Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг "Play time" наадам өнгөрсөн бямба, ням гарагт боллоо. Ес дэх жилдээ болж байгаа энэ наадмын үеэр Монголын амьд хөгжмийн 40 гаруй залуу хамтлаг, дуучид болон Английн We Aeronauts хамтлаг уран бүтээлээ толилуулсан. “Монгол шилтгээн”-д хоёр дахь жилдээ зохиогдож байгаа "Play time"-ийг зоригсдын цуваа бямба гарагийн өглөөнөөс Гачууртыг зорьж байв.
300 ОРЧИМ МАЙХАНТАЙ ХОТХОН БАЙГУУЛСАН "PLAY TIME"
Хоёр өдөр үргэлжлэх наадмын билет 15 мянган төгрөгийн үнэтэй. Эхний өдрийн тоглолт 00.30 минутад дуусч, галын наадмаар үргэлжлэх учир үзэгчид хонох бэлтгэлтэй ирэх ёстойг зохион байгуулагчид hi-fi.mn сайтаар урьдчилаад мэдээлсэн байв. Хэдийгээр "Play time" наадмын үзэгчдийг Монгол шилтгээн рүү үнэгүй хүргэх автобус Драмын театрын өмнөөс 15 минут тутамд явж байсан ч майхан пүүгээ, хөнжил гудас, дулаан хувцас гэх мэт ачаа ихтэй учраас өөрсдийн унаагаар ирэгсэд олон байв.
“Монгол шилтгээн” рүү ороход билеттэй үзэгчдийн гарт хоёр янзын дардас дарж, түүнийгээ олон давхар хамгаалалтад үзүүлсээр дотогш нэвтрэхэд хамгаалалтынхан цүнх савыг нь давхар шалгана. Согтууруулах ундаа, хутга мэснээс гадна гаднаас ямар ч хоол ус, ундааны төрлийн зүйл оруулахгүй гэсэн учир ийнхүү хамгаалалт сайтай байв.
"Play time" наадмын хоолыг "Мr chiken", "М foods" хариуцаж, АПУ компани Боргио, Нийслэл шар айргаар үйлчилсэн юм. Үзэгчид тоглолтын талбайн зөвшөөрөгдсөн газар өөрдсийн майхнаа бариад бууж болохоос гадна Монгол шилтгээний гэрт хоногийн 40 мянган төгрөг төлөөд байрлах боломжтой байв. Тиймээс тайзны урд болон, зүүн талаар ойролцоогоор 300 орчим майхан босч, зугаатай зун цагийн өнгийг нэмж байсан.
“МОХАНИК”-ИЙНХАН ФЭНҮҮДДЭЭ ГИТАРАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Эхний өдрийн тоглолт 15 цагийн үед “Аз жаргал” хамтлагийн дуугаар эхэлсэн. Хамтлагууд өөрсдийн олны хүртээл болсон болон "Play time"-д зориулж хийсэн шинэ уран бүтээлээс 4- 5 дуу дуулсан юм. Дуртай хамтлаг дуучдынхаа дууг сонсч, задгай талбайд амьд хөгжмийн аянд бүжиглэж, эрх чөлөө мэдрэх залуусыг “Моханик” хамтлагийнхан баярлуулав. Тэд дуулж дуусаад нэг гитараа үзэгчдэд бэлэглэж, багагүй бужигнаан үүсгэв. Хөтлөгч Үүгий асуудлыг шударга шийдэх гэж гитарыг үзэгчдийн дунд шидсэн нь залуусыг бүр ч хөөргөж орхив. Хайртай хамтлагийнхаа бэлэглэсэн гитарыг өөрийн овсгоо самбаа, эр бяраар авсан залуу сэтгэл тун хангалуун байсан.
Мөн энэ удаагийн амьд хөгжмийн наадамд эмэгтэй бүрэлдэх үүнтэй болон эмэгтэй дуучин, хөгжимчинтэй хамтлаг олноор оролцсон нь онцлог байсан. Тухайлбал Дуучин Daisy-г үзэгчид маш халуун дотно угтаж аван, дуунуудыг нь түрэн дуулж байв. Түүний бие даасан анхны Daisy нэртэй цомог өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарсан аж. Шинэ залуу хамтлагийг хүмүүст таниулах зорилготой тус наадмаас олон хамтлаг төрөн гарсан. Тэдний нэг “Лемонс” долоон жилийн тэртээ энэ наадмын тайзан дээр анх гарч байснаа дурсан, төрсөн өдрийн дуугаар тоглолтоо эхэлсэн нь үзэгчдийг доргиож чадсан. Энэ мэтчилэн 24 хамтлаг, дуучин ээлжлэн дуулсаар 00 цагийн үед “Бирд” хамтлагийн дуугаар энэ өдрийн тоглолт өндөрлөв.
Зуны улирал дуусаагүйг илтгэн өдөр нь халуун нар шарж байсан ч үдээс хойш бороо орж, хүйтэн салхилж цаг агаарыг захиалж болохгүйг харуулсан юм. Гэхдээ залуус амьд хөгжмийн нүргээн, шар айрагны халаалт, залуу насны эрч хүчээр хүйтнийг ажрахгүй дуулж, бүжиглэж байв. Зохион байгуулагчдын зүгээс энд хүрэлцэн ирсэн залууст зориулан галын наадам хийснээр энэ өдрийн албан ёсны арга хэмжээ өндөрлөсөн. Харин хаа сайгүй шөнийн харанхуйг үл ажрах залуус гитар даран дуулалдсаар үүр цайлгасан юм.
ХӨТЛӨГЧ ҮҮГИЙ: РОК ГЭХЭЭР УРТ ҮСТЭЙ, ТАМХИ ТАТДАГ, ХҮНД ХӨГЖИМ СОНСДОГ, МАНСУУРСАН ХҮМҮҮС БАЙДАГ ГЭЖ БУРУУ ОЙЛГОДОГ
"Play time" наадмын зохион байгуулагчдын нэг, хөтлөгч, Prophets хамтлагийн дуучин Үүгийтэй уулзлаа.
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Үүгий (У.Үнэхүү) гэдэг. "Prophets" хамтлагийн дуучин. Сүүлийн таван жил "Play time"-ыг хөтөлж байна.
-Наадмын энэ жилийн онцлог юу вэ?
-Энэ жил ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаагаас сүүлийн гурван жил нь гадаа талбайд болж байна. Монголд хоёр хоногоор болдог фестиваль энэ наадмаас өөр байдаггүй. 40 гаруй хамтлаг оролцож байгаа. Дараа жил наадмын арван жилийн ой тохионо. Энэ жил шинэ хамтлагууд нэлээд оролцож байгаа ч оролцох хамтлагуудын дунд урьдчилан шалгаруулалт хийсэн. Тэгэхээр энэ 40 хамтлаг өөрийн гэсэн урын сантай, дуучин хөгжимчид нь чадварлаг хамтлагууд байгаа.
-Хамтлагуудаа ямар үзүүлэлтээр шалгаруулсан бэ?
-"С1" телевизийн их завсарлага нэвтрүүлгээр оруулж шалгаруулсан. Шалгаруулалтад тэнцэж ороогүй хамтлагууд нь муу гэсэн үг биш. Тэдний дунд авьяаслаг, чадвартай хүүхдүүд байгаа ч орох хугацаа нь арай болоогүй байна гэж ойлгох хэрэгтэй. Дараа жил сайн бэлтгэлээ хийгээд ороорой гэж дамжуулъя.
-Яагаад “Монгол шилтгээн”-ийг сонгож, энд зохион байгуулах болсон юм бэ?
-Задгай том талбайтай ч гадуураа том хашаатай учир ирж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахад зохион байгуулалтын хувьд амар байдаг.
-Play time наадмын утга учир нь юу вэ. Яагаад жил бүр зохион байгуулах ёстой гэж?
-Наадмын гол зорилго нь шинэ залуу хамтлагуудын уран бүтээлийг олонд таниулж гаргаж ирэхэд байдаг. Гэхдээ өмнө нь хэлснээр тодорхой шалгуур давсан хамтлагууд байна. Манай наадмын тайзнаас "A Sound", "Lemons", "Моханик" зэрэг хамтлаг анх гарч олны танил болсон байдаг.
-Амьд хөгжимтэй дуулдаг эмэгтэй хамтлаг дуучид цөөхөн байдаг. Энэ жилийн хувьд?
-Энэ жил их олон болсон байна. Бараг 30 хувь нь эмэгтэй хамтлаг байна.
-Наадамд оролцож байгаа хамтлагуудыг яагаад өрсөлдүүлж, байр эзлүүлдэггүй юм бэ. Тийм санал ирж байсан уу?
-Гол зорилго маань амьд хөгжим сонирхдог хүмүүсийг жилд ганц удаа амралтын өдрүүдээрээ амьд хөгжмийг сонсоод таашаал авч өнгөрөөх. Мөн оролцож байгаа хамтлагуудыг чи муу, сайн гэж ялгахдаа гол биш. Тэд наадамд оролцсоноороо их туршлага хуримтлуулж байгаа. Тайзан дээр биеэ авч явах, сэтгэл зүйн бэлтгэл гээд л.
-Play time-г залуу хамтлаг, дуучдын наадам уу. Яагаад Харанга, Хурд хамтлаг оролцдоггүй юм бэ?
-Залуу хамтлагууд гэсэн утга бий. Харанга, Хурд хамтлагууд өөрсдийн гэсэн түүхээ биччихсэн. Рок, ертөнцөд өөрсдийн байр суурьтай болчихсон. Наадамд оролцогч залуу хамтлагууд тэднийг сонсдог, хүндэлдэг залуус байдаг.
-Зохион байгуулагчдын зүгээс наадмаа өргөжүүлээд Монголын бүх амьд тоглодог хамтлагуудыг оролцуулъя гэсэн төлөвлөгөө бий юу. Тэгвэл илүү сонирхолтой юм шиг?
-Амьд хөгжмийн наадам, рок хөгжим гэдгийг чухалчилж байгаа. Тиймээс рок чиглэлээр тоглодог бүх хамтлагт нээлттэй. Гэхдээ шинэ залуу хамтлагууд оролцлоо гэхэд ур чадварын шалгуур мэдээж байх ёстой.
-Амьд хөгжмийн наадамд хөтлөгчийн үүрэг их байх нь ойлгомжтой. Өөрийн чинь хувьд хамтлаг дуучдаа сайн танилцуулж, үзэгч фэнүүдийг хөгжилтэй уйдаахгүй байгаа нь харагдаж байна. Хөтлөгчийн зүгээс сэтгэгдэл ямар байна?
-Жил бүр хөтлөгч хийж байгаа учраас туршлага хуримтлуулж байна. Хөтлөгч цугларсан бүх хүний сэтгэл зүйг мэдэрч байх ёстой. Уйдаж байна уу, тоглож байгаа хамтлаг дуучид таалагдаж байна уу, таалагдахгүй байна уу гээд л. Мөн тайзан дээр гарч ирэх хамтлаг дуучдад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байдаг. Ер нь миний хувьд үзэгч болон хамтлагууд дунд гүүр болох үүрэгтэй. Тэр үүргээ сайн биелүүлэхийг хичээж л байна.
-Play time наадмыг дагасан хэл ам жил бүр тасардаггүй. Рокрууд цуглардаг, архи дарс, мансууруулах бодис хэрэглэдэг гээд л. Энэ тал дээр зохион байгуулагчид яаж анхаарч байна?
-Хүмүүс рок гэхээр урт үстэй, тамхи татдаг, хүнд хөгжим сонсдог, мансуурсан хүмүүс байдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Тийм биш. Гудамжаар дүүрэн рок сонсдоггүй архичид байна. Энэ бол хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл. Гэр бүлийн хүмүүжил, боловсрол, биеэ авч явах соёл гээд олон зүйлээс шалтгаална. Бүх хүнийг энэ ойлголтод хамруулж болохгүй.
-Сүүлийн таван жил энэ наадмыг хөтөлж байгаа юм байна. Сэтгэлд чинь үлдсэн хамгийн сайхан дурсамжтай наадам аль оных байсан бэ?
-Жил бүрийн наадам өөрийн гэсэн онцлогтой, сайхан байдаг. 2008 оны наадмаар Play time-ын үзэгчид Э.Бадар-Ууганг олимпийн аварга болохыг хамтдаа үзээд их баярлаж байсан. Үнэхээр сэтгэл их хөдөлж байлаа.
-Амьд хөгжим сонсдог, сонирхдог ч энд ирээгүй залуустаа юу гэж хэлэх вэ?
-Тодорхой хэмжээний хөгжмийн боловсрол эрх чөлөөг эндээс мэдэрнэ. Амьд хөгжим гэдэг бүх насныхныг хамардаг. Тиймээс ирж үзэж байгаарай гэж хэлье.
ХОГОНД ДАРАГДСАН МОНГОЛ ШИЛТГЭЭН
Оюунлаг, өндөр боловсролтой залуус амьд хөгжим сонсдог гэж ярьдаг. Гоё ганган хувцаслаж, гадаад хэлээр ярьж, амьд хөгжим сонсох орчин үеийн залуус маань ядаж л орчноо бохирдуулж, хог хаяхгүй байх наад захын соёл эзэмшээгүй нь энд бас л харагдав. 20 алхам тутамд хогийн сав тавьсан ч идсэн уусан зүйлийнх нь сав баглаа, аяга таваг хөлөөр дүүрэн хөглөрнө. Суусан ширээнээс нь гурав алхмын цаана байгаа хогийн саванд идсэн пиццаныхаа савыг, уусан шар айрагныхаа аягыг хийчихгүй залуусын хаясан хогийг эндхийн ажилтнууд цэвэрлэж байв. Олон залуус цугласан “Монгол шилтгээн”-д бас нэг хэцүү асуудал нь ОО байв. Жилийн жилд л асуудалтай байдаг ОО энэ жил ч уртаас урт дараалал үүсгэн, бохир байдал нь хүмүү-сийг бухимдуулж байсан.
РОКЕРУУД, ОРОС ЦЭРГҮҮД, ГЕРМАНЫ НАЦИСТУУД, АРАБЫН ШЕЙХ НЭГ ДОР ЦУГЛАВ
Жилд нэг зохион байгуулагддаг энэхүү наадмын үзэгчид голдуу 30-аас доош насныхан байдаг. Байгалийн сайхан, цэвэр агаарт тухланхан амьд хөгжмөөр амьсгалах боломж олгодог Play time-д энэ жил гадаадын жуулчид олон харагдсан. Оролцогчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг хангах, хулгай, хэрүүл зодооноос урьдчилан сэргийлэхээр мэргэжлийн хувийн хамгаалалтын "Дуулга" компани болон “Монгол Шилтгээн”-ий хамгаалалтын албаны 60 гаруй хүн, Баянзүрх дүүргийн Гачууртын цагдаагийн албатай хамтран ажиллажээ. Шар айргийг шилээр бус зориулалтын нэг удаагийн аяганд хийж үйлчилсэн нь хөлчүүрхсэн хүмүүс элдэв авир гаргахаас сэргийлсэн хэрэг байлаа. Энд ирсэн залуусын хувцаслалт эрхгүй нүдэнд тусна. Тэр дундаа мотоциклтой рокерууд хүмүүсийн сонирхлыг татаж байв.
“Нисванис”-ын Амгаа тэргүүтэй 20 гаруй рокер “Монгол шилтгээн”-д цуваагаар орж ирэн тайзны баруун урд талаар эгнэн зогссон нь сүртэй харагдаж байсан. Янз бүрийн тоноглолтой, өвөрмөц стиль, имижтэй хар савхитай рокеруудаас гадна орос цэргүүд, германы нацист шиг хувцастай залуус ч тэдэн дунд содон харагдана. Арабын шейхыг санагдуулам том улаан ороолт зүүж, нохой дагуулсан залуу, ногоон үстэй бүсгүй, гараараа дүүрэн шивээстэй охин, хоригдол шиг хувцасласан халзан толгойтой хэсэг залуус гээд өөр өөр өнгө төрхийг эндээс харж болохоор байлаа. Хамгийн гол нь архи, тамхи хэрэглэх эсэх нь хувь хүний асуудал ч дөнгөж 12-13 настай болов уу гэмээр жаахан охидоос эхлээд залуу бүсгүйчүүд тамхи татах нь түгээмэл харагдав.
Play time наадмын дараагийн өдөр 10 цагаас хөлбөмбөгийн тэмцээнээр эхэлсэн бөгөөд 13 цагаас “Audience” хамтлагийн тоглолтоор үргэлжилсэн. Энэ өдөр “Сүндэръяа”, “Аясын салхи”, “Булсара”, “Нисванис”, “Мэднэс” зэрэг 21 хүнд рок стилийн хамтлагууд тоглосноор энэ жилийн амьд хөгжмийн наадам өндөрлөв.
Х.Монголхатан, Н.Маралмаа