gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Монгол эмэгтэйчүүд гольф их сайн тоглодог"

А.Одонтуяа
2016-04-26
0
Twitter logo
 
Кэвин Брэнд бол дэлхийн 53 орноор аялсан нэгэн. Мөн тэрээр гольфын мэргэжлийн тамирчин. Эдгээр улсуудад аялахын хажуугаар гольфийн спортыг дэлгэрүүлэхийн төлөө зүтгэж байсан бөгөөд Монголд ирэхээс өмнө Энэтхэгийн 200 жилийн түүхтэй гольфийн клубт багшаар ажиллаж байжээ.

Та хэдэн жил гольф зааж байна вэ?
Би 24 дэх жилдээ дэлхийн олон оронд гольф зааж, энэ спортыг дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж байна. Англи, Энэтхэг улсуудад хамгийн удаан багшилсан. Харин Улаанбаатарт дөрөв дөх жилдээ гольфийн багшаар ажиллаж байна.

Эндэх ажлаа танилцуулаач?
Энд Маунт Богд гольф клубын багшлахын зэрэгцээ клубээ хариуцан ажиллуулдаг. Би Монголд гуравдугаар сард ирээд арваннэгдүгээр сард буцдаг юм. Харин манай гадаах гольфийн клуб дөрөвдүгээр сард нээгдээд аравдугаар сар хүртэл ажилладаг.

Монголд гольфоор идэвхтэй хичээллэдэг хэдэн хүн байдаг вэ?
Одоогоор Монголд гольф идэвхтэй тоглодог 100 хүн л байна. Бид энэ тоог дор хаяж нэг юм уу, хоёр зуугаар нэмэх зорилготой. Манай клуб өдөрт 100 хүн тоглуулах хүчин чадалтай. Клубээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд бидэнд долоо хоногт хоёр удаа тоглодог 300 орчим гольфчин хэрэгтэй гэсэн үг.

Харин энэ жил бид 12-26 насны залуусын дунд гольфийн спортыг дэлгэрүүлэхээр зорьж байна. Одоогоор 50 гаруй хүн хэрэгтэй байна. Би тэдэнд гольфийн үнэгүй хичээл заах гээд санхүүжилтээ хэдийнээ шийдчихсэн. Одоо хүмүүсээ олчихвол хичээлээ эхлэхэд бэлэн байгаа. Ер нь ажиглаад байхад Монгол эмэгтэйчүүд гольф маш сайн тоглодог мөн амархан сурдаг.

Харин энэ жил бид 12-26 насны залуусын дунд гольфийн спортыг дэлгэрүүлэхээр зорьж байна. Одоогоор 50 гаруй хүн хэрэгтэй байна. Би тэдэнд гольфийн үнэгүй хичээл заах гээд санхүүжилтээ хэдийнээ шийдчихсэн.

Үнэгүй сургалтынхаа талаар дэлгэрүүлбэл?
Манай клубт нэг удаад 10 хүн тоглох эсвэл 100 хүн тоглох яг адилхан зардалтай. Тиймээс аль болох олон хүн тоглох тусмаа сайн. Зөвхөн Монгол эмэгтэйчүүд ч гэлтгүй, эрчүүд бас их амархан сурж, хурдан сайжирдаг юм.

Харин Монгол залуусын гольфийн талаарх мэдлэг их хомс санагддаг. Тиймээс 50 залууст үнэгүй хичээл санал болгож байгаа юм. Учир нь тэдэнд энэ спортын талаар таниулах нь миний үүрэг шүү дээ. 

Та Монгол эмэгтэйчүүд гольф их сайн тоглодог гэж хэллээ. Яагаад?
Би учрыг нь мэдэхгүй ээ. Хүмүүс надаас байнга л тэгж асуудаг юм. Би Энэтхэг, Англи улсуудад гольф заадаг байсан. Тэндхийн эмэгтэйчүүд гольф тоглож чаддаг боловч тийм ч хүчтэй цохиж чаддаггүй. Харин Монгол эмэгтэйчүүд сэтгэл санааны хувьд хүчирхэг төдийгүй бөмбөгийг ч хүртэл хүчтэй цохидог. Энэ нь намайг их гайхшруулж байсан. Магадгүй тэд хүч сайтай болохоор надад тэдэнд хичээл заахад хялбар санагддаг байх.

Барууны оронд гольф тоглодог дөрвөн хүн тутмын нэг нь эмэгтэй хүн байдаг. Харин энд арван хоёр хүн тутмын нэг нь эмэгтэй хүн байна. Энэ бол маш хангалтгүй тоо. Монголчууд гольфийг гэр бүлийн спорт гэдгээр нь дэлгэрүүлэх хэрэгтэй. Жишээ нь би эхнэртэйгээ байнга хамт тоглодог. Тэгэхээр гольф бол эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамт тоглож, хоорондоо өрсөлдөх боломжтой спорт. Харин эмэгтэй хүний бөмбөгөө цохиж оруулах ёстой нүх эрэгтэй хүмүүсийнхээс хамаагүй богино байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдэд давуу тал бий. Нэмж хэлэхэд гольф бол маш шударга тоглоом.  

Монголд гольфийн спорт өндөр хөгжилд хүрэх ирээдүй бий юу? 
ЭмСиЭс компани гольфийн спортыг таниулахын тулд маш их хөрөнгө зарж байна. Ийм сайхан бүтээн байгуулалт хийж хүмүүст тоглох боломжийг нь нээж өглөө. Монгол ердөө 100-н гольфчидтой мөртлөө таван одтой гольфийн клубтэй азтай улс шүү.

Монголд гольф тоглох хамгийн тохиромжтой үе нь 6-9 дүгээр сарыг дуустал хугацаа. Учир нь энэ үеэр агаар дахь чийгшил багасч, температур өдөртөө 21-23 хэмийн хооронд хэлбэлздэг. Манай клуб нийт 35 гольфийн машинтай. Гэвч энэ үеэр Монголд гольфийн машин хэрэглэх шаардлага бараг л гарахгүй. Яагаад гэвэл цаг агаар нь алхахад тохиромжтой, их сайхан байдаг юм. 

Харин эдгээр саруудад Тайланд юмуу Хятадын аль нэг газар гольф тоглоход их хэцүү. Учир нь өдөртөө 35 хэм хүртэл хална мөн чийг ихтэй. Тэнд тоглож байгаа хүн гольфийн машиныг заавал хэрэглэх шаардлагатай болдог. Учир нь тийм халуун, чийгтэй орчинд хүн өдөржин алхвал үнэхээр их ядардаг.

Тэгэхээр Монголчуудад гольфийн машин хэрэглэхгүй байх давуу тал байна. Энэ нь эдийн засагт хэмнэлттэй төдийгүй эрүүл мэндэд ч тустай.

Мөн Монголд цаг урагшилснаар гадаах гольфийг оройн 21 цаг хүртэл тоглох боломжтой болсон. Сар хүрэхгүй хугацааны дараа бид 21:30 хүртэл ч тоглож болно. Тиймээс манай клубт хүмүүс ажлаа тараад гольф тоглох боломжтой. Замын түгжрэлийг эс тооцвол Зайсангаас 15 минут, хотын төвөөс 30 минутын дотор л манай клубт хүрээд ирнэ шүү дээ.

Харин Тайланд, Сингапур гэх мэт экватортай ойрхон оршдог улсад тийм орой болтол гольф тоглож чадахгүй. Оройн зургаан цаг гэхэд л хав харанхуй болчихно. Тэндэх хүмүүс ажлын дараа биш  зөвхөн чөлөөт цаг юмуу амралтын өдрөөрөө л гольф тоглодог юм.

Тэгэхээр Монголчуудад энэ мэт маш олон давуу тал байна. Манай клуб хүмүүсийг гольфийн спортод татахын тулд бүх талаараа хичээн ажиллаж байна. Мэдээж ганц удаа тоглож үзээд бүгд л шууд дуртай болно гэж байхгүй. Бүгдэд нь гольф тоглох цаг зав ч гарахгүй байж магад. Бидний хүлээж байгаа үр дүн нь анх удаа тоглож байгаа 100 хүнээс 25 нь үргэлжлүүлэн хичээллэхээр шийдэх явдал юм.

Манай клуб бага насны хүүхдүүдэд зориулсан олон ангитай. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ бидэнд буюу аюулгүй орчинд үлдээгээд ажлаа тайван амжуулж болно гэсэн үг.

Тэгвэл гольф тоглохын ашиг тусаас нэрлээч?
Гольф тоглох нь маш олон талын ашиг тустай. Нэгдүгээрт бие эрүүл чийрэг болно. 18 нүхээр тоглоход дөрвөн цаг болдог юм. Хэрэв та энэ хугацаанд машин хэрэглэхгүй гэвэл нийт 10-с 12км алхана. Би гольф тоглож байхдаа алхах дуртай. Машин огт хэрэглэдэггүй. Тиймдээ ч миний бие эрүүл чийрэг байдаг. 

Хоёрдугаарт гольф бол гэр бүл, найз нөхөд гэх мэт олуулаа тоглох боломжтой спорт. Гольф тоглоход нас болон хүйсийн ялгаа гардаггүй. Би 45 настай мөртлөө арван настай хүүхэдтэйгээ мөн эхнэртэйгээ хамт тоглож болно гэсэн үг.

Гуравдугаарт энэ спортын дүрэм нь хүнээс шударга зан ба эелдэг, боловсон байдлыг шаарддаг. Энэ нь хүүхдийн хүмүүжилд их тустай. Мөн хүүхдийн хувьд хамгийн аюулгүй орчинг бүрдүүлж өгсөн байдаг. Намайг бага байхад эцэг, эх маань гольфийн клубт өглөөний 8 цагт хүргэж өгөөд оройн 20 цагт авдаг байсан. Би ч үүнд дуртай байдаг байлаа.

Уг спортоор хичээллэхэд тархины хөгжилд сайн нөлөөтэй. Учир нь та цохилт бүрийхээ өмнө бодож, тооцоолох хэрэгтэй байдаг. 

Монголчууд гольфийг зөвхөн баян хүмүүс тоглодог гэсэн ойлголттой байдаг.  
Энэ зөвхөн Монголчуудад байдаг ойлголт биш ээ. Азиуд ерөнхийдөө тэгж боддог юм. Би үүнийг үгүйсгэхгүй. Мөн гольфийг сагсан бөмбөг, хөлбөмбөг шиг хямд зардлаар тоглодог спорт болгож чадна гэж амлахгүй.

Харин Монголд хэрэгтэй зүйл юу вэ гэвэл есөн нүхтэй анхлан суралцагчдад зориулсан клуб юм. Засгийн газар хотод ийм клуб нээх сонирхолтой компанид туслах хэрэгтэй. Тэдгээр клубууд зардал багатай, хиймэл зүлэг хэрэглэж болно. Ингэснээр Монголчууд амралтын өдрүүдэд 30,000 төгрөгөөр гольф тоглох боломжтой болно. 

Гольф бол хямд спорт биш л дээ. Зөвхөн гольфийн зориулалтын гадаах талбайг бий болгоход маш их хөрөнгө шаардагдана. Дээрээс нь бидэнд жилд ердөө дөрвөн сар л ажиллах боломж байдаг. Яахав цаг агаараас хамаараад нэг сар нэмэгдэж болно. Хэдий тийм ч бид Барууны гольф клубууд хэрэглэдэг машин, техник хэрэгслийг ашигладаг, гаднынхантай яг ижил зардлыг гаргадаг. 

Бид зардлынхаа 30 хувийг амьд зүлгээ арчлахад зарцуулдаг. Тэдгээр зүлэг маш эмзэг бөгөөд хүйтний улиралд хар уутаар бүтээдэг. Хэрэв цаг агаар дулаарвал бүтээлгийг авч нарны гэрлийг тусгана. Харин шөнө нь буцаагаад бүтээдэг юм.

Бас нэг асуудал нь Монгол бол хуурайшилт ихтэй орон. Хэрэв энэ хар уутыг тохиромжгүй үед авах юм бол өвсөнд байгаа бүх чийгшил ердөө хагас цагийн дотор л алга болно. Дулааны улиралд бид газар доорх зүлэг услагчаа ашиглаж болдог учраас асуудал үүсдэггүй. Харин энэ газар доорх услалтын системийг сэрүүний улиралд ашиглах боломжгүй, хөлдөх аюултай байдаг.

Тиймээс зөвхөн Монгол гэлтгүй Азийн бүх орнууд гольфийг баячууд тоглодог гэсэн хандлагатай байдаг. Гэвч заавал тийм ойлголттой байх албагүй шүү дээ. Залуус хүссэн үедээ ирээд тоглох боломжтой. Бид тэдэнд үнэгүй хичээл санал болгож байна мөн ажлын өдрүүдэд хөнгөлөлт үзүүлж болно.

Энэ жилээс бид дунд сургууль болон их сургуулиудтай хамтарч ажиллахаар судалж байна. Хүүхэд, залуусыг клубынхээ ачаалал багатай өдрүүдэд хөнгөлөлттэй үнээр тоглуулах боломжтой гэж үзэж байгаа юм. 

Тэгвэл танай клубын төлбөр хэд байдаг вэ?
Долоо хоногт хэдэн удаа тоглох вэ гэдгээс хамаараад сургалтын төлбөр нь өөр өөр байдаг. Зөвхөн амралтын өдрүүдэд 18 нүхээр тоглоно мөн машин болон туслах авна гэвэл 180,000 төгрөг болно. Гэхдээ Даваа болон Мягмар гарагуудад есөн нүхээр тогловол 45,000 төгрөг байдаг. Амралтын өдрийн тариф ажлын өдрөөс харьцангуй үнэтэй байдаг юм. Энэ үеэр манай клубын ачаалал ч нэмэгддэг. 

Улаанбаатарт хэд хэдэн гольфийн клуб байдаг юм билээ. Танай клуб тэднээс юугаараа онцлог вэ?
Одоогоор Улаанбаатарт дөрвөн гольфийн клуб байдаг. Манай клубын давуу тал бол бид хотоос ердөө 15 минутын зайд оршдог. Ойрхон гольфийн клубтэй нийслэл хот ер нь их ховор байдаг л даа. Жишээ нь Хятад, Англи улсуудад л гэхэд хамгийн ойрхон гольфийн клуб рүүгээ 90 минут явж байж хүрдэг. Тэгэхээр ажлаа тараад очиж тоглох боломжгүй байгаа биз.

Замын түгжээг эс тооцвол Зайсангаас 15 минутын дотор хотын төвөөс 30 минутын дотор ирчихнэ. Энэ л хамгийн том давуу тал даа.

Ер нь гольфийн анхан шатны мэдлэгтэй болчихвол тухайн хүн хаана ч тоглох чадвартай болдог.  Заавал мэргэжлийн тамирчин болох албагүй. 

Танай клубын тамирчид олон улсын чанартай уралдаанд оролцдог уу? Амжилт гаргадаг уу?
Тийм ээ. Гэхдээ Монголчууд гольфийг сонирхож эхлээд дөнгөж тав юмуу зургаан жил л болж байна шүү дээ. Англид л гэхэд гольфийг 200 жилийн турш тоглож байна. Тайланд 15 жил, Хятад 30 юмуу 40 жил энэ спортоор хичээллэж байна.

Амжилт хүлээхээс илүү Монголчуудыг гольф маш сайн сурч байгааг харахад таатай байдаг. Гэвч олон хүнийг энэ спортын талаар мэдлэгтэй болгох мөн хичээллэдэг болгохын тулд дахиад олон жил хэрэгтэй. Олон хүн тоглох тусам олон улсын чанартай тэмцээн, уралдаанд түрүүлэх боломж нь ихэснэ шүү дээ.

Гольфийг хэдээс хэдэн насныхан тогловол тохиромжтой вэ? Насны хязгаар бий юу?
Насны хязгаар байхгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл тоглож болно. Миний бодлоор гольф тоглож эхлэхэд хамгийн тохиромжтой нас нь долоо. Долоон наснаас бага байж болох хэдий ч аюулгүйн заавраа бүрэн ойлгодоггүй тул бага зэрэг хүндрэлтэй байдаг. Аюулгүй ажиллагааг хангахгүй бол аль ч спорт эрсдэлтэй. Гольф ч мөн адил.

Харин Англид бол 90 настай хүн ч гольф тоглож л байдаг. Миний хамгийн бяцхан шавь дөрвөн настай байсан. Бүр Монголд шүү дээ. 

Анх гольфоор хичээллэж байгаа хүн хэдий хугацаанд гольфийн анхан шатны мэдлэг ба чадвартай болох вэ?
Хувь хүнээс хамаарна. Сайн тоглогч болоход ер нь л их бэлтгэл хэрэгтэй дээ. Зарим хүмүүс маш амархан сурна харин зарим нь анхан шатаа давах гэж маш удаан бэлтгэл хийнэ. Ерөнхийдөө нэг сарын турш долоо хоногт хоёр удаа ордог сургалтад хамрагдвал дэлгэцийн гольфоор муугүй цохиж чаддаг болно. Харин гадаах гольф анхлан суралцагчдад арай хэцүү. Хоёр сарын турш гадаа гольфоор хичээллэж байж бөмбөгөө дажгүй цохиж сурдаг юм. Анх сурах гэж байгаа бол дэлгэцийн гольфийг туршиж үзэхийг зөвлөмөөр байна. 

Бид Белла Виста хотхоны доор дэлгэцийн гольф ажиллуулдаг. Жилийн таван сарын турш гадаа тоглох боломжгүй Монголын нөхцөлд дэлгэцийн гольф бол голлох үүрэгтэй.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан