gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэрэлт хөшөө босгоход газрын зөвшөөрөл олдсонгүй ...

Нийгэм
2008-06-14
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-06-14

Энх цагт “эх орныхоо төлөө” нэрийн дор амь эрсэдсэн 15 хөвгүүндээ зориулж гэрэлт хөшөө босгоно гэж жилийн өмнө ярьж байсан нь өдгөө  чулуун хөшөө болж тэр нь  ард түмний зам дээр бус  аврах тусгай ангийн хашаанд  босч өнөөдөр бүтээлгийг нь сөхөж нээлт хийх гэнэ. Яагаад тэнд босгох болсон учрыг лавлавал газрын зөвшөөрөл олдоогүй аж. Хариуцлага хүлээх эзэнгүй болж хуулинд нь хүртэл хулгай орж буух эзэнгүй болсон энэ хэрэгт олон хүн хамрагдаж зарим нь амь насаараа, сэтгэл санаа, эд эрхтэнээрээ хохирсон. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд  энэ өдөр ёстой тамын өдөр аж. Хүүгээ алдаад жилийнх нь ойн дээр хүргэнийхээ араас сүү өргөн маань уншиж сууна. Ахаасаа хагацсан дүү нь “Чи минь бид хоёртоо амьд мэнд эргэж ирээрэй. Хань нь чамдаа эрүүл саруул сайхан хүүхэд төрүүлж өгнө өө” хэмээн бие давхар эхнэр нь сэтгэл чилээн сууна.

Амь эрсэдсэн баатар эрсээ дурсаж ар гэрийнхэнтэй уулзаж ярилцлаа.

   Д.Оюундэлгэр: Аргагүйн эрхэнд ажилдаа орлоо
Миний ханьтай нисээгүй олны танил, төрийн түшээд үгүй гэж хэлэхэд болно. Хүн зовлон даадаг гэдэг ч энэ удамд арай хатуудлаа. Хоёр ээж минь хорвоог орхин одлоо. Одоо хадам аав маань хэвтэрт байна. Үр хүүхдээ өмнөө оруулсан эцэг эхийн зовлонг юутай ч зүйрлэх билээ.  Хоёр ихэр охин сая нэгдүгээр анги төгслөө. Хэцүү үед сургуульд орж таарлаа. Хүүг Хилийн цэргийнхэн сургуульд оруулж өгсөн. Нэг охины төлбөрийг би төрийн сангаас төлүүлж байгаа. Том охин сургуулиа төгссөн. Амьдрал яахав дээ. Бид зургаа арай ч хоосон хоночихгүй л байна. Гэхдээ хань минь  байсан бол бидэндээ ямар их нөмөр нөөлөг түшиг тулгуур болох байсныг төсөөлж байгаа биз дээ” хэмээн ярив. “Таван хүүхэддээ сайн хүн болгон хүмүүжүүлнэ ээ” хэмээн ханийнхаа алтан шарилын өмнө андгай тавьж байсан энэ эмэгтэй аймшигт ослоос болж цочролд орж өвдсөөр группт орж хэдэн сар болоход амьдрал нь ямар болох нь ойлгомжтой шүү дээ.  Аргагүйн эрхэнд ажилдаа буцаж оржээ.

   У.Төмөр: Эхтэй орчлонд төрснөө мартсан дарга нарт гомдох юм
Тэрбээр хүүгийнхөө амийг нэхэж Сүхбаатарын талбай дээр суулт хийх гэнэ. “Тэднийг би 15-ууланг нь өөрийнхөө хүүхэд шиг санадаг.  Өглөө бүр тэнгэр өөд сүү өргөж, хүү минь ороод ирэх юм шиг л санагддаг. Цэнхэр хувцастай хүүхэд харахаар хүү минь биш байгаа гэж бодно. Хүүгээ хайгаад ч байгаа юм шиг, одоо хэр нь үгүй болсон гэдэгтэй нь эвлэрч чадахгүй юм. Хамгийн сүүлд хүүтэйгээ 14 хоногийн өмнө төрсөн өдрөөр нь уулзсан /уйлав/. Бидний зовлонгоор тоглоод байгаад нь үнэхээр гомдох юм. Ард түмэн минь биднийг ойлгож сэтгэлээрээ хандив өргөж 252 сая төгрөг  болсон. Түүний 20 саяыг ОБЕГ-ын аврах тусгай ангид нь өгсөн шүү дээ.  Бусдыг нь хаачсаныг тайлбарлахгүй л байгаа. Түймэр унтраахаар явж байгаа хүүхдүүд  шүүр хаймар бариад явдаг. Одоо ч тийм л байна. Яахаараа заавал тэр Зүүнхараад өдийд түймэр гараад байдаг юм. Хүргэн маань энэ сарын 10-нд Түнхэл дээрээс Зүүнхараа явлаа гэсэн одоо болтол сураг алга.  Эхлээд 20 хүн явсан. Гэтэл туршлага муутай юм гээд  туршлагатай хэдэн хүнийг  аваад явсан. Бас л сураг чимээ алга. Ёрлож байгаа юм биш айж байна. Дархан цаазтай гээд байгаа газарт нь гадны дөрвөн компани байгаа. Эх толгойгоо алдсан энэ төрд эх орноо гэсэн үнэн сэтгэлтэй хүн үнэхээр дутаж байна. Мэдлэг боловсрол маруухан, ажлын уялдаа холбоо муугаас  бид сайхан хүүхдүүдээ алдсан шүү дээ. Харин хэдэн хүүхдүүдийг минь нисэхэд өөрөөсөө 50 мянган төгрөг гаргаж өгсөн  Намсрай даргад баярлаж явдаг.

   Оюунцэцэг: Хүү минь эцсийн удаа ээжийнхээ өвөрт унтсан
Хүү минь “Маргааш “Эх үрсийн баярын бэлэг гардуулна гэсэн. Та нартай уулзаж чадахгүй байх урьдчилаад тэмдэглэцгээе гээд ах дүү нараа цуглуулж хамтдаа салхинд гарсан. Сайхан хоол цай хийж  том жижиггүй бүгдийг нь дайлаад л. (Тэрбээр уйлав. Нэлээд турж  царай нь жаахан цонхийжээ). Хүүгийнхээ газар дээр очоод хөшөөний нээлтэд нь очно. Нэг удаа хотод орж ирээд  бөхийн өргөөнд юм үзэж  байтал хүүтэй минь адил нэг залуу орж ирээд урд эгнээнд суусан. Тэр хүүгийн чих миний хүүгийнхтэй их адилхан байсан. Эгч нь юу үзэж байгаагаа ч мартаад тэр хүүг харж  уйлж байгаад гарч ирсэн. Одоо энд цанхайгаад  хоол цай ч олигтой орохгүй юм. (Өвчүүн тус газраа заав). Хүний сайхан үрсийг ажилгүй анхиагүйгээсээ болж  үгүй хийчихээд  уучлаарай гээд нэг үг хэлчихэж чадахгүй дэндүү арчаагүй улс шүү. Эгч нь  энэ төрд гомдож байна.  Төрд гарах улсуудын босго өндөр байх хэрэгтэй юм байна. 

   Ч.Сайнбаяр: Багшийг аваарай гээд…
Ослын дараа “Тэнгэрийн улаач” компаний нисгэгч Ч.Сайнбаяр анх  тэнд очжээ. Хамгаалалтад зогсож байсан хүн “ Ахаа та нисгэгч биз дээ. Ийм юм хараад хэрэггүй гээд түүнийг оруулсангүй. Жаахан байж байгаад очиж нисэх багийн бүхээг рүү ороход хошууч Ч.Гантөмөр  “Багшийг аваарай” гэсэн. Тэгээд  багшийг  гаргачихаад эргэхэд нас барсан байсан” гээд уйлж байж билээ.

Хамт нэг багт нисч, алдаа оноогоо шударга ярьдаг  сайхан хамт олноос цаг бусаар хальсаар өдгөө цөөхөн үлджээ. 

Ажил үүргээ гүйцэтгэхээр яваад амь эрсэдсэн гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ тэдэнд тэнд хийх ажил байгаагүй шүү дээ. Хурмаст хур хайрлаж  түймэр унтарчихсан байсан. Үнэхээр тэр үеийн эрх мэдэлтнүүд  мэдрэмжтэй ажилласан бол өнөөдөр энэлэн шаналан болохгүй байсан.

Дундговь аймгаас дөнгөж ирж байгаа гэх дүүгийн нь охин “Ээжээ би ахын төрсөн өдрөөр сүү өргөсөн” гэж хэлээд Төмөрхүү гуайг уйлуулав. Тэрбээр “Май ээжээ сүү авч уугаарай” гээд 30 мянган төгрөг өгөөд. “Та битгий уйлаад бай л даа. Даралт чинь ихэснэ” гээд өөрөө ч өмөлзөв.

Хүүгээ амьд л юм шиг санаж яваа Төмөрхүү эгч  цагийн дотор нэг хайрцаг “ESSE”-нээс  найман ширхэгийг  үлдээсэн харагдлаа.

Тэрбээр ярианыхаа төгсгөлд  “Ач охиныг минь ганц удаа утсаар яриулчихаж үзээрэй гэж хэлмээр байна. Хүүтэй минь их адилхан. Мах цусныхаа тасархайг харвал  сэтгэл жаахан уужрах  болов уу гэж горьдох юм. Хүн амьтны үгэнд орж буруу зөрүү юм болсон ч гэсэн  хүүг  минь  бодоод Уянгааг минь ганц удаа яриулж үзээрэй гэж гуйж байна” гээд тэрбээр уйлав.

Эцгээсээ хагацсан үр хүүхэд, ханиасаа хагацсан гэргий, үрээ алдсан эцэг эхийн зовлонг нимгэлэх үг дутаж байгааг  хууль завхруулагчид ойлгоосой.

С.Туул 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан