gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Элчин сайд

Элчин сайд Сэбастиен Сүрүн: Монголын томоохон орд удахгүй ашиглалтад орж, дэлхийн эдийн засгийг хангах гэж буйд баяртай байна

Б.Нямдарь
Элчин сайд
2023-12-02
219
Twitter logo
 
Б.Нямдарь
219
Twitter logo
Элчин сайд
2023-12-02

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Сэбастиен Сүрүнийг бид энэ удаагийн Элчин сайд булангийнхаа зочноор урилаа. Тэрбээр 2021 оны наймдугаар сард Монгол улс дахь Францын Элчин сайдаар томилогдон ажиллаж байна. 2023 онд Франц, Монгол Улсын хоёр ерөнхийлөгч харилцан айлчлал хийсэн ба энэ жил мөн уран нийлүүлэх хэлэлцээр байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ. Бид энэ талаар болон ирэх 2024 онд Францын Парис хотноо болох олимпын талаар ч ярилцаж амжлаа.

- Манай хоёр орны ерөнхийлөгч таван сарын зайтай харилцан айлчлал хийлээ. Эдгээр айлчлалуудын гол үр дүн юу вэ?
- Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ оны тавдугаар сард Монгол Улсад Францын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны түүхэн айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сард Францад төрийн айлчлал хийлээ. Эдгээр харилцан айлчлалаар хоёр орны арвин их соёлын болон хүн хоорондын харилцааны тэнцвэрийг хадгалж, улс төрийн харилцаа, стратегийн салбаруудыг оруулаад эдийн засгийн ирээдүйн нягт хамтын ажиллагааны талаар тус тус маш их үр бүтээлтэй  яриа хэлэлцээ хийж чадсан.

Үүний үр дүнд ирэх жилүүдэд хамтын ажиллагаа өргөжин хөгжих бат бөх суурь бий болж байна. Харилцан амлалтын тодорхой үр дүнг бид аль хэдийнэ хараад эхэллээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрөөр аймаг бүрээс шалгарсан сурагчдын 13 нь  одоо Францын технологийн дээд сургуульд франц хэлний сургалтад хамрагдаж байгаа ба  үргэлжлүүлэн сонгосон мэргэжлээрээ суралцана. Мөн бид ирэх жил Францад суралцах дараагийн 12 оюутныг ЭСЯ-ны санхүүжилтээр Улаанбаатар дахь Монгол Францын төв-Аллианс франсэз дээр франц хэлний сургалтад  хамруулж эхлээд байна. Энэ бол бидний хэдийнэ хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөр дээр нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн зургаадугаар сард сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Францын их, дээд сургуульд суралцаж байсан 100 гаруй монгол төгсөгчдийг хүлээн авч уулзах сайхан завшаан надад тохиосон.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Францын уул уурхайн “Орано” компани Монголд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа эрхлэх хэлэлцээр хийсэн нь маш чухал алхам боллоо. Мөн газрын ховор элементийн чиглэлээр гэрээ хэлэлцээрээ эцэслэн байгуулж, Үндэсний геологийн алба хоорондын хамтын ажиллагааг шинэчлэх боломжтой болсон. Бидний хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбар ч биш хотын тээвэр, иргэний аюулгүй байдал, худалдаа, хөдөө аж ахуй, хүнс зэрэг ард түмэн, эдийн засагт үр өгөөжтэй бусад салбаруудад ч мөн чиглэж байна.

Мэдээж Франц, Монголын харилцаа зөвхөн төрийн тэргүүнүүдийн айлчлалаар эхлээгүй. Энэ бол зуун зууны түүхэн хэлхээ холбоо, олон арван жилийн ялангуяа Монгол Улс 30 гаруй жилийн өмнө ардчилал, нээлттэй нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосны дараах солилцооны үр дүн юм. Бидний харилцааны үндэс суурь нь нээлттэй,  харилцан хүндэтгэлтэй яриа хэлэлцээ, эрх ашиг, хамтын үнэт зүйлс билээ. Энэ нь мэдээж зөвхөн Засгийн газар хоорондын харилцаагаар хязгаарлагдахгүй ард түмэн, оюутан залуус, тамирчид, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм зэрэг бүгдийг хамруулж буй учир илүү үр дүнтэй байдаг. Жишээ нь сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Францын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.

Харилцан айлчлалууд сүүлийн 50 жилд тохиогоогүй дэлхийн энх тайван, аюулгүй, тогтвортой, бүрэн эрхт байдал өмнөхөөсөө ч илүү сорилтод байгаа энэ цаг үетэй давхцаж дээрх дурдсан үндэс суурийг улам бэхжүүллээ.

Айлчлалуудын талаар илүү дэлгэрүүлэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийсэн айлчлал нь Нант хотод болох Чингис хааны үзэсгэлэнгийн нээлттэй холбогдуулан арай эрт төлөвлөгдсөн байв. Харин Ерөнхийлөгч Макроны тавдугаар сард Монголд хийсэн айлчлал нь олон улсын өнөөгийн тулгамдсан асуудалтай холбоотой байсан. Энэ бол аль аль талдаа ардчилал, ард түмнийхээ сайн сайхны төлөө үр дүнд хүрч, нээлттэй нийгмүүд хамтдаа илүү хүчтэй гэдгийг тод харуулсан түүхэн айлчлалууд байлаа. Би өмнө нь албан ёсны айлчлал, олон улсын хурал, дээд хэмжээний уулзалтууд зохион байгуулдаг байсан тул өндөр дээд түвшний айлчлалын хувьд туршлага хуримтлуулсан. Тиймээс энэхүү харилцан айлчлалууд нь бидний нягт хамтын ажиллагаа ямар үр дүнд хүрч болохыг харуулах тод жишээ болсон гэдгийг би хэлж чадна. Сонирхуулахад, Францад жилд ганц хоёрхон удаа л төрийн айлчлал зохион байгуулдаг. 2023 онд хоёрхон улсын Төрийн Тэргүүнүүд буюу Английн хаан III Чарльз, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарыг Франц Улсад Төрийн айлчлалаар ёслол төгөлдөр угтан авсан юм.

Надад хоёр зүйл тун сайхан санагдсан. Эхнийх нь хоёр ерөнхийлөгч бие биетэйгээ ихэд дотно сайхан харилцаж байсан, өөрөөр хэлбэл хэрэв хувийн харилцаа сайн байна гэдэг тун их ач тустай байдаг.  Дараагийнх нь төрийн тэргүүнүүдээс гадна УИХ-ын гишүүд, манай парламентын гишүүд, бизнесийн салбарынхан, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаачид, урлаг соёлынхон, Парист, Европт амьдарч буй монголчууд гээд бүгд идэвхтэй харилцан санал солилцсон. Энэ нь ирээдүйд чиглэсэн, харилцан хүндэтгэлтэй харилцааны бат бөх чанарыг нотлон харуулж буй хэрэг юм.

"ХАРИЛЦАН АЙЛЧЛАЛУУД СҮҮЛИЙН 50 ЖИЛД ТОХИОГООГҮЙ ХАРИЛЦААНЫ ҮНДЭС СУУРИЙГ УЛАМ БЭХЖҮҮЛЛЭЭ"

- Монгол Улс Франц руу уран нийлүүлэх хэлэлцээрийг байгуулсан нь олон нийтийн сонирхлыг их татаж байна. Нийт 30 жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл хоёр орны хувьд харилцан ямар ашигтай вэ?
- Тийм ээ, бид Парис хотноо Элизэй ордонд гэрээний протоколд гарын үсэг зурсан. Энэ нь айлчлалын бүрэлдэхүүнд томоохон төлөөллүүд багтсан ба УИХ-аар зөвлөлдөж, талууд чухал ач холбогдолтой хэмээн харилцан санал нэгдсэн гол чухал зүйлсийг нэг бүрчлэн дурдаж цаасан дээр буулган баталгаажуулсан гэсэн үг юм. 

Мөн энэхүү гэрээ нь манай хоёр орны стратегийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулж буй нэг хэлбэр юм. Энэ бол  Монголд 25 жил гаруй хугацаанд хайгуул хийж, улмаар өнгөрсөн онд туршилтын төслийг амжилттай хэрэгжүүлсэн Францын “Орано” компанийн 1.6 тэрбум еврогийн (цалин, туслан гүйцэтгэгч, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг ороогүй мөнгөн дүн) дүнтэй томоохон хөрөнгө оруулалт юм. Энэ нь ажлын байр бий болгож, мэргэжлээрээ ажиллах боломжийг олгож, олон монголчуудыг технологи ашиглах, үүнд суралцах боломжийг өргөжүүлэх болно. Өдгөө захирал, инженерүүдийг оролцуулаад ажиллах хүчний 97 орчим хувийг монголчууд бүрдүүлдэг.

Энэ төсөл нь дэлхийд ээлтэй буюу ирээдүйн ногоон эрчим хүчид хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг юм. Цөмийн эрчим хүч нь нүүрсхүчлийн хийг маш бага ялгаруулдаг. Тиймээс Франц Улс цахилгаан эрчим хүчнийхээ 75 хувийг атомын цахилгаан станцуудаасаа авдаг бөгөөд бусад аж үйлдвэржсэн орнуудтай харьцуулахад нүүрсхүчлийн давхар исэл /CO2/ ялгаруулалтаараа хамгийн бага байдаг.  Цөмийн эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүчний адилаар нүүрс, газрын тос зэргээс нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүч рүү шилжих, дэлхийн дулаарал, бохирдолд үзүүлэх нөлөөллийг бууруулах холимог эрчим хүч, болон эрчим хүчний шилжилтийн нэгэн чухал хэсэг болдог.

- Франц Улс ураныг юунд ашигладаг болон та бүхэн өөр ямар байгалийн элементийг бусад орноос авдаг вэ?
- Эрчим хүч бол ураны хамгийн түгээмэл хэрэглээ юм. Цөмийн эрчим хүч нь манай цахилгаан эрчим хүчний 75 хувь, нийт эрчим хүчний дийлэнх хувийг бүрдүүлдэг. Франц Улс Их-7 дундаа нэг хүнд ногдох нүүрсхүчлийн давхар исэл /CO2/  ялгаруулалтаараа хамгийн бага, томоохон эдийн засагтай орнуудын хувьд дундаждаа орох хамгийн хямд цахилгаан эрчим хүчний хангамжтай улс юм. Нэг кг цөмийн түлш нь 160 тонн нүүрстэй тэнцэх хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг буюу 700 кг цөмийн түлш (Тоёота Приусын жингийн тэн хагас нь) 300 мянга гаруй оршин суугчтай хотын нэг жилийн эрчим хүчийг хангадаг. Өдгөө энэ нь мэдээллийн технологи, бүтээлч салбарууд зэрэгт эрчим хүчний шилжилтийн шинэ үйлдвэрлэлийн чадамжуудыг хөгжүүлэх боломжийг олгож байна.

Уран болон байгалийн изотопыг анагаах ухааны судалгаа, оношилгооноос эхлээд аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй хүртэл төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашигладаг.

Францад бид өөрсдийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгож, Монгол зэрэг олон орны нэгэн адил бусад улсаас эрчим хүчний хараат байдлаа бууруулахыг хичээдэг. Францад болон бусад хэд хэдэн оронд ураны уурхайнууд байдаг ба жишээ нь Австрали хамгийн том нөөцтэй бол Канад нь Казахстаны нэгэн адил манай томоохон нийлүүлэгчдийн нэг. Монгол Улсын томоохон орд удахгүй ашиглалтад орж, дэлхийн эдийн засгийг хангах гэж буйд баяртай байна. Цаашид олон нээлт болно гэдэгт эргэлзэхгүй байна. Бразил, Нигер (дэлхийн үйлдвэрлэлийн 5 орчим хувийг эзэлдэг), Орос (үйлдвэрлэгч төдийгүй томоохон хэрэглэгч орон) болон Өмнөд Африк зэрэг бусад улсууд мөн уран олборлогч улсууд юм.

- Чингис хааны үзэсгэлэн Франц улсын Нант хотод албан ёсоор нээлтээ хийсэн. Та энэ талаар бидэнд сонирхуулна уу.
- Энэ бол маш гайхалтай, баялаг үзмэртэй үзэсгэлэн юм. Нээлтийн өдөр би очиж үзэх завшаан тохиосон ч дахиад тухтай үзэх цаг гараагүйд жаахан харамсаж байна. Гэхдээ тус үзэсгэлэн ирэх оны тавдугаар сар хүртэл нийтэд нээлттэй байх тул удахгүй дахин үзнэ гэж найдаж байна.

Тус үзэсгэлэнд Улаанбаатар хотын  Чингис хаан музейн үзмэрүүд, урьд өмнө олон нийтэд огт дэлгэгдэж байгаагүй хувийн цуглуулгад байсан, 13-14-р зууны үед дипломат шугамаар бэлэг болгон илгээгдээд одоог хүртэл Европын хэд хэдэн музейд хадгалагдаж буй эд өлгийн зүйлс, Франц-Монголын археологийн хамтарсан малтлагаар олдсон олдворууд гэх мэт чухал үзмэрүүдийг анх удаа хамтад нь толилуулж буй.

Тус үзэсгэлэнгээр Хятад, Орос зэрэг Монголчуудын байлдан дагуулалтад орж байсан хүн ард, Төр улсуудын бичиж үлдээсэн, чингэхдээ тэд өөрсдөө нүүдэлчин Эзэнт гүрний дүр төрхийг эсэргүүцэгч  байсан гэдгээ илт харуулахуйц бичсэн түүхүүдтэй харьцуулахад Монголын Эзэнт гүрний тухай шинэ өнцгийг харуулсан байна. Энэ нь гайхалтай томоохон эзэнт гүрнийг илүү дотроос нь буюу өөрчлөлт, шинэлэг байдлыг хэрхэн дэмжиж ирсэн, цөөн хүн амтай монголчууд тэр их өргөн уудам нутгийг хэрхэн эзэлж байсан, бусад олон гүрнийг байгуулсан арга барилаас тэс өөр буюу голдуу нутгийн хүн амаар дамжуулж  асар их бие даасан байдлаа тогтоож чадаж байсан  гэдгийг  судлах судлаачдын хувьд ч чамгүй сорилт, Эзэнт гүрний хувьд нэгэн чухал илэрхийлэмж боллоо.

Ямартай ч би энэ түүхийг маш их сонирхож байгаа бөгөөд энэ бүхнийг баримтжуулж, бидний үзэл бодлыг өргөжүүлсэн Монгол, Францын эрдэмтэн судлаачдад талархаж буйгаа энэ ташрамд хэлмээр байна.

Тус үзэсгэлэнгийн хажуугаар Нант хотын музей ирэх оны тавдугаар сар хүртэл соёл урлаг, мэтгэлцээн, бага хурал, концерт зэргийг зохион байгуулах ба энэ нь  бидний харилцаа улам бүр идэвхжиж байгааг харуулж буй юм.

Магадгүй энэхүү үзэсгэлэнг Монголд дэлгэж, 2025 оноос дэлхийгээр “аялах” байх гэж бодож байна. Учир нь энэ талаар дэлхийн хэд хэдэн томоохон музейн захиргаатай ярилцаж эхлээд байна.

- Сүүлийн жилүүдэд хоёр орны дипломат харилцаанд гарсан дэвшил юу байна вэ?
- Манай хоёр улс нийтлэг үнэт зүйлс, нэгдсэн эрх ашигтай буюу бид НҮБ (Франц Улс 1946 онд Монгол Улсыг гишүүнээр элсүүлэхийг дэмжиж байв), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын эрүүгийн шүүх зэрэг олон улсын томоохон гол байгууллагуудын идэвхтэй гишүүн улсууд юм. Энэ нь бид дэлхийн талаарх үндсэн үзлийг хамтдаа баримталж, аливаа зөрчилдөөнийг олон улсын эрх зүйн дагуу энхийн замаар хэрхэн шийдвэрлэх, ардчилал өөрсдийн замаар эрх чөлөө, бүрэн эрхт байдлын төлөө хэрхэн тэмцэх вэ зэрэг нэгдмэл байр суурьтай байдаг гэсэн үг юм. Эдгээрийн чухлыг Ковид, Украин дахь Оросын дайн, Өмнөд Хятадын тэнгис дэх хурцадмал байдал зэрэг ар араасаа үүссэн хямралуудаас илүү тод харж байна. Тиймээс Франц, Монгол хоёр өдгөө бие биедээ илүү анхаарал хандуулж буйд миний хувьд гайхах зүйл байхгүй.

"УЛААНБААТАРТ НЭВТРҮҮЛЭХ АГААРЫН ТРАМВАЙГ ӨМНӨ НЬ ХҮЙТЭН, САЛХИТАЙ ЦАГ АГААРТАЙ ДЭЛХИЙН ОЛОН ХОТОД НЭВТРҮҮЛСЭН"

- Францын хөрөнгө оруулагчид Монголын зах зээлийг сонирхдог уу, хэрэв тийм бол чухам ямар салбарт голлон ажилладаг вэ?
- Францын компаниуд Монгол түншүүдийнхээ уян хатан харилцаанаас итгэл найдвар олж авдаг.  Монгол компаниуд Францын компаниудаар дамжуулж өөрсдийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа зах зээлд таниулдаг.

Сүүлийн үед хийсэн чухал хөрөнгө оруулалт гэвэл “Carrefour” компани монгол түнштэйгээ хамтран бараа борлуулалтын салбарт  хийсэн хөрөнгө оруулалтыг дурдаж болно. Тэд хэрэглэгчдэд маш сайн чанартай бүтээгдэхүүнийг боломжит үнээр нийлүүлэхийн сацуу дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийж, ханган нийлүүлэгчдэдээ ч сэтгэл хангалуун байгаа нь сайшаалтай.

Мөн “Орано” компани ойрын жилүүдэд уул уурхайн салбарт оруулах томоохон хөрөнгө оруулалт буюу ойролцоогоор 1.6 тэрбум еврогоор магадгүй 30 гаруй жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулахаар боллоо.

Францын компаниуд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийсэн. Өвөл болж, түүнийг дагаад агаарын бохирдол дахин тулгамдаж байгаа энэ үед бид бүгд л уг асуудалд маш их санаа зовж байна. Манай хөрөнгө оруулагчид байгуулсан гэрээгээ биелүүлэхтэй холбоотой хүндрэлүүдтэй тулгарч байгааг дурдах хэрэгтэй. Тэд гэрээнд зааснаар ногоон эрчим хүчийг нийлүүлж байгаа ч харилцан тохирсон төлбөрөө авч чадахгүй байгаа.  Эцсийн дүндээ ногоон эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг дээшлүүлж, илүү их ногоон эрчим хүч үйлдвэрлэхийг зорьж байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэх, цаашлаад бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчдыг татах талаар бид Монгол Улсын Засгийн газартай маш өндөр түвшинд ярилцаж байна.

Өдгөө Монгол Улс Францаас чанартай хэрэглээний бараа, хүнс, хувцас загвар, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг импортолж байна. Гэхдээ бид илүү үнэ цэнтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мөн автомашин, уул уурхайн тоног төхөөрөмж, Airbus компанийн нисэх онгоц зэргийг экспортолдог. Бид хөрөнгө оруулалтаа төрөлжүүлж, бараа, үйлчилгээний салбарт  худалдаа хийхийг хүсэж байна. Монголчууд улам бүр холбоо хамааралтай болж харин  Францын гарааны бизнесүүд болон юникорнууд /венчур капиталын салбарт $1 тэрбумаас дээш үнэлгээтэй гарааны компани/ дэлхийн эхний 5-т багтаж байгаа тул мэдээллийн технологийн салбарыг нэн тэргүүнд тавих боломжтой.

Мэдээж эдгээр харилцаа  хоёр талдаа харилцан адил явах учиртай. Францын тансаг зэрэглэлийн брэндүүд Монголоос өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тогтмол худалдан авч, ямар нэгэн дундын этгээдээр дамжихгүй малчид, түүхий эд үйлдвэрлэгчидтэй шууд харилцан ажиллаж тэдний орлогыг нэмэгдүүлж хамтарч ажиллаж байна.

- Францын "Пома" компани Улаанбаатарт анхны агаарын трамвай замыг барина гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
- Тийм ээ, Францын “Пома” компани Монголд анхны дүүжин тээврийн шугам барих гэж байна. Төслийн эхний ажлуудыг 2024 оны эхээр хийж, оны эцэс гэхэд ашиглалтад оруулах хүлээлттэй байна. Нэг шугам нь олон автобустай тэнцэх бөгөөд  30-60 минут явах хугацааг 11 минут болгон богиносгож, хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод ч хүртээмжтэй тээвэр болох юм. Дүүжин тээвэр  ямар ч чимээ гаргадаггүй нам гүм тээврийн хэрэгсэл тул эхэндээ зорчигчдыг гайхшируулах байх. Энэхүү технологийг өндөр уулархаг газруудад байрлах баазуудад ашиглаж эхэлсэн туршлага дээрээ үндэслэн хүйтэн, салхитай  гэх мэт олон цаг янзын цаг ууртай дэлхийн олон хотуудад нэвтрүүлэн аюулгүй ашигласаар ирсэн.

- 2023 оны Монголд зочлох жил болсонтой холбоотойгоор хэр их франц жуулчид Монголд  ирсэн бэ?
- Франц жуулчид Монголд ирэхэд виз авах шаардлагагүй болсон нь Монгол Улсын Засгийн газрын гаргасан маш таатай шийдвэр байсан. Гэхдээ бид хэчнээн жуулчин ирэхийг урьдчилан таамаглаагүй ч энэ зун 10 мянга орчим франц иргэд ирсэн нь 2020 оныхтой ижил байлаа.

Монгол Улс аялал жуулчлалын асар их нөөцтэй. Тиймээс бид газар нутгийн унаган байдлыг хадгалж, одоо байгаа дэд бүтцийн хүчин чадлаа харгалзан үзэх хэрэгтэй гэж боддог. Массыг хамарсан аялал жуулчлал нь оновчтой сонголт биш байх талтай. Миний бодлоор аялал жуулчлалын салбар нь маш сайн менежменттэй, үйлчлүүлэгчдийн тоог тодорхой чанартай хязгаарт барьдаг улс орнуудын жишээ илүү тохиромжтой мэт санагддаг. Энэ нь франц жуулчдын онцлогтой ижилхэн буюу онгон зэрлэг байгаль, соёл, уламжлалыг эрэлхийлж маш цөөхүүлээ  груп болж  аялдаг идэвхтэй, сониуч жуулчдыг хэлж байгаа юм.

- Саяхан Франц улсад зэвсэгт халдлага гарч, тодорхой байршлуудад хамгаалалтыг чангатгах болсон. Зэвсэгт халдлагын цаад учир шалтгаан юу байдаг болон улсаас хамгаалалтыг чангатгахаас өөр ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?
- Бид террорист халдлагуудтай нүүр тулаад удаж байна. Тийм ч учраас Монгол Улс олон жилийн турш найдвартай оролцогч улс байсаар ирсэн Сабсахарын Африк, Афганистан зэрэг улсуудад терроризмтой тэмцэхийн тулд бусад улстай хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн жил Самуэль Пати багшийг, харин өнгөрсөн сард Доминик Бернард багшийг хөнөөсөн террорист халдлагуудыг та дурдаж байх шиг байна. Эндээс терроризм бол мэдлэг боловсрол, үндэслэлтэй шүүмж, харилцан ярианы дайсан болохыг бид тодорхой харж байна. Шинжлэх ухаан, харилцан яриа, үндэслэлд суурилсан шүүмжлэл сэтгэхүй зэрэг нь Францыг хийгээд Европыг тодорхойлогч шинж чанаруудыг гол цөм нь юм.

Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал цаашид хурцадмал байдлыг бий болгох нь тодорхой байгаа бөгөөд Европын нийгмүүд үүнд хариу үйлдэл үзүүлж байна. Бид иргэний үндсэн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, тайван жагсаал цуглаан хийх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ, үзэн ядалт, терроризмыг сурталчлах, олон нийтийг урвуулах зорилгоор буруугаар ашиглахгүй байх ёстой.

“БИД ПАРИСЫН ОЛИМПОД ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС 16 САЯ ОРЧИМ ЗОЧИН УГТАЖ АВАХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙГАА”

- Дэлхийн хүмүүсийг нэгтгэдэг хамгийн том спортын наадам Олимп 2024 онд Парист болно. Бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа бол?
- Энэ бол Франц Улсын хувьд спортод оруулах асар их хөрөнгө оруулалт төдийгүй бүх нийтийг хамруулах томоохон ажил юм. Бид өөрийн улсаас болон дэлхийн өнцөг булан бүрээс 16 сая орчим зочин угтаж авах хүлээлттэй байгаа. Мөн олимпын түүхэнд анх удаа эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоо тэнцүү байх ба нийт 10500 олимпын тамирчин, харин Паралимпийн 4000 тамирчин оролцоно. Парисын Олимпод жүдо, сагсан бөмбөг, пауэрлифтинг, бөхийн төрлөөр олон монгол тамирчин оролцож мөн олон монгол хөгжөөн дэмжигчид очиж үзэх байх гэж би хувьдаа найдаж байна.

Бид одоогоор Монголын баг тамирчдад франц хэл заах, франц хэлийг спортод сурталчлах хөтөлбөр боловсруулж байна. Спорт, хөгжөөн дэмжигчид, ложистик, аюулгүй байдлын хувьд чамгүй амжилт үзүүлсэн энэ намрын Регбигийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний туршлагаас бид бас суралцах боломжтой. Францын шигшээ баг дэлхийн аварга болж чадаагүйд харамсаж байгаа ч өнгөрсөн сард  Дохад болсон Азийн томоохон тэмцээнд Монголын регбигийн эрэгтэй, эмэгтэй баг амжилттай оролцсонд баяртай байгаа.

- Та Монголд багагүй хугацаанд ажиллаж, амьдарч байна. Та хөдөө орон нутгаар мэдээж аялсан л байх. Хамгийн сайхан санагдсан газар болон санаанаас гардаггүй үйл явдлаасаа бидэнтэй хуваалцаач.
- Би Монголоор аялах үнэхээр их дуртай. Байгаль, хүрээлэн буй орчин нь гайхалтай үзэсгэлэнтэй бас олон янз. Завханы үзэсгэлэнт  нууруудаас өгсөөд хойд нутгийн ой хөвч, тэндээс уруудаад говь нутаг хүртэл явахад л байгалийн дүр төрх, тогтоц ямар их  өөрчлөгддөг билээ дээ. Энэ бол аялагчдын хувьд жаргалын орон. Мэдээж заримдаа нар мандахаас өмнө босох хэрэг гарна. Гэхдээ чоно болон бусад зэрлэг ан амьтдыг харахаар хүйтнийг ажралгүй хэдэн цагийн турш мөрийг нь хөөж явах нь ямар сайхан байсан гэж санана.

Энэ зун Хар ус болон Хяргас нуур руу аялсан. Нуурын хүйтэн усанд сэлж, манхан ууланд авирах, хээр тал, байнга өөрчлөгддөг уулсын өнгийг ажих, хэд хэдэн удаа замаасаа төөрөхөд монголчуудын найрсаг, зочломтгой занг мэдэрсэн зэрэг нь аяллыг минь улам сонирхолтой, адал явдалтай болгож байлаа.

Гэхдээ Монголд хамгийн анх намайг хамгийн ихээр бишрүүлсэн зүйл бол энд ирээд нэг сар орчмын дараа тохиолдсон үйл явдал боддог. Юу гэвэл, тэр үед би Хангайн нутгаар аялж яваад амьдралдаа анх удаа одод битүү түгсэн шөнийн үзэсгэлэнтэй тэнгэрийг харсан юм. Одоо би үлдсэн амьдралынхаа турш тэнгэр хэдий үүлтэй ч бай, бүрхэг ч бай түүний цаана миний өмнө нь анх Монголд олж харсан одод гялалзсан тэр гайхалтай шөнийн тэнгэр байгаа гэдгийг мэддэг болсон.

- Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан