gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.15
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.15
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.15
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улсын анхны Ерөнхий сайдын анхны айлчлалын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Д.Төгөлдөр
Нийгэм
2014-12-24
0
Twitter logo

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгосноос хойш жил бүр эх түүхээ эргэн санах, түүхэн хүмүүсээ алдаршуулах ажлууд зохион байгуулж байгаа юм.

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, Монголын төр засгийн анхны гадаад айлчлалын 100 жилийн ойд зориулан “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Намнансүрэн Оросын эзэнт улсад” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдлээ.

Ард олноо "Ягаан ноён" хэмээн хүндлэгдэж ирсэн Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн умард хөршид 1913-1914 онд хийсэн төрийн айлчлал манай орны гадаад харилцааны түүхэнд тод мөр үлдээжээ.

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ "Өнөөдөр бид Монголын түүхийн нэгэн чухал үйл явдлын баримтуудтай танилцаж байна. XX зууны эхэнд Монголчууд Их Орос улстай улс төр-эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, тэднээр дамжуулан өрнө, дорнын улс орнуудтай харилцахыг чухалчилж байв. Энэ зорилгын улмаас Монгол Улсын анхны Ерөнхий сайдын умард хөршид хийсэн айлчлал хүнд бэрх нөхцөлд үргэлжилсэн ч улс Монголоо дэлхийн их гүрнүүд Франц, АНУ, Япон, Германд таниулахыг хичээж, Богд хааны албан захидлыг гардуулж, Оросын хаант улсын төрийн 10 яамны 7 яамны сайд, дэд сайд, худалдаа, эдийн засаг, цэргийн 10 гаруй дарга, эрхтнүүдтэй ажил хэргийн уулзалт хийж чадсан юм. Мөн Оросын сүүлчийн Николай II хаантай хоёронтоо уулзаж, Төрийн Думын хуралд хүндэт зочноор оролцож, Ерөнхий сайд, Гадаад, Дотоод, Сан, Шүүх, Цэргийн яаманд биечлэн айлчилж Монголын тусгаар тогтнолоо баталгаажуулах, цэрэг зэр зэвсгийн тусламж хүртэх, эдийн засгийн дэмжлэг, зээл авах ажпуудыг хөөцөлдсөн юм" гэж тодотголоо.

Айлчлалын үеэр их гүрнүүдийн харилцааны асуудлаас яриа хэлэлцээр саатаж байсан ч тухайн үед 35 настай байсан Ерөнхий сайд Т.Намнансүрэн огтхон ч халширч шантралгүй, бодлогоосоо ухралгүй ажилласан байдгийг түүхчид олон судалгаандаа тэмдэглэжээ.

Энэ үзэсгэлэнд Монгол төрийн анхны Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой ховор гэрэл зураг, дүрс бичлэг, баримт эх хэрэглэгдэхүүнийг Оросын Түүхийн архив, Эрхүүгийн Улсын архив, Санкт-Петербургийн Гэрэл зураг, дуу дүрсний архив зэргээс шинээр илрүүлж, судалгааны эргэлтэд оруулан дэлгэсэн байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан