайтай ч монгол тайлбартай нь тун цөөн юм. Зарим нь бүр хэзээ үйлдвэрлэсэн нь ч бүдэг бадаг. Он сартай байгаа нь үйлдвэрлэсэн огноо юм уу, хадгалж дуусах өдөр үү гэдэг нь ойлгомжгүй бараа ч цөөнгүй байх юм. Үйлдвэрлэсэн он сар бол сонголтоо хийхдээ хамгийн түрүүнд харах үзүүлэлт. Харин түүний дараа тухайн бүтээгдэхүүний өөх тос, нүүрс ус, илчлэг ямар хэмжээтэй гэдгийг харна.

Бодисоор арилгаад өөрсдөө зохиомлоор дардас тавих зөрчил их гардаг

Мөн химийн найрлага ихтэй юм уу, үнэхээр байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм уу гэдгийг ч шошгон дээрх жижигхэн мэдээллээс уншсанаар өөртөө хэрэгтэйг нь сонгоно. Гэвч энэ мэдээллийг монгол хэлээр тавиагүйгээс "үнэндээ бид юугаар хийсэн ямар бүтээгдэхүүн ам руугаа хийж буйгаа мэдэхгүй" тохиолдол их байна. Түүнээс гадна шошгон дээрх мэдээлэл үнэн эсэхэд итгэхэд бэрх аж. Импортын бараа бүтээгдэхүүний чанарт анхаарал хандуулах нь бүү хэл хугацаа нь дууссан хүнсээр хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж байсан тохиолдол ч цөөнгүйг мэргэжлийн хяналтын илрүүлж байсан.

Харин энэ зуур ажиглахад монголчууд аливаа хүнс авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сар, хайрцаг сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарал хандуулдаг болжээ. ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ж.Алтанчимэг “Хэрэглэгч өөрийгөө хамгаалах сонголт гагц түүнд байгаа. Тиймээс хаяг, шошгын талаар мэдээлэлтэй байж, аливаа зар сурталчилгаанд авталгүйгээр тухайн бүтээгдэхүүн ямар орц, найрлагатайг нь харж занших ёстой.

Сахарын өвчтэй хүн хэрэглэж болох, эсэх, үйлдвэрлэсэн он, сар, өдрийг харах нь зүйн хэрэг. Дэлгүүрт ороод нэг бүтээгдэхүүн худалдан авах гэтэл маргаашийн огноотой байх жишээтэй. Тэгэхээр хэрэглэгчдэд хэзээ ч үйлдвэрлээд огноог нь тавьж болох нь гэсэн хардлага төрдөг. Импортын бараа бүтээгдэхүүний чанар маш эргэлзээтэй. Тухайлбал, цаанаас нь тавьсан хугацааг ямар нэг бодисоор арилгаад өөрсдөө зохиомлоор дардас тавих зөрчил их гардаг. Түүнчлэн дуусах хугацааг эхлэх хугацаа мэтээр иргэдийг төөрөгдүүлдэг. GMO гэсэн тэмдэглэгээ нь химийн бодистой, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэсэн үг. Тиймээс энэ талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй” гэв.

Үнэндээ гадаадын улс орнуудын дэлгүүрийн лангуун дээр 80 хувь нь дотоодын, 20 хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг. Харин манайд эсрэгээрээ. Өнөөдрийн байдлаар монголчуудын өвчлөл, нас баралтын шалтгааны тэргүүн байранд ходоодны өвчин, хорт хавдар толгой цохиж явааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Тэр тусмаа нас баралтын 70 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан халдварт бус өвчнөөр үхэж буй судалгаа бий. Гурилан бүтээгдэхүүн, талх нарийн боов үйлдвэрлэгчид хаяг шошгон дээрээ бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг дурдсан байдаг ч үнэндээ жинхэнэ орцоо оруулдаггүй болохыг мэргэжлийн хяналтын олон удаагийн шалгалт нотолж байсан.

Бүтээгдэхүүнийг хаана, ямар нэртэй үйлдвэрт хэзээ үйлдвэрлэсэн талаар барааны шошгон дээр оруулж өгөх нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг хэрэглэх итгэл төрүүлнэ. Тиймээс зөвхөн бараагаа борлуулахын төлөө бус, цаана нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой байдгийг бодолцох нь зүйн хэрэг болов уу. Бидэнд хор биш, хоол хэрэгтэй.

Б.Бямбасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан