Нийслэлийн дүүргүүдийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хийсэн шалгалтаар тэтгэмж авах эрх үүсээгүй иргэдэд, тодорхойлолтгүйгээр тэтгэмж олгосон, мөн бичиг баримт дутуу материалыг хүлээн авдаг байсан зөрчлүүд илэрчээ.
Нийгмийн халамжийн сангаас зориулалт бусаар зарцуулсан нийт 4.5 сая төгрөгийг эргэн төлүүлэх акт хүргүүлсэн бөгөөд биелэлт 59 хувьтай байгаа аж.
Тодруулбал, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдэд улсын байцаагчийн долоон актыг тус тус тогтоожээ.
Илэрсэн зөрчлүүд анхан шатны бичиг баримтад тавих дотоодын хяналт сул, ажиллагсдын мэргэжлийн ур чадвар дутмаг байгаатай холбоотой гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үзэж байна.
Мөн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч зөрчлийг арилгуулахаар Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдэд гурван албан шаардлага хүргүүлсэн байна.
Мөн Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн зургаан албан тушаалтанд 600 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.