gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     9.17
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 21
Зурхай
 9.17
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 9.17
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдлээ

А.Мишээл
Дэлхийд
2022-09-20
481
Twitter logo

Хатан хаан II Элизабетийг оршуулах ёслол өчигдөр Вестминстерийн сүмд боллоо. Хатан хааны шарилыг Вестминстерийн ордноос (Их Британийн парламентын ордон) Вестминстерийн сүм рүү авч явав.

Оршуулгын ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс 2000 орчим зочин хүрэлцэн иржээ. Сүм рүү чиглэсэн жагсаалд II Элизабетийн дөрвөн хүүхэд болон хааны гэр бүлийн бусад гишүүд явцгаасан байна.

Ёслолын ажиллагаанд ханхүү Уиллиам, Кембрижийн гүнгийн авхай Кэтрин, долоон настай гүнж Шарлотт, есөн настай ханхүү Жорж болон ханхүү Харри гэргий Меганы хамт оролцжээ.

Түүнчлэн оршуулах ёслолд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд уригдсан бөгөөд тэдний дунд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон түүний эхнэр Брижит,  АНУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай Жо, Жилл Байден нар, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол, БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Ван Чишан, мөн хатан хаан нас барахаасаа хоёр хоногийн өмнө засгийн газрын тэргүүнээр томилсон Ерөнхий сайд Лиз Трасс нөхөр Хью О'Лирийн хамт, Засгийн газрын гишүүд болон тус улсын үе үеийн Ерөнхий сайд нар оролцсон байна.

Түүнчлэн Дани, Испани, Швед, Норвеги, Бельги, Нидерландын хаад, хатад мөн очжээ.  Европт хамгийн урт хугацаанд хаан ширээнд суусан Данийн хатан хаан II  Маргрете Чарльз хааны эсрэг талд суусан байв. Мөн Япон, Малайз, Иорданы хаан хатад уригдсан байна.

Ёслолын үеэр хатан хааны эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг Виндзорын тэргүүн санваартанд хүлээлгэн өгчээ. Харин дараа нь хааны үнэт эдлэлийн ажилтан тэдгээрийг авч, эзэн хааны үнэт эдлэл хадгалагддаг цамхагт хүргэдэг байна. 

Хатны бүх цол хэргэмийг уншсаны дараа салах ёс гүйцэтгэх ая эгшиглүүлжээ. Хамба лам III Чарльз хааныг адисалсны дараа төрийн дуулал эгшиглэсэн бөгөөд энэ нь хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх ёслолын төгсгөл юм байна. Хатан хааныг түүний нөхөр Эдинбургийн гүн Филипийн дэргэд оршуулжээ.

Эх сурвалж: BBC, CNN

Эх сурвалж: BBC, CNN

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан