gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БИДНИЙ ХҮҮХДҮҮД хордож байгаа нь ТЭДЭНД хамаагүй

Г.Одгарав
SOS
2017-03-25
2
Twitter logo
 
"Хар тугалга сонинд агуулагддаг гэхээр нь гэрт байсан сонинуудаа шатаачихлаа” гэсэн эхтэй таарав.

Сонин сэтгүүлд хар тугалга байдаг гэж хэн нэгэн түүнд хэлжээ. Түүнээс бус ямар учиртай металл болох, хаана агуулагддаг, ямар сөрөг үр дагавартайг тэр үл мэднэ.

Арга ч үгүй биз. Манайханд элдэв мэдээллээс илүүтэй өнөөдрийн талх нь чухал юм чинь… Мэдээлэл авах бүү хэл бидний хэн хэнд маань ч ойлголт алга.

Хагас зууны өмнө Америкт хориглож, хүүхдүүдээсээ сэргийлж чадсан хар тугалганы тухай өнөөдөр л чихнээ сонсдож эхэлсэн.

Хүүхдийн оюуны чадамжид шууд нөлөөлдгийг хэдийнэ олж тогтоосон америкчууд хар тугалгатай бензинийг хориглож, хүүхдийн сургуулийн орчинд хар тугалга агуулсан будаг хэрэглэхээ больжээ. Хаа байсан 1970-аад онд шүү дээ.

Тэр ч байтугай хүүхдийн цусанд нэвтэрсэн хар тугалгыг тодорхойлох судалгааг 30 жилийн турш хийжээ.

Бостонд 1979 онд хийж эхэлсэн уг судалгаагаар хар тугалга хүний тархины хөгжилд хэрхэн нөлөөлж буйг тогтоосон байна.

Судалгаанд 249 нярайг хамруулж, 6, 12, 18, 24, 57 сартайд нь цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлсон бөгөөд 10 жилийн дараа өнөөх хүүхдүүдийн 148-д, 20 жилийн дараа буюу 29 нас хүрэх үед нь 43 хүнээс дахин шинжилгээ авсан аж.

Үүний дараа оюуны түвшин тогтоох сорил авч үзэхэд хүүхэд ахуйдаа цусандаа хар тугалгын хэмжээ ихтэй хүмүүс сэтгэн бодох чадвараараа бусдаасаа бага байжээ.

Түүгээр ч барахгүй 4-10 настайд нь цусанд агуулагдаж байсан хар тугалгын хэмжээ хамгийн их нөлөөлсөн нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл энэ насны хүүхдүүдийг хар тугалганаас сэргийлэх нь хамгаас чухал юм.

ХОТЫН ХҮҮХДИЙН ЦУСАНД ХАР ТУГАЛГА ЯМАР БАЙНА ВЭ?

Манай улсад хар тугалгаас сэргийлэх байтугай дөнгөж судалгааны түвшинд л явж байна. Эрдэмтэд 2000 оноос хойш хүүхдийн цусан дахь хар тугалгыг тодорхойлох тоотой хэдхэн судалгаа хийсэн. 2005 онд доктор Б.Бурмаажав, О.Байгаль нарын 1-6 дугаар ангийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж 5.39 мкг/дл байжээ.

Хар тугалга нь хүний биед огт байх ёсгүй бөгөөд 5 мкг/дл-ээс дээш тохиолдолд хүүхдийн оюуны чадамжийг бууруулдаг байна.

Мөн 2014 онд хийсэн судлаач Г.Насантогтохын 6-8 насныхны дунд хийсэн судалгаагаар бас л дунд үзүүлэлт нь 5.3 гарах төдийгүй, цусандаа хар тугалга их агуулсан хүүхдийн сурлага муу болохыг тогтоосон юм.

Тэгвэл сурвалжлагын дагуу АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторитой хамтран Да хүрээ зах, Баянхошуу, Хотын төв, Нарантуул, Зайсанд амьдардаг 7-10 насны хүүхдүүдэд шинжилгээ хийхэд сонирхолтой үр дүн харагдав.

Утаа ихтэй Баянхошуу, машин холхидог Да хүрээ зах орчмын хүүхдүүдийн цуснаас хар тугалга их буюу 5.7-22 мкг/дл илэрсэн бол Зайсангийн хүүхдүүдээс илрээгүй юм.

ЯАГААД ЗАЙСАНГААС ИЛРЭЭГҮЙ ВЭ?

Энэ асуулт маш олон асуудал дагуулж байна. Цуврал сурвалжлагын хүрээнд Да хүрээ, Баянхошууны хүүхдүүдийн цусанд яагаад хар тугалга их байгаа таамгийг судлаачийн бус сэтгүүлчийн зүгээс “Яагаад БАЯНХОШУУНЫ хүүхдүүдийн цусанд ХОРТОЙ металл их илрэв”,  “Тэд үрсдээ зовниж байна”, “Нялхаст заналхийлсэн “Мэдрэлийн хор” сурвалжлагуудаараа дэвшүүлсэн.

Уг сурвалжлагуудыг дүгнэвэл, Баянхошуун дахь хүүхдүүдийнх нүүрсэнд агуулагдаж буй хар тугалга, утаан дахь нарийн ширхэглэгт тоосонцор, хар тугалга агуулж буй цэнхэр савнаас шалтгаалж болзошгүй байгаа бол Да хүрээнийх машины тос масло, аккумулятор, бензин дэх хар тугалга, хөрсний бохирдлоос үүдэх магадлалтай юм.

“Монгол улсын стандарт MNS 4585:2016”-д агаарын чанарын индексийг “50” гэх үзүүлэлттэй байвал “хэвийн” буюу хүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй гэж үздэг. Харин “500” болон түүнээс дээш бол хүмүүсийн эрүүл мэндэд шууд аюултай. Өөрөөр хэлбэл энэ үзүүлэлтэд 24 цагийн турш байх аваас хүн хүчилтөрөгчийн дутагдалд орно гэсэн үг юм.

Гэтэл Баянхошуунд үргэлж л "500"-аас дээш "2000" хүртэл заадаг агаарын чанарын индекс Зайсан орчимд “21-300” байна.

Мөн эрдэм шинжилгээний байгууллагуудаас хийсэн шинжилгээгээр Хан-Уул дүүргийн хөрсөнд хар тугалгын агууламж харьцангуй бага байна.

Өөрөөр хэлбэл, Зайсан орчмын агаар, хөрс бусад дүүргийнхээс цэвэр байгаа нь хүүхдийн цусанд хар тугалга бага байх шалтгаан байж болох юм.

ДҮҮРГҮҮДИЙН ХӨРСӨНД ХАР ТУГАЛГЫН АГУУЛАМЖ ЯМАР БАЙНА ВЭ?

Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хийсэн Дүүргүүдийн хөрсөн дэх хүнд элементүүдийн агууламжийг тодорхойлох судалгаагаар Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хөрсөнд хамгийн их хар тугалга байгааг тогтоожээ.

Дүүргүүдийн хөрсөн дэх хар тугалгын агууламж ямар байгаа вэ?
(Хамгийн дээд хэмжээ)

*Газарзүй, геоэкологийн хүрээлэн. 2010 он
 
Монгол улсын стандартад хөрсөнд агуулагдах хар тугалгын хэмжээг 100 мг/кг гэж заасан бол дээрх дүүргүүдэд хамгийн дээд хэмжээ нь 390-2413 мг/кг байна.

Харин Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 45-110.50 мг/кг буюу стандарт хэмжээнд байгаа юм.

Тус хүрээлэнгээс хийсэн бас нэгэн судалгаанд авто засварын газруудад хар тугалга байх ёстой хэмжээнээс хоёр дахин их байгааг тогтоосон байна.

Эрдэмтэд гэр хороолол, авто машин нэмэгдсэн, мөн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний нэр төрөл ихэссэн нь хөрсний бохирдол ихсэхэд нөлөөлж байна хэмээн үзэж байна.

ХҮҮХДИЙН МЭДРЭЛИЙН ӨВЧЛӨЛ ХЭР БАЙГАА ВЭ?

Хар тугалга нь бага насны хүүхдийн цусанд нэвчмэгц уураг тархины хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг талаар өмнө нь дурдсан. Тэгвэл дүүргүүдийн хүүхдийн мэдрэлийн тогтолцооны өвчлөл 2012-2016 онуудад ямар байсныг сонирхлоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс авсан мэдээллээр 2016 онд Сонгинохайрхан дүүрэгт 761, Баянзүрх 735 байгаа бол Хан-Уул дүүрэгт 256 хүүхэд мэдрэлийн тогтолцооны өвчтэй болох нь тогтоогджээ.

Аль дүүрэгт хүүхдийн мэдрэлийн тогтолцооны өвчлөл их байна?

*Эрүүл мэндийн хөгжлийн төв

*Эрүүл мэндийн хөгжлийн төв

Харин уг өвчнийг өсөлтөөр нь авч үзвэл Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт өвчлөл хурдацтай нэмэгдсэн байна. Тухайлбал,

Сонгинохайрханд 2013 онд нийт 498 хүүхэд өвчилж байсан бол энэ тоо гурван жилийн дараа 761 болтлоо өсчээ. Харин Хан-Уул дүүрэгт өвчлөл харьцангуй бага бөгөөд дөрвөн жилийн дотор хоёр дахин өссөн байна.

Хүүхдийн мэдрэлийн өвчин дөрвөн жилд хэр өссөн бэ?
(2012-2016 он)

Хүүхдийн мэдрэлийн өвчин дөрвөн жилд хэр өссөн бэ?
(2012-2016 он)

*Эрүүл мэндийн хөгжлийн төв
 
*Эрүүл мэндийн хөгжлийн төв
 
Тэгэхээр хөрсөн дэх хар тугалгын агууламж ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хүүхдүүдийн мэдрэлийн өвчлөл их төдийгүй, жилээс жилд нэмэгдсэн нь энд харагдаж байгаа юм.

Мэдээж энэ дүгнэлтийг хүн амын тоо, өсөлт, амьжиргаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарч тогтоох ёстой ч энэхүү гаргалгаа нь судалгаа бус сурвалжлагчийн дэвшүүлэн тавьсан таамаг гэдгийг энд онцолж байна.

ДҮГНЭЛТ

Цусан дахь хар тугалгын агууламж 10 мкг/дл-ээр ихсэх тутамд хүүхдийн оюуны чадамж 1-5 оноогоор буурч, сэтгэхүйд нь өөрчлөлт авчирдаг тул энэ металлыг “Тархи идэгч” хэмээн нэрлэхээр шийдсэн юм.

Тархи идэгчээс болж хүүхдүүд ирээдүйн гэмт хэрэгтэн болох магадлал хэд дахин ихэсдэг гэж зарим эрдэмтэд ярьж байна.

Гэтэл манай хөрсөн дэх хүнд металлын агууламж өндөр байгаа төдийгүй хүүхдүүдийн цусанд хэдийнэ нэвччихэж...

Үүнийг хэдэн судалгааны байгууллага, судлаачаас өөр хэн ч мэдэхгүй өнөөг хүрлээ. Хариуцах ёстой Эрүүл мэндийн яам, агентлагууд нь асуудалд чих нь дүлий, нүд нь балай явсаар байна.

Манай агентлагаас дээрх шинжилгээний дүнг Эрүүл мэндийн яаманд илгээж, энэ талаар өргөн хэмжээний судалгаа, шинжилгээ хийх хүсэлтийг тавьсан ч тэнд мэдэж байгаа хүн алга.

Мөн тос масло, машины угаарт хордсоор байгаа Да хүрээ захын хүүхдүүд болоод ард иргэдэд хэн ч санаа тавьсангүй. Шинэ зах баригдаж, хотын даргын шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл захыг нүүлгэсэнгүй...

Тэгэхээр хүүхдүүдийн эрүүл мэнд хэрхэн хохирч байгаа нь тэдэнд хамаагүй бололтой.

Улсын хэмжээнд хүүхдүүдийн цуснаас шинжилгээ авч, хар тугалга их байгаа шалтгааныг тогтоож, цаашид ямар арга хэмжээ авахыг ТОДОРХОЙ болгох нэн шаардлагатай байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан