gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн аваргын тоглолтуудад яагаад олон минут сунгаж байна вэ?

А.Эрхэмбаяр
Катар 2022
2022-11-22
137
Twitter logo

"Катар 2022" ДАШТ эхлээд ердөө хоёр хонож байгаа ч зохион байгуулалтын асуудлууд үзэгчдийн ярианы гол сэдэв болоод байна. Үүний нэг нь нэмэлт цаг.

Тэмцээн эхлээд дөрвөн тоглолт болоход нийт 65 минутыг шүүгчид нэмж сунгажээ. Өчигдөр болсон Англи - Ираны тоглолт 117 минут (Тоглолтын үндсэн цаг 90 минут) үргэлжилсэн юм.

Англи - Ираны тоглолтод Ираны хаалгач Алиреза Бейранванд гэмтэж эмнэлгийн тусламж авсан нь багагүй хугацааг зарцуулсан. Гэвч хоёр үед нийт 27 минут сунгасан нь зарим үзэгчдэд таалагдсангүй.

Тоглогчид бэртэх, VAR тоглолт нягтлах, сэлгээ оруулах, торгуулийн цохилт, улаан хуудас болон зарим тоглогчийн зориудаар бөмбөгийг тоглолтод оролцуулахгүй удаасан зэрэг үрэгдсэн мөч бүрийг нөхөхийн тулд FIFA ийм шийдвэр гаргаж байгаа аж.

FIFA-ийн шүүгчдийн хорооны дарга Пьерлуижи Коллина "Дөрөв дэх шүүгчид тоглолтын үеэр үрэгдсэн цагийг бүртгэх үүрэг хүлээдэг. 2018 оны ДАШТ-д ч мөн ингэж ажиллахыг хичээсэн. Тиймдээ ч 6-8 минут сунгаж байсан шүү дээ. Тоглолтын үеэр 3 гоол ороход л тоглогчид гоолын баяр тэмдэглэж 4-5 минут алдана" хэмээв.

Спортын өгөгдөл цуглуулагч Opta-ын мэдээлснээр 1996 оны дэлхийн аваргаас хойш нэг тоглолтод хамгийн олон минут сунгасан тохиолдлууд энэ тэмцээнээр шинэчлэгдсэн байна.

  • Англи - Иран. Нэгдүгээр үе. 14 минут 8 секунд
  • Англи - Иран. Хоёрдугаар үе. 13 минут 8 секунд
  • АНУ - Уэльс. Хоёрдугаар үе. 10 минут 34 секунд
  • Сенегал - Нидерланд. Хоёрдугаар үе. 10 минут 3 секунд.

Ираны Мехди Таремигийн Английн эсрэг гоол 102 дахь минутад, Сенегалын эсрэг Нидерландын Дэви Клаасэний гоол 98 дахь минутад орсон нь нэмэлт цаг тоглолтод хэрхэн нөлөөлж байгааг илтгэж байна.

Зарим шинжээчид энэхүү нэмэлт цагууд тоглолтын үр дүнд нөлөөлөөд зогсохгүй хэтэрхий урт үргэлжлэх тоглолтын улмаас тоглогчид ядрах, улмаар гэмтэх эрсдэлтэйг анхааруулав.

Эх сурвалж: BBC, Opta

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан