gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ил захидал

Улс төр
2007-07-31
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-07-31
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАМБАРЫН ЭНХБАЯР ТАНАА

                                                    ИЛ ЗАХИДАЛ                                        
2ОО7.О8.О1

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр та 2007 оны 7 дугаар сарын 23- ны өдөр болсон УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн  У.Хүрэлсүх миний хэлсэн үгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдаж, гүтгэн гүжирдэж, доромжилсон гэж үзэн энэ үг, үйлдэлдээ уучлалт гуйхыг шаарджээ.
           
          Үүнтэй холбогдуулан  миний бие энэхүү ил захидлыг Танд илгээж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч та У.Хүрэлсүх миний хэлсэн үгэнд эмзэглэн өөрийн нэр төрд халдсан  хэмээн үзэж байгаа бол  миний бие хувь хүнийхээ хувьд танаас хүлцэл өчье.
Миний хэлсэн үг УИХ дахь МАХН-ын бүлгийн болон Засгийн газрын байр суурь биш гэдгийг дахин нотлохын зэрэгцээ Ерөнхийлөгч таны талаар ард иргэд, иргэний хөдөлгөөнүүд, олон нийтийн зүгээс болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа яригдаж, хэлэгдэж,  бичигдэж байсан үгийг ард түмний элч, УИХ-ын гишүүний хувьд болон Үндсэн хуулиар иргэн хүнд олгогдсон эрхээ эдлэн хэлсэн гэдгээ илэрхийлье.

Харин  Ерөнхийлөгч таны хувийн өмч гэгдэх  “Зууны мэдээ” сонин болон ТV-9  телевизээр УИХ, Монгол Улсын засгийн газрын гишүүд, улс төрийн нам,  иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчид  болон гишүүд дэмжигчдийн нэр төрд халдсан, гүтгэн гүжирдэж, доромжилсон мэдээ мэдээлэл, нийтлэлийг зохион байгуулалттайгаар олон нийтэд удаа дараа цацаж  буй нь Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгч таны  байр суурь мөн эсэх талаар асууж  хариулт авахыг шаардаж  байна.
           
Энэ мэдээ мэдээлэлүүд нь Ерөнхийлөгч танд миний зүгээс болон олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандах болсон нэг шалтгаан гэдгийг энэ дашрамд тэмдэглэе. Мөн ТV-9 телевиз, “Зууны мэдээ” сонин таны хувийн болон гэр бүлийн мэдлийн өмч  мөн бол энэ өмчийг ямар эх үүсвэрээр хэрхэн яаж олж авсан  талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөхийг танаас хүсье.

Та Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нэг хүн миний өрөөнд орж ирээд 500 сая төгрөгийн хахуул өгөхөөр завдсан би тэр хүнийг хөөгөөд гаргасан гэж олон нийтэд мэдэгдсэн боловч энэ нь хэн гэдэг хүн байсан, ямар асуудал танд ярьсан талаар Ерөнхийлөгч Та өнөөдрийг хүртэл үнэн бодит мэдээллийг ард түмэнд хэлэлгүй нуун дарагдуулж ирлээ .
Энэ нь Ерөнхийлөгч таныг хээл хахуулийн гэмт хэргийг санаатайгаар нуун дарагдуулсан гэх үндэслэл болж ард иргэд, улс төрчдийн дунд таны талаар таагүй байдал үүсэх, янз бүрийн хэл яриа гарах  шалтгаан нөхцөл болж буйг хэлэхийн дашрамд  энэ асуудлаар үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг  танаас хүсэж байна.

Та ард түмэн болон тэдний нэг хэсэг болох МАХН-ын олон мянган гишүүд дэмжигчдийн итгэл сэтгэл, дэмжлэгийн хүчээр Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хариуцлагатай албыг завсаргүй долоон жил хашлаа.
Гэтэл  “Зууны мэдээ” сонинд  “Ард түмэн МАХН-гүйгээр төр барих эрхээ эдэлж болно.”  хэмээн бичжээ. Энэ нь МАХН-ын дарга байсан, МАХН-ын нэр дээр нэр дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгч болсон энэ намын  буян хишгийг олон жил хүртсэн Ерөнхийлөгч таны хувийн хэвлэлд гарсан нь МАХН-ын олон мянган гишүүд, дэмжигчдийн дургүйцлийг төрүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн бол  Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэсэн Үндсэн хуулийн заалтыг ягштал мөрдөж, хэл ам хов жив хөөцөлдөлгүй төрийн тэргүүнийхээ үүрэгт ажлыг зохих ёсоор хийх нь Монгол төрийн үйл хэрэгт чухал гэдгийг Танд уламжлая

Таны талаар хатуу ч гэсэн үнэн үг хэлсний минь төлөө албан тушаалын дарангуйлал гарган журмын нөхөд болон миний эсрэг янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж, өөрийн хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ хилс хэрэгт гүтгэн доромжилж, дарамтлахгүй байхыг танаас хүсье.  

Залуу хүний аархуу омголон зангаасаа болж хэлж ярих зүйл дээрээ алдаж онож, хүний сэтгэлд таалагдахааргүй үг хэллэг, үйлдэл гаргасан  бол ард түмнээсээ уучлалт хүсье.

Таныг хүндэтгэсэн

    УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
МОНГОЛ УЛСЫН САЙД      У.ХҮРЭЛСҮХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан