gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     8.08
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЭМЯ-ны мэргэжилтэн Б.Бурмаа: Монгол хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ долоо дахин их байна

Эрүүл мэнд
2010-05-25
0
Twitter logo

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан "Зууны мэдээ"-гийн нийтлэлүүд үргэлжилж байна. Балчир үрсийн маань тоглоом тэднийг хэрхэн хордуулдаг тухай сэтгэл өвтгөм баримтыг өчигдрийн дугаартаа дэлгэсэн билээ.

Манай сурвалжлагч БНХАУ-д үйлдвэрлэсэн төрөл бүрийн хүүхдийн тоглоомуудад хар тугалганы хэмжээ хэр байгааг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлж, сурвалжлага бэлтгэхээр БНСУ-д ажиллаж байна. Энэ тухай та ирэх долоо хоногоос эхлэн "Зууны мэдээ"-гээс уншаарай. Эрүүл мэндийн яамныхан 2000, 2005 онд хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлж байжээ.

Тус яамны шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бурмаагийн ярилцлагыг эцэг эхчүүдэд хүргэж байна. Бидний санаачлагыг дэмжиж "Мами Поко" живх, "Петровис" компанийхан хамтран ажиллаж байгаа билээ.

-Хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламжийг судалсан талаар ярилцлагаа эхэлье?
-2000 онд анх. хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлсон. Хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ эрүүл мэнд, өвчлөлтэй шууд холбоотой гэж гарсан. 2005 онд Улаанбаатар хотын хүүхдүүд, төв замын дагуу амьдардаг 12 ,хүртэлх насны 120 хүүхдийн цуснаас дээж авч дахин шинжилсэн. Хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 16 микро грамм гарсан. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан дунджаас зургаагаар илүү байгаа юм. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан хүүхдийн цусанд хар тугалга байх ёсгүй гэж үздэг.

-Хүүхдүүдийн цусны дээжийг хааяа шинжлүүлсэн бэ. Өртөг ихтэй байсан уу?
-Хоёр шинжилгээг ОХУ-ын Ангарскийн Анагаах ухааны хүний экологийн төвд шинжлүүлсэн. Нэг шинжилгээний үнэ зургаан ам.доллар, нийт 2000 ам.доллар болсон. Бүх шинжилгээний зардлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага даасан. Шинжилгээнээс хоёр хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж нь 70 микро грамм гарсан. Энэ нь асар өндөр агууламжтай. Энэ хүүхдүүдийн эцэг, эх том машинтай, машинаа гэрийнхээ гадаа тавьдаг байсан. Өглөө бүр машинаа асааж, хаазалхад утаа гарна. Мөн аккумляторыг хар тугалгаар хийдэг. Энэ хар тугалга агаар орчинд ялгарч, хүүхдүүдийг хордуулж байгааг тэр бүр мэдэхгүй байна. Гэр хорооллын хүүхдүүд хар тугалгаар хордох эрсдэл их. Хөрсний бохирдол, нүүрснээс унасан хар тугалгаар бохирдсоноос тэр шүү дээ.

-Судалгааны дүнг Төр засгийнханд танилцуулсан уу?
-Ном болгон хэвлэж , УИХ-ын номын санд бэлэглэсэн. Их хурлын гишүүдийг танилцаасай гэсэндээ зориуд бэлэглэсэн юм. Хар тугалгын аюулын талаар Өрхийн эмнэлгүүдэд сургалт явуулсан. Өрхийн эмч өвчний шинж тэмдгийг мэдэж байх ёстой. Оюун ухааны өвчтэй, сэтгэн бодох чадвар муу байна уу, ядарч байна уу бөөр нь Өвчтэй байна уу, дархлаа нь суларч уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Хар тугалга зөвхөн хүүхдэд биш ажлын байрны онцлогоос шалтгаалан насанд хүрэгчдэд нөлөөлж байна. Хар тугалга авто машин, аккулятор авдаг, засдаг орчинд хамгийн их агуулагддаг. Тиймээс ажлын байран дахь хар тугалгын хэмжээг тогтоох стандарт боловсруулсан. Гэвч санхүүжилтээс шалтгаалж олонд хүрэхгүй байна.

-Лаборатори байгуулах саналаа Засгийн газарт хэлдэг үү?
-Манай төр юун лаборатори манатай байна. Бид лабораторитой болохоор олон жил хүсэлт тавьсан ч өнөөг хүртэл дэлхийн жишигт нийцсэн лаборатори нэг ч алга. Энэ жил ч орчны хүний эрүүл мэндийн лабораторитой болох төсөл бичээд шинжлэх ухаан технологийн газарт тавьсан. Хэзээ шийдэгдэх нь бүрхэг байгаа. Сонгодог химийн, эмчийн үзлэгийн төвшинд үзэж, оношилдог нь хоцрогдсон. Молекул биологийн, генийн төвшинд үзэж байж хор илрүүлдэг. Ялангуяа байнга бага доозоор хүнд нөлөөлдөг хортой бодисыг өндөр технологиор шинжлэхгүй бол илрэхгүй, шинж тэмдэг нь хожуу илэрч байгаа. Тиймээс эрт илрүүлье гэвэл сайн лаборатори байгуулах хэрэгтэй.

-Орчин үеийн лабораторитой болъё гэвэл хэдий хэмжээний санхүүжилт хэрэгтэй вэ?
-Зөвхөн хар тугалгыг шинжлэх лаборатори байгуулахад 300 сая төгрөг хэрэгтэй. Цаана нь олон элемент байна. Маш сайн, олон төрлийн элемент судалдаг багаж авахад дор хаяж хоёр тэрбум төгрөг шаардана. Гэтэл анагаах ухааны салбарт өгч байгаа мөнгө нь нэг тэрбум шүү дээ. Хүүхдэд хамгийн аюултай нь дархлаа сулрах өвчин. Хар тугалга ,агаарын бохирдол хүүхдийн дархлааг сулруулдаг. Ингэснээр хүүхэд нянгийн халдварт өртөмтгий болно. Авсан хойноо эдгэхгүй удах жишээтэй. Ийм хүүхэд хоолонд дургүй, үлбэгэр, уйланхай, шаналгаатай бол-дог. Ийм хүүхэд яаж эрдэм сурч, өсөлт хөгжил нь хэвийн байх вэ.

-Цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлолгүй даамжруулснаар ямар ирээдүй хүлээж байна вэ?
-Хар тугалга цусанд агуулагдаж л байдаг. Хоол дутагдаж, агаарын бохирдол ихсээд, хүүхэд ядарч сульдаад ирвэл идэвхждэг. Хамгийн гол аюул нь оюуны хомсдолтой болгоно. Элий балай болохгүй ч сэтгэж, бодож чадахгүй. Сэтгэн бодох чадваргүй юм чинь яаж юм сурах вэ. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх асуудал. Бөөрний үрэвсэл, дутагдал болж, ясанд өөрчлөлт орно гээд дурьдаад байвал маш олон сөрөг үр дагавартай.

-Машин олон байна. Хүн амын олонх нь гэр хороололд амьдарч байна. Хар тугалгаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хар тугалгатай шатахуун хэрэглэхгүй байх нь чухал. Үүний тулд бензинд хар тугалга байна уу, үгүй юу гэдгийг мэдсэний дараа төр ямар бодлого барихаа тодорхойлох ёстой. Хуучин машинаас ялгарч байгаа хар тугалга маш их. Тэгэхээр машины чанарыг сайжруулах ёстой. Хүмүүс шинэ, чанартай, сайн машин худалдаж авдаг болтол эдийн засгийн ямар чадамжтай болох ёстой вэ гэх мэт.

-Цусанд хар тугалга орсон бол хэрхэн эмчлэх вэ. Биеэс эргэж гарах уу?

-Хүнд металл цусанд орвол шингээдэг, үгүй бол идэвхгүй болгодог тусгай бэлдмэл байдаг. Манайд байдаг эсэхийг нь мэдэхгүй юм. Гэхдээ энэ эмийг мэргэжлийн өвчтэй үед хэрэглэдэг. Тухайлбал баттерей, засварын газарт, ажилладаг хүмүүс хүссэн ч хүсээгүй ч хар тугалгатай харьцаж байна. Энэ тохиолдолд энэ эмчилгээг хийдэг. Хүүхдэд хэрэглүүлдэггүй.

-Хүүхэд бидний ирээдүй шүү дээ. Хүүхдүүдээ аврахын тулд ямар ажил хийх ёстой вэ?

-Хүүхэд хорыг өөртөө илүү их шингээх биологийн тогтолцоотой. Том хүн минутад 16 амьсгалдаг бол 20 амьсгалдаг. Учир нь эд эс нь хурдан өсч, хуваагдаж, хөгжихийн хэрээр асар их хүчилтөрөгч шаарддаг. Агаар бохир байвал тэр хэмжээгээр хордож байна гэсэн үг. Хүүхдийн арьс салстаар баян, нимгэн. Хор амархан шингэдэг. Том хүнийг бодоход өөртөө илүү хоршин гээдэг гэсэн үг. Мөн хүүхдийн бөөр, уушги зэрэг гадагшаа хор ялгаруулдаг эрхтэн бүрэн хөгжөөгүйгээс өөртөө шингээдэг. Тиймээс ирээдүй болсон хүүхдээ бид л хар тугалгаас хамгаалах ёстой.

-Солонгостой хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа гэж сонссон юм байна?

-Өнгөрсөн жил манайд ирж судалгаа хийсэн хүмүүс хар тугалгын шинжилгээний хариуг үзээд, хамтарч ажиллах санал тавьсан. Гурван жилийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаа. Эхний ээлжинд нийгмийн эрүүл мэндийн байгууллагад нэг лаборатори байгуулж өгье. Мэргэжилтэн сургая. Байнга үздэг болгоё. Зөвхөн Улаанбаатар хотод биш, Аймгийн төв, төвлөрсөн газруудад бий болгоё. Орчноо эрүүлжүүлэх ажил хийе гэж бодож байна.

-Төсөл хөтөлбөрийн төсөв хэд байх бол?

-Хэрэв хасчихгүй бол жилд 270 мянган ам.доллар байх юм. 300 сая орчим төгрөг гэсэн үг.

Б.Нарангоо

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан