Apple компани ухаалаг цаг бүтээж байгаа тухай мэдээлэл анх цацагдсанаас хойш хүмүүс бүгд л iWatch гарах нь гэж бодож байв. Мэдээж хэрэг iPhone, iPad, iPod гэх мэт нэршилд үндэслэн шинэ бүтээгдэхүүнийг iWatch гэж нэрлэнэ гэдгийг бодож сөхөх юм байхгүй.
Ингээд 2008 оноос хойш “Probendi” гэх Европын нэгэн компани “iWatch” нэрийг эзэмших болжээ
Гэтэл өнгөрсөн есдүгээр сард компани анх танилцуулсан бүтээгдэхүүнээ “Apple Watch” гэж нэрлэсэн тухай мэдэгдэж биднийг гайхшруулав. Гол шалтгаан нь OMG Electronics 2012 оны есдүгээр сард “iWatch” гэх нэрийг бүртгүүлчихсэн байжээ.
Компани тухайн жилийнхээ есдүгээр сараас аравдугаар сарын хооронд Indiegogo дээр “iWatch” гэж нэрлэсэн ухаалаг цагаа бүтээх хөрөнгө босгохоор хуудас үүсгэсэн аж. Тэдэнд 100,000 ам. доллар хэрэгтэй байсан ч ердөө 1434 ам. доллар олсон гэдэг.
Гэхдээ ингээд дуусахгүй. Учир нь 2007 оны долдугаар сард “M.Z. Berger & Co” мөн л “iWatch” гэх нэрийг авахаар хүсэлт гаргаж байжээ. Харин Швейцарын Swatch цаг үйлдвэрлэгч үүнийг хэрэглэгчид андуурах магадлалтай гэж үзэн заргалдаж ялалт байгуулсан гэнэ.
Ингээд 2008 оноос хойш “Probendi” гэх Европын нэгэн компани “iWatch” нэрийг эзэмших болжээ. Тэд өөрсдийн цахим хуудсан дээрээ тухайн бүс нутагт iWatch гэсэн нэртэй бүтээгдэхүүн борлуулахыг оролдсон хэнийг ч бай шүүхэд дуудах болно гэж мэдэгдсэн байна.
Тэгэхээр одоо та Apple яагаад шинэ цагаа iWatch гэж нэрлээгүй болохыг мэдэж авлаа. Харин нэг зүйлийг сонирхуулахад компани iWatch гэх нэрийг худалдаж авах тухай огтхон ч дурсалгүй өдийг хүрчээ.
Гэтэл тэд iPhone гэх нэрийг Cisco-гоос, iPad-ыг “Proview” гэх Хятад компаниас худалдан авч байсан билээ.