НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Н.Болормаатай цаг үеийн асуудлаар
уулзаж. ярилцлаа. Тэрээр МЧАХ-ны гишүүдийн нураахыг эсэргүүцээд байгаа
байшингийн асуудлаар өөрийг нь яаж ч матарлаж, муулсан бай хүлээж
авахгүй, тэдний хэлснээр огцрохгүй гэдгээ мэдэгдлээ.
-Монголын чөлөөт ахмадын холбооныхон байрлаж байсан байрыг нь хууль
бусаар “Зам инвест”-д өгчихлөө гэж тэмцэл зарласаар багагүй хугацаа
өнгөрлөө. Хоёр жил шахам үргэлжилсэн энэ байрны хэрүүл чухам яагаад
өдийг хүртэл шийдэгдэхгүй байгаад байсан юм бол. ?
-Нэгдүгээрт, энэ байр бол Монголын чөлөөт ахмадын холбооны байр биш.
Энэ бол нийслэлийн өмч. МЧАХ-нд энэ байрыг эзэмшүүлэх, ашиглуулах
талаар ямар ч эрхзүйн шийдвэр гараагүй. 2005 оны зургадугаар сарын
хоёрны өдөр нийслэлийн Засаг дарга М.Энхболд, Нийслэлийн Иргэдийн
хуралд хандан ахмадын хорооны барилгыг буулган, газар дээр нь 12 давхар
конторын барилга барьж, шинээр барьсан барилгад одоо ахмадын холбооны
эзэмшиж байгаа барилгын талбайтай тэнцэх хэмжээний ажлын байр гарган
өгч, Нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх талаар “Зам инвест”
компанитай тохирч, энэ дагуу Нийслэлийн өмчийн газартай харилцан тохирч
гэрээ байгуулах тухай асуудал тавьсан юм. Засаг даргаас Иргэдийн хуралд
2005 оны зургадугаар сарын хоёрны өдөр нийслэлийн Засаг даргаас уг
байрыг татан буулгахыг хүссэн 1/949 тоот асуудлыг өргөн барьсан. Үүнтэй
холбогдуулаад Нийслэлийн өмчийн газрын дарга .Цэрэндорж “Зам инвест”
компанитай хөрөнгө оруулах гэрээ байгуулсан юм билээ. Мөн Нийслэлийн
өмчийн харилцааны газраас Нийслэлийн Иргэдийн хуралд хандан барилгын
акт, техникийн байцаагчийн дүгнэлтүүдийг хавсаргасан хүсэлт ирүүлсэн.
Үүний зэрэгцээ Нийслэлийн ахмадын хорооны дарга Болд 2005 оны
дөрөвдүгээр сард мөн энэ байранд их хэмжээний засвар хийх, эсвэл шинээр
барилга барих асуудлыг яаралтай шийдэж өгөөч гэдэг хүсэлт тавьсан
байдаг. Энэ байшинг эзэмшиж байгаа Ахмадын хороо, нийслэлийн өмчийг
хариуцаж байгаа Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Засаг дарга бүгд
энэ асуудлыг санал нэгтэйгээр зөвшөөрсөн юм билээ. Тиймээс 2005 оны
зургадугаар сарын 13-нд Нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид
хуралдаж 125 тоот тогтоолоор Засаг даргын санал, барилгын техникийн
хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Нийслэлийн ахмадын хорооны санал
зэргийг харгалзан тус барилгыг буулгаж, түүний 0.054 га газрыг
Солонгосын хөрөнгө оруулалттай “Зам инвест” компанид таван жилийн
хугацаатай ашиглуулах эрх олгосон. Гэтэл энэ асуудал шийдэгдэж дууссаны
дараа 2005 оны долдугаар сарын сүүлчээс Г.Баасан тэргүүтэй “Шинэ
давалгаа” хөдөлгөөнийхөн энэ байшинг буулгахгүй, түүх соёлын дурсгалт
байшин гэсэн шаардлага тавьж жагсч эхэлсэн. Үүний дагуу 2005 оны
наймдугаар сарын 12-ны өдөр НИТХ 160 тоот тогтоол гарч ажлын хэсэг
байгуулсан. Энэ ажлын хэсэг ахмадын хорооны барилгын чанар ашиглалтын
байдалд мэргэжлийн хяналтын дүгнэлтийг дахин гаргуулах, ингэхдээ
хөндлөнгийн хяналт болон ахмадын байгууллагуудын төлөөллийг оролцуулах
шийдвэр гаргаж, Нийслэлийн Ерөнхий менежерээр ахлуулан ажилласан. Энэ
ажлын хэсэг гарсантай холбогдуулаад 125 тоот тогтоолоо НИТХ хүчингүй
болгосон. Үүний дараагаар есдүгээр сарын эхээр мэргэжлийн хяналтын
улсын байцаагчийн дүгнэлтүүд барилгыг татан буулгах талд гарсан. Гэтэл
“Зам Инвест” компани 2005 оны намар НИТХ-ыг Захиргааны хэргийн шүүхэд
өгсөн. Тэд “Засаг даргын тавьсан саналын дагуу “Зам Инвест” компани
барилгыг буулгаж, 12 давхар барилга шинээр барих асуудал шийдэгдэж
явтал НИTX-ын шийдвэрийг хүчингүй болголоо. Энэ хугацаанд манай
компаниас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргасан байсан” хэмээн
гомдол гаргасан.
-Захиргааны хэргийн шүүх ямар шийдвэр гаргасан байдаг юм бол?
-Захиргааны хэргийн шүүх 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр захирамж
гаргаад НИТХ-д хандан барилга буулгах тухай 125 тоот тогтоолоо сэргээн
мөрдөхийг даалгасан. 2005 оны наймдугаар сарын сүүлчээр Г.Баасан МЧАХ
гэдэг байгууллагыг байгуулж, байгуулсан цагаасаа эхлэн энэ байрыг
өөрийнхөө мэдэлд шилжүүл гэдэг шаардлагыг тавьж эхэлсэн. Өнгөрсөн хоёр
жилийн хугацаанд нийтдээ найман удаа НИТХ-ын Тэргүүлэгчид болон даргад
хандсан. Сүүлд нь МЧАХ төрийн бус байгууллага Захиргааны хэргийн шүүхэд
хандан НИТХ-ын 125 тоот тогтоолыг хүчингүй болгох талаар нэхэмжлэл
гаргасан. Энэ асуудал 2007 оны хавар Захиргааны хэргийн шүүхээр ороод
тэдний нэхэмжлэхийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Учир нь МЧАХ бол
Нийслэлийн өмчийн харилцааны газартай албан ёсоор гэрээ хийж тус байрыг
эзэмшиж ашиглаагүй, харин гэрээ хийж эзэмшиж ашиглаж байсан байгууллага
бол Нийслэлийн ахмадын хороо юм. Нийслэлийн өмчийн харилцааны газартай
Нийслэлийн ахмадын хороо 1999 оноос хойш гэрээ хийж уг байрыг эзэмшиж
байсан, тиймээс МЧАХ нь энэ байшинг түрээслэх, эзэмших тухай эрх зүйн
шийдвэргүй гэж дүгнэсэн. Хамгийн сүүлд Захиргааны хэргийн шүүхийн давж
заалдах танхимын магадлал гарч, үүгэзр мөн МЧАХ-ны нэхэмжлэлийг авч
хэлэлцээд, энэ хэргийг хэрэгсэхгүй болгдсон. Тэгэхээр НИТХ 2005 оны
зургадугаар сарын 13-нд гаргасан энэ байшинг буулгах тухай тогтоол
шүүхийн бүх шатанд хууль ёсны байна гэсэн дүгнэлт гарсан. Өнгөрсөн хоёр
жилийн хугацаанд МЧАХ энэ байрыг л өөрийнхөө мэдэлд авахыг хүсч
байгаагаас өнөөг хүртэл энэ маргаан үргэлжилж ирлээ дээ.
-Тэгэхээр Г.Баасан анх “Шинэ давалгаа” хөдөлгөөнийг үүсгэхээс эхлээд
тэр байшинг өмчлөх тухай ярьж эхэлсэн болохоор Ахмадын холбоондоо гол
нь биш харин өөрөө энэ байшинд сонирхолтой байгаа юм байна гэж
ойлгогдож байна?
-Одоо “Ленин клуб” гэж байгаагийн хажуу зүүн талд “Коника” гэрэл
зургийн төв байсан шүү дээ. Тэр зургийн газрын суурин дээр одоо том
төмөр карказ барьчихсан байгаа. Түүний хажууд бас хоёр давхар
үйлчилгээний барилга байсныг тэр шинэ барилга барьж байгаа газар эзлээд
авчихсан байна лээ. Түүгээр ч барахгүй одоо яг Нийслэлийн ахмадын
холбооны байшинд тулгаад хашаагаа барьчихсан байгаа. Бидэнд бас
иргэдээс энэ талаар янз бүрийн мэдээлэл ирж байна. Ахмадын чөлөөт
холбоо ахмадын сайн сайхны тусын тулд тэр байшинг булаалдаад байгаа юм
уу гэсэн. Ер нь МЧАХ түүний цаана байгаа захиалагч эздэд энэ хэсэг
талбайд нэлэнхүйд нь том барилга байгууламж барих бизнесийн сонирхол
байгаа бололтой байна, НИТХ энэ асуудлйг судлаж үзээч, ажиллаач гэж
иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас мэдээлэл ирж байна. “Яагаад
өнөөдөр Та бүхэн хуулийнхаа дагуу ажлаа хийж чаддаггүй юм бэ, Баасан
гэдэг хүний сонирхол шал өөр байна шүү дээ” гэж бидэнд бас хандаж
байна. Мөн нөгөө талаас Нийслэлийн Ахмадын хорооны дарга Болд болон бүх
дүүргийн ахмадын байгууллагууд Нийслэлийн Засаг дарга, Хурлын даргад
хандан өнгөрсөн онд хоёр удаа шаардлага тавьсан. Тэд “Нийслэлийн
ахмадын хороо олон жилийн туршид энэ байшинг эзэмшиж ирсэн. Энэ
байшингийн яс чанар муудсан учраас шинэ байртай болохыг хүссэн. Энэ
асуудал бол Нийслэлийн эрх ашигт ч, нийслэлийн ахмадуудын ч эрх ашигт
нийцэж байгаа. Нийслэлд амьдарч байгаа 60 гаруй мянган ахмад настны
асуудлаар ажиллаж, тэдний төлөө ажилладаг байгууллагын асуудлыг та нар
хэрэгжүүлэхгүй байна? Манайх энэ асуудлыг тавьсан. Тиймээс шинэ байшин
барьж, нэг хоёрдугаар давхрыг манайд эзэмшүүлэх ажлыг яаралтай хийгээч”
гэж хүсэлтээ гаргасан.
-Энд бүх дүүрэг болон хороодынх нь Засаг дарга тус тусдаа хүсэлтээ гаргаж гарын үсгээ зурсан юмаа даа?
-Тийм. Сонгонохайрхан дүүрэг, Баянгол дүүрэг, Хан-Уул дүүрэг, Баянзүрх
дүүрэг гээд бүгд л байна даа. Тэгээд энэ байгууллагууд чинь “Та нар
яагаад бүтэн хоёр жил энэ асуудлыг дарагдуулаад байгаа юм. Баасан бол
энэ байрыг эзэмших эрхтэй субьект мөн үү” гэдэг асуудлыг ч бидэнд
тавьсан.
-Та түрүүн Г.Баасангийн ард захиалагч байгаа гэж хэлсэн. Ямар хүн байгааг нь судлаж үзсэн үү?
-Энийг судлах хэрэгтэй шүү дээ. Энэ том байшин баригдаад, тэрийгээ яаж
өргөтгөх гээд байгааг анзаарч үзэх л асуудал. Бидэнд бас энэ талаар
мэдээлэл бий.
-Асуудал нэгэнтээ хэд хэдэн шатны шүүхээр шийдэгдээд дүгнэлтүүд нь
гарчихаад байхад таныг л ганцаараа эсэргүүцээд байгаа, авлигад
автчихсан мэтээр тэд тайлбарлаад байгаа. Та ингэхэд тэдэнд ямар гэм
хийчихсэн юм дээ?
-Надад тэр ахмадуудын байшинг нурааж, оронд нь өөр шинэ байшин бариулах
гэсэн хувийн ямар ч сонирхол байхгүй. Би энэ асуудалд оролцоогүй, “Зам
Инвест” гэдэг компанийхантай уулзаж ч байгаагүй. Харин удаа дараагийн
шүүх болон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан, мөн тэнд барилга
барихаар хийгдчихсэн байсан гэрээний дагуу л би гарын үсэг зурсан. Энэ
бол манай НИТХ-ын тэргүүлэгчид гаргасан шийдвэр. Өнөөдөр хурлын
байгууллагыг удирдаж байгаа хүн хурлын байгууллагын шийдвэрийг ёсчилж,
баталгаажуулдаг. Би тэрнийхээ дагуу л ажилласан. Намайг “3ам
Инвест”-тэй их холбож байх шиг байна. Нададтэр компаниас авсан нэг
төгрөг, нэг цент ч байхгүй. Тэрийг би хаана ч хэлнэ. Шалгаж болох ямар
л байгууллага байна тэр бүгдээр шалгуул. Хүнийг хий хоосон хардаж
болохгүй. Өнөөдөр яагаад “Зам инвест”-ийг оруулж ирсэн юм, яагада
заавал энэ компанийг сонгосон юм гэдэг асуултаа тэр асуудлыг оруулж
ирсэн, өргөн барьсан Б.Цэрэндорж, М.Энхболд нараас нь асуу л даа.
Өнөөдөр энэ барилгыг татан буулгаж, шинэ барилга суурин дээр нь барьж,
таван жилийн хугацаанд газар ашиглуулах эрхийг олгосон нь ИТХ. Түүнээс
хэрэгжүүлэх бусад нь гүйцэтгэх засаглалын шийдсэн асуудал шүү дээ.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын тамгын газар, өмчийн харилцааны
газар хариуцна. Баасан гэдэг хүн яагаад 2006 оны турш бүхэлд нь энэ
байшинг эзэмшив, түлхүүрийг нь сольж орсон байсныг бас асуудал болгож
болох шүү дээ. Бусад байгууллагууд нь нүүгээд явчихаад байхад Баасан
хэний шийдвэрээр тэнд орсон юм бэ? Ер нь ийм түрэмгийллийн аргаар
нийслэлийн өмчийг авчихаж болдог юм байна гэж бодож байгаа бол
бүтэхгүй. Намайг эмэгтэй хүн гэдэг утгаар нь дайрч доромжилж зургийг нь
матарлаж, элдвээр биччихвэл энэ хүүхэн шантраад шийдвэрээ больчихно гэж
байгаа бол эндүүрч байна. Үүнээс болж намайг огцруулна гэж бодож байгаа
бол бүтэхгүй. Би огцрохгүй. Яагаад гэвэл энэ асуудлыг би өөрийнхөө ашиг
сонирхлын үүднээс гаргаагүй. Харин эрх ашиг байна гэж үзэж байгаа бол
тэрийгээ М.Энхболдоо.с, Б.Цэрэндоржоос, Нийслэлийн ахмадын хорооноос
очиж асуух хэрэгтэй.
-Тэгэхээр та өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ахмадуудад энэ бүх учир
шалтгааныг нь тайлбарлаж л байсан байх. Тэд харин ойлгохгүй л байгаа
бололтой?
-Г.Баасан болон түүний удирдлаганд байгаа цөөн тооны ахмадууд өөр учир
шалтгаантай учраас ойлгохыг хүсэхгүй байна. Ер нь энэ асуудлаар
Н.Болормаа гэдэг хувь хүний, Тэргүүлэгчдийн хэнд нь ч, ямар ч ашиг
сонирхол байхгүй. Бид асуудлыг санаачлаагүй, бид үүнийг өргөн бариагүй.
-Та “Зам инвест” компанитай ямар ч харилцаа холбоо байхгүй гэдгээ дахин
дахин хэллээ. Гэхдээ “Иргэдийн шударга шүүх”-ийн Бат-Ялалт тантай
холбоод мэдээлэл хийгээд байгааг та юу гэж тайлбарлах вэ?
-Би тэр Бат-Ялалт гэдэг хүнийг шүүхэд өгч болно шүү дээ. Даанч надад
харамсалтай нь тэрэнтэй маргалдаж явах зав алга. Би цагаас цагт,
минутаас минутанд ажлаа төлөвлөчихсөн байдаг. Хүнийг ор үндэсгүй
гүтгэнэ гэдэг эргээд өөрөө бас хариуцлага хүлээхасуудал шүү. Тийм л юм
бол надад ямар холбоо сүлбээ байгаа гэдгийг шалга. Тэр Цэрэндоржийг,
М.Энхболдыг, дээр нь намайг шалга. Би ямар ч холбоогүй шүү. Би тэдэнтэй
хэзээ ч, ямар ч гэрээ хэлэлцээр хийж, мөнгө төгрөг авч байсан удаа
байхгүй. Үүнийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
-Нийслэлийн Иргэдийн хурал өмчөө мэдэж шийдэх асуудал дээр анхаарал
тавьж байгаа. Хууль бусаар нийслэлийн өмчийг эзэмшихийг санаархагчид
олон байна гэж та хэллээ. Энэ байдалтай танайх яаж тэмцэж байгаа юм.
Магадгүй иймэрхүү байдлууд удаа дараа үүсвэл яах вэ?
-Би энэ ажлыг авснаас хойш Нийслэлийн өмчийн харилцааны менежментийг
сайжруулах асуудлыг байнга тавьж байгаа. Өнгөрсөн 2006 оны долдугаар
сард болсон НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн өмчийн харилцааны
менежментийг өөрчилье гэдэг асуудлыг дэвшүүлсэн. Нийслэлийн өмчтэй аж
ахуйн нэгж, байгууллагууд, нийслэлийн өмч оролцсон газруудад нийслэлийн
хувийг нэмэгдүүлье, унагахгүй байя гэдэг чиглэлээр Иргэдийн хурал илүү
шударга, нээлттэй бодлого явуулж байгаа. Ингэснээрээ өмнө нь нийслэлийн
өмчийг хялбархан хувьчлаад авчихсан олон хүнд бид таалагдахгүй байна.
-Тэгэхээр энэ асуудлаас болж та олон дайсантай болоод байгаа юм аа даа.
Тиймээс ч иргэдийн хурлаар тань үе үе таныг огцруулах тухай яриа гардаг
юм болов уу?
-Тийм гэж хэлж болно. Өнгөрсөн оны 12 дугаар сард Нийслэлийн иргэдийн
хурал хуралдахад тэргүүлэгчдийн үйл ажиллагаа нь хангалтгүй гэж долоон
төлөөлөгч гар өргөсөн. Тэр долоон төлөөлөгч хэн байсан бэ гэхээр
нийслэлийн өмчийг захиран зарцуулдаг, нийслэлийн өмчийг хариуцдаг, ашиг
сонирхол нь захиргаа талдаа, захиргааны хүмүүс байсан.
-Тантай уулзаж яриа өрнүүлснийх бас нэг асуулт байна. Нийслэлийн Засаг
дарга Ц.Батбаяр та хоёрыг нэг намын хүмүүс хэдий ч хоорондоо тун
таарамж муутай байцгаадаг. Нэг нь М.Энхболдынх, таныг Н.Энхбаярын
төлөөний хүн учир зөрөлддөг гэлцдэг. Та хоёр хэр гар нийлж ажилладаг вэ?
-Нийслэлийн Засаг дарга Ц. Батбаярыг бид өөрсдөө баталсан. Бид нарыг
тэр тэрний хүн, энэ тэрний хүн гэж хуваадгийг зориуд зохиомлоор гаргаж
байгаа яриа гэж би хувьдаа ойлгодог. Би МАХН-аас НИТХ-д бас нэр
дэвшсэн, энэ намын олон жилийн гишүүн. Тэрутгаараа би Н.Энхбаярын ч
М.Энхболдын ч хүн. М.Энхболд дарга миний улс төрийн үзэл бодлоороо
нэгдсэн намын маань дарга. Н.Энхбаяр ерөнхийлөгч бол энэ намын дарга
байсан. Энэ намыг ямар байхаас нь яаж шинэчилж, Социнтернд элсүүлээд,
яаж авч явсныг бид мэднэ. Нэг нь шинэ дарга, нөгөө нь хуучин манай
намыг сайн авч явж байсан дарга. Одоо харин манай нам ямар болчихоод
байгааг би гишүүнийх нь хувьд шүүмжлэлтэй хандаж хэлмээр зүйл олон
байдаг. Төр түмнийхээ төлөө Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг дэмжиж явдаг.
Надад ямар нэгэн хувийн ашиг хонжоо байхгүй. Хамгийн гол нь бид
Ц.Батбаяр даргаас ажил шаардаж байгаа. Өнөөдрийн Иргэдийн хурал бас их
сонирхолтой зөрчилтэй үед гарч ажиллаж байгаа. 2000-2004 онд иргэний
хөдөлгөөн ч гэж хаа байлаа. Жагсаж ирээд шаардлага тавьдаг хүмүүс ч
байгаагүй, их амар тайван байсан юм шиг байна. Өнөөдөр НИХ үйл
ажиллагаагаа явуулж байхад иргэний хөдөлгөөнүүд маш олон, шаардлага
тавьдаг. Тухайлбал, “Улаанбаатар сан” чинь, яагаад ХХК болчихсон юм,
“Улаанбаатар” банк чинь хэдэн хувь нь нийслэлийн өмч юм бэ,
“Улаанбаатар даатгал” хэнийх вэ гээд…. газрын асуудал маргаантай байна
гэхчилэн байнга л янз, бүрийн шаардлагууд орж ирж байдаг. Заримдаа ажил
руугаа ороходч хэцүү үе бий. Үүдээр орж ирэхэд л жагссан бухимдсан
иргэд угтдаг. Тиймээс энэ бүх асуудлыг эрчтэй шуурхай, оновчтой
иргэдийн эрх ашгийн үүднээс шийдүүлэхийн тулд, иргэдийн хурал Засаг
даргадаа үүрэг өгдөг ажиллуулдаг, бас хянадаг, хариуцлага, тооцдог
эрхтэй хуулийн субьект. Энэ үүднээсээ л бид шаардлага тавьж ажилладаг.
Түүнээс Батбаяр дарга бид хоёрын дунд хувийн ямар нэг зөрчил байхгүй.
И.Цэвэлмаа