gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.19
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Алтжин” группын захирал Г.Алтан: Ялагдлаа хүлээж чадах сэтгэлийн тэнхээ манай улстөрчдөд дутагдаж байна

2008-07-15
0
Twitter logo

-Энэ сарын нэгэнд болж өнгөрсөн үймээн самууны талаар та ямархуу бодолтой байна вэ. Бөмбөгөр худалдааны төвөө галд алдаж байсан таны хувьд арай өөрөөр туссан байх гэж бодож байна?
-7 сарын 1-ний үймээн самуун зүгээр нэг хэсэг залуусын авир биш байх. Хүн дандаа дардан замаар явдаггүй бас дандаа ялдаггүй шүү дээ. Ялагдлаа хүлээж сурах хэрэгтэй. Ялагдсан хүмүүсийн уур уцаар, хорсол заналхийлэл, турхиралт ийм байдалд хүргэсэн гэж бодож байна. Ер нь хөөрсөн хүмүүсийн бөөгнөрөл амархан турхираанд ордог. Бөөгнөрсөн масс бусдынхаа үйлдлийг өөрийн эрхгүй дуурайж балмад авир гаргадаг гэх юм уу даа. Нэг нь нөгөөгөө дагаад балмад авир гаргах нь байдаг л үзэгдэл. Энэ залуусын ингэж балмад авирладаг нь ч, хүмүүсийг ийнхүү турхирсан нь ч буруу. Хүний амьтнаас ялгагдах гол ялгаа нь сэтгэн бодох чадвар, уураг тархи, зөв буруу үйлдэлд дүгнэлт өгөх чадвартайд байдаг. Би бас галыг үзсэн хүн шүү дээ. Тэр үед өөрийн эрхгүй бөмбөгөр шатаж байгаа дүр зураг харагдаж байсан. Гал хуйхлаад л аваад явчихдаг юм байна лээ. Бөмбөгөрийг шатаасан эзэн холбогдогч нь одоо болтол олдоогүй байгаа ш дээ. Бүх юм хааж, үйл ажиллагаа бүрэн зогссон үед 00-ын өрөөнөөс гал гарна гэдэг цаанаа учиртай гэж би боддог. Тэр том худалдааны төвийг бүхэлд нь хамарч шатсан галын аюулыг мах цусандаа мэдэрсэн хүн болохоор их л эмзэг хүлээж авсан. Хүний эд хогшлыг эвдэн сүйтгэх, галдан шатаах, балмад авирлах нь жигшүүртэй хэрэг. Өөрийгөө эзэмддэг, жолооддог хүн байсан бол ийм хэрэг гарахгүй байсан. Ийм үйлдэл хийснээрээ өөрийнхөө амьдралыг л сүйрүүлж байгаа хэрэг шүү дээ. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэг шиг нэг нь ялж нөгөө нь ялагдаж таарна. Ялж байгаа тал нь баярлах, ялагдсан нь бухимдах нь гарцаагүй. Бизнест ч гэсэн эрсдэл байдаг. Гэсэн ч энэ бүхний цаана хүний зан араншин л харагдаад байгаа юм. Ганцхан АН-ын гишүүд ялагдсандаа янз бүрийн авир таргаад ба йгаа мэт харагдаж байгаа ч МАХН-ын зарим хүмүүс ч бас сонгуулийн будлиан, луйврын тухай ярьж байна. Ялагдлаа аль ч тал нь хүлээх дургүй байгаа нь ажиглагдаж байна л даа. Нөгөөтэйгүүр надад 18 жилийн өмнө буюу шилжилтийн үед траншейнд очсон хэсэг хүүхдүүд гараад ирэв үү дээ, боловсрол олоогүй, эцэг эхийн хайр халамжаас хол байсан хэсэг хүмүүс бий болчихож гэх бодол төрсөн. Тэр хүүхдүүд хаана, хэрхэн хүмүүжиж буй талаар өнөөдөр ярихаа байчихсан шүү дээ. Балмад авирлаж.улайрч байгаа тэр уур хилэн хорслыг харж байхад яг л тэгж бодогдсон. Хайранд өссөн хүн тэгж чадахгүй. Тэр хүмүүст анхаарлаа хандуулах цаг болсон байна. Нийгэм өөрөө ч үүнд буруутай шүү дээ.

-Үймээн самууны гол шалтгааныг Тавантолгой, Оюутолгой ч гэдэг юм уу байгалийн баялаг, цаашлаад энэ бүхнийг худалдахаар гадныхантай хийсэн нууц тохироо зэрэгтэй холбоотой гэж тайлбарлах хэсэг ч олон байна. Таны бодол?
-Орд газрыг хуваах, эрх мэдэлд хүрэх хүсэл байгаа нь гарцаагүй. Гэхдээ уурыг уур, бухимдлыг бухимдал дийлэхгүй гэдгийг уураг тархитай хүний хувьд бодож тунгаах ёстой байсан. Би ч бас галын аюулд өртөхдөө янз бүрийн авир гаргаж болох л байсан. Миний дотор гомдох, цөхрөх, бухимдах авирууд байсан л байж таарна. Хүн гэдэг аливаа хүнд, хэцүү байдлаас ухаалгаар гарч ирэх ёстой юм. Тэр хүмүүс уурлаж байхад би ч гэсэн уурлавал ганцхан бөмбөгөр худалдааны төв бус манай оффис, ШТС-ууд бусад Алтжин группын объөктууд бүрэн шатах байдалд хүрч болзошгүй байсан. Зогсоох ганцхан арга нь ухаалаг байх явдал л байсан. Тэр ч утгаараа би “Бодит хохирлыг чинь төлье” гэж амласан. Тэд хохирлоо бодитоор мэдүүлэн ухаалаг алхам хийсэн бол ийм урт удаан хугацааны бухимдал үргэлжлэхгүй байх байсан.

-Одоо яг хэдэн хүний хохирлыг барагдуулаагүй байгаа вэ?
-Барагдуулахад бэлэн гэдгээ би урьд нь ч хэлж байсан шүү дээ. Хохирлоо бодитоор мэдүүлсэн тохиолдолд 400 гаруй хүн гурван жилийн өмнө хохирлоо аваад өнөөдөр амьдрал нь тэгш амар амгалан амьдарч байна. Үлдсэн 200 гаруй түрээслэгч хохирлоо бодитоор мэдүүлээгүйгээс болж өнөөдрийг хүртэл асуудлыг удаасаар байгаа. 105 сая төгрөг нэхсэн Очирбат гэж хүн бий. Тэр хүнд 105 сая төгрөгийн бараа байгаагүй нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл энэ нэхсэн мөнгөө авахын тулд янз янзын балмад авир гаргаж байгаа нь надад туйлын харамсалтай санагддаг. Дээд шүүхийн эрүүгийн танхимын хуралдаанаар эдгээр түрээслэгчдийн нэхэж буй мөнгөн дүн нотлогдохгүй, тогтоогдохгүй байна. Бодит амьдралд нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гараад байгаа юм. Иргэн Очирбат тухайн үед бүх үнэнээ хэлээд бодит хохирлоо аваад явсан бол надад ч тэр хүнд ч амар байх байлаа.

-Сапу үйлдвэрийг далай аварга Өсөхбаяр худалдаж авсан гэдэг үнэн үү?
-Сапу үйлдвэрийн тодорхой хэмжээний хувьцааг худалдаж авах санал их ирдэг. Гэхдээ өнөөдрийн байдлаар үнэ тохирч зарсан юм алга.

-Танай компанийн зүгээс халдлагад өртсөн байгууллага, хүмүүст туслах тал дээр хийгдэж байгаа ажил бий юу?
-Хүн бусаддаа туслах, хайрлах, энэрэнгүй сэтгэлээр хандах ёстой. Эрсдэлд өртсөн, гамшигт автсан байгууллага, ААН, хувь хүмүүст туслах нь хүнлэг хэрэг юм. Бөмбөгөр худалдааны төвийг шатаад байхад олон сайн хүмүүс бидэнд сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлж байсан. Манай хамт олон ч үймээн самууны үеэр хохирсон хүмүүст тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Ер нь сүүлийн дөрвөн жил анзаараад байхад хүүхэд уйлахаараа айлгадаг гэдэг шиг төрийн ордон руу дайрах, өлсгөлөн зарлан хүссэнээ нэхэх зэргээр хүний төлөө амьдарч байгаа мэт хэн нэгнийг буруутгаж байдаг халамжийн байдалд орох гэсэн үйлдэл их тархжээ. Санаснаа гүйцээх гэж янз бүрийн шантааж буюу тулган шаардах арга хэлбэр хэрэглэдэг. Сурч боловсрон хөдөлмөрлөж, хүн өөрөө өөрийнхөө амьдралыг авч явах ёстой шүү дээ. Өнөөдөр төрийн цагдаагаа барьж зодож байна туйлын буруу алхам. Ардчилал гэдэг замбараагүй байхын нэр биш. Эрх мэдэлтнүүд иргэд нь ч хуулиа чанд сахиснаар ардчилал бий болно. Ардчилсан нийгэм байгуулна гэж ярьж байгаа атлаа хуулиа мартаад турхирч байгаа нь ардчилал биш юм. Энэ байдал даамжраад байвал өөрөө бүрэн гүйцэд эдгэнэ гэж байхгүй. Дээр доргүй хуулиа дээдэлж амьдарья л гэж хэлмээр байна даа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан