gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүл мэндийн үйлчилгээ элгээрээ хэвтэх нь

Нийгэм
2010-07-26
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-07-26
Өвдөж зовсон цагт ямар ч хүн эмнэлэг бараадан эмч нараас аврал эрэн очдог. Хэн боловч өвчнөөсөө салахыг хүснэ. Өвчиндөө шаналсан хүмүүс эмч нарыг царайчлан зовлонгоос минь бага ч болов хугаслах болов уу гэлтэй горьдлого тээн очдог.

Түм түжигнэж бум бужигнасан их хот хүрээгээ тэлж буй энэ цаг үед хүн амаа дагаад эмнэлэгт үзүүлэгсдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Хуучин цагт /1990-ээд оноос өмнө/ төрөөс хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэж байсан. Харин эдүгээ зах зээлийн эдийн засагт шилжин хувийн эмнэлгүүд олноороо бий болж төлбөртэй үйлчилгээг иргэд хүртэх болов. Эрүүл мэндийн даатгалын дэвтрээр улсын эмнэлгүүд үйлчлэх нэртэй боловч ихэвчлэн иргэдийн халаасыг тэмтэрдэг нь нууц биш ээ. Зардлаа нарийвчлан тооцоолоогүйгээс Улсын эмнэлгүүд өвчтөнүүдээс албан бус төлбөрийг нэхэх дүр зураг жирийн үзэгдэл болсоор удлаа.

Эмнэлгүүдэд хийсэн судалгаагаар хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн 40 хувь нь төлбөр төлдөг гэх. Ингээд бодохоор иргэдэд ЭМД төлсний үр дүн төдийлөн гарахгүй байгааг дээрх баримт илтгэж байна. Хөгжилтэй орнуудын хувьд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд нэг иргэндээ 2000 ам.доллар зарцуулдаг аж. Гэтэл манайд энэ хэмжээнд хүрэхэд маш хол байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид буурай хөгжилтэй орнуудын хувьд ядаж 35 ам.доллар байх шаардлагыг тавьдаг.

Өнөөдөр иргэн би өвдлөө гэхэд мөнгөгүй л бол үхэхэд ойрхон гэхэд нэг их эргэлзэхээргүй болоод байна. Дараах баримтаас уншигч та нэгийг эргэцээх биз ээ.

Өвчин зовлон хэнд ч тохиолдоно. Нэг танилын маань хүүхдийн булчирхай нь цочиж томроод хөдөө онош нь тодролгүй хот барааджээ. Ирээд Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийг зорьж. Үүднээсээ эхлээд л үйлчилгээ нь сэтгэлд нь хүрээгүй аж. Эмнэлгийн ажилтан хаана үзүүлэх вэ гэдгийг ч асуулгүй 10 мянган төгрөг төл хэмээн мөнгө нэхжээ. Уг нь танай хүүхдийг тэр тасагт үзүүлэх юм байна. Хэрвээ эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй тохиолдолд төлбөртэй үйлчилгээг та хүртэнэ гэдгийг ажилтан тайлбарлах ёстой. Гэтэл эмнэлгийн угтах үйлчилгээний ажилтан ямар ч үгийн сөхөөгүй мөнгө нэхсэн гэх. Ингээд бодохоор мөнгө л авч байвал тухайн өвчтөн хаана үзүүлэх нь тэдэнд тийм ч чухал биш бололтой.

Миний бие хэд хэдэн эмнэлгээр орж хүмүүстэй уулзаж бодит байдалтай танилцсан юм. Эхлээд Хавдар судлалын үндэсний төвийг зорилоо. Үүдээр оронгуут пиг хүн. Энд дугаар авах үйлчилгээг нэвтрүүлжээ. Хүмүүс сандал дээр эгнэн сууж дараалалаа хүлээж байгаа харагдав. Цэгцтэй үйлчилгээ байна хэмээн би дотроо олзуурхлаа. Эмнэлгээр хөлхөх хүн харагдсангүй. Иргэн дугаараа аваад үзүүлэх тасагтаа очих юм байна. 152 хэмээн үйлчлүүлэгчийн дугаарыг дуудаж байгаагаас үзэхэд энэ эмнэлэгээр олон хүн үйлчлүүлдэг нь илэрхий.

Захын сандал дээр сууж буй эмэгтэйтэй уулзаж сониноос яваагаа хэлэв.

Тэрээр Хөвсгөл аймгаас ирсэн аж. Эмэгтэй эмнэлгийн үйлчилгээний талаар ийн хөөрөв. "Энэ үйлчилгээ уг нь их зүгээр юм. Гэхдээ холоос ирсэн бидэнд их хүндрэлтэй байна. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх гэж уг нь нэг дэх өдөр ирсэн. Гэтэл гурав дахь хүртэл эмч цаггүй байна хэмээн буцаасан юм. Тэгээд хүлээж байгаад өнөөдөр ирж үзүүлж байна. Хавдрын ганц эмнэлэг гэдэг утгаар нь хүлээж байгаад үзүүлж байгаа юм. Тэрнээс хүнд өвчтэй хүн бол хүлээлтгүй л юм байна. Энэ нь хүндрэлтэй санагдлаа" хэмээв. Нээрэн л тиймдээ гэхээс өөр бодол орж ирсэнгүй. Хоёр хөгшин нэлээн бухимдангуй сониноос явж буйг минь сонссон бололтой. Хүү минь өглөө найман цагт ирээд эмчид үзүүлэх номероо аваагүй л сууж байна. Энэ үйлчилгээ нь хурдан л гэх юм. Харин ч өмнөхөөсөө илүү хүнд сурталтай болжээ хэмээн ам өрсөн ярив.

Эмнэлгийн угтагчтай уулзлаа. Өдөрт тус эмнэлгээр дунджаар 300 гаруй хүн үйлчлүүлдэг байна. Угтагч ачаалалтай тасагт өдөртөө үзүүлэх боломжгүй хүлээж байгаад цагтай өдөр нь үзүүлэхээс өөрцгүй гэсэн хариултыг өгсөн юм. Үнэндээ эмчээс их зүйл шалтгаалдаг нь анзаарагдав. Нэг эмч гарч ирээд "Одоо би хүн үзэхгүй шүү. Надад цаг битгий бичээрэй. Би гарах ажилтай болчихлоо" хэмээн гарч одов. Уг нь 10 цаг өнгөрч байдаг. Тэр эмчид үзүүлэх гэсэн олон хүн хүлээж байгаа. Хэрэв өнөөх эмч ажилтай болвол орлох эмч байх ёстой баймаар.Бүхэл бүтэн улсын том эмнэлэг шүү дээ гэсэн бодол төрөв.

Цааш би Халдварт өвчин судлалын үндэсний төвөөр орлоо. Энд сайн дурын шинжилгээ өгөгсөд олон байв. Ихэвчлэн залуучууд, дунд насныхан байлаа. Шинжилгээ өгөх тасагт урт дараалал үүсчээ. Яагаад ийм урт дараалал үүссэнийг асуувал эмч нь саяхан ирсэн. Цагтаа ирсэнгүй хэмээн иргэд бухимдангуй байлаа. Харин энд төлбөр авдаггүй аж. Элэг, цөс, ходоодны шинжилгээг үнэтэй авдаг юм байна. Тухайлбал элэгний В.С вирусийн шинжилгээг 11 мянган төгрөгөөр хийдэг аж.

Эндээс би Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийг зорилоо. Үүдэндээ угтах үйлчилгээг нэвтрүүлжээ. Мөн л дугаар аван эмчид үзүүлэхээр хүмүүс урт дараалалд зогссон байв. Нэг эрэгтэй нэлээн уурсангүй "Цаггүй байхдаа яадаг юм бэ. Энд чинь зөндөө хүлээлээ: Тэгээд хэзээ үзэх болж байна" гэв. Эмнэлгийн ажилтан "маргааш л үзүүлэх цаг байна" гэтэл өнөөх эр маргаашийг хүлээж чадахгүй гэсээр гарч одлоо. Энэ мэт эмнэлгүүдэд цаг авах үйлчилгээ иргэдийн сэтгэлд хүрэхгүй, шуурхай бус байгаа нь илэрхий. Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлэгт ч энэ байдал давтагдаж байсан юм. Эндээс үзэхэд "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэгчээр түргэн шуурхай үйлчлэх гээд бүр дордсон бололтой. Эмнэлгийнхэн ч үйлчилгээг бүрэн утгаар нь хэрэгжүүлж сураагүй нь илэрхий. Наад зах нь компьютер гацчихлаа, цахилгаан тасарчихлаа хэмээн иргэдийг хүлээлгэх нь энүүхэнд аж.

За улсын эмнэлгүүдийн үйлчилгээ нь ийм байж. Би цааш хувийн эмнэлгийг зорилоо. "Сонгодо" эмнэлэгээр орвол үйлчлүүлэгсэд харьцангуй бага байв. Энэ эмнэлэгт үзүүлэхээр ирсэн дунд эргэм насны эрэгтэйтэй уулзлаа. Тэрээр "Эдний үзлэг, шинжилгээний тариф манай эмнэлгүүдээс 10 дахин их юм байна. III эмнэлэгт 15 мянгаар хийх шинжилгээ 100 мянган төгрөг гэж байна. Арай дэндүү юм. Эдний шинжилгээг сайн хийдэг гэхээр нь ирсэн юм. III эмнэлэг рүүгээ очиж шинжилгээ өгөхөөс" хэмээв.

Хүний гавъяат эмч Шагдарсүрэнгийн эмнэлгээр орлоо. Тэнд 10 орчим хүн үзүүлж байв. Үүдэнд нь сувилагч нь хүн бүрээс үзлэгийн 20 мянган төгрөг хураагаад өвчтөнийг оруулж байлаа.

Дундговиос ирсэн гэх нэгэн эмэгтэйтэй уулзав. Тэрээр элэгний архаг үрэвсэлтэй гэсэн оноштойгоор аймгаасаа иржээ. Энд үзүүлсэн онош нь яв цав таарч. Түүнийг хэвтэх хэрэгтэйг эмч хэлсэн аж. Гэхдээ хэвтэх боломжгүй, ардаа ажилтай эмчилгээгээ аваад нутагтаа эмчлүүлэхээ хэлжээ. Гэтэл эмч хоёр эмнээс өөр эмчилгээ бичиж өгөөгүй аж. Элэгний өвчин нь ямар шатандаа байгааг ч тайлбарлаж өгсөнгүй. Бүдэг бадаг л юм хэллээ хэмээн өвчтөн сэтгэл дундуур байгаагаа нуусангүй. Нээрэн л мөнгөө төлж байгаа юм чинь ийм зүйлээс болж та өвчилжээ. Цаашид ийм эмчилгээ хийвэл эдгэнэ хэмээн дэлгэрэнгүй тайлбарыг өвчтөн эмчээс хүсэх нь зүйн хэрэг.

Үнэндээ мөнгө л авахын одонд төрсөн мэт манай эмч нарын үйлчилгээ, хандлага тиймхэн байдаг нь нууц биш. Өвчтөнтэй харьцах арга барил, үйлчилгээ зарим эмч нарын хувьд тун тааруухан харагддаг. Улсын эмнэлэгт өглөөгүүр, үдээс хойш нь хувийн эмнэлэгтээ ажиллаж мөнгө олон түрийвчээ зузаатгах эмч нарын хувьд үнэн сэтгэлээсээ өвчтөнд хандаж үйлчилгээ үзүүлэх нь ховор аж. Цалин бага хэмээн цээжээ дэлдэх эмч нарын хувьд харин ч ашиг орлого ихтэй санагдана. Ялангуяа цол гуншинтай хүний их эмч нарын хувьд орлоготой ажилладаг нь дээрх баримтаас тодорхой байна.

Үнэндээ өвчтнөө гэхээсээ илүүтэйгээр зоосны нүхээр хүний амьтай ярьж суугаа эмч нар хэрээс хэтэрлээ. Бүх юмыг мөнгөөр хэмжиж буй эрүүл мэндийн салбарын үйлчилгээ элгээрээ хэвтэхэд ойрхон байна. Мөнгөгүй иргэд эмч нарыг царайчилан өвчнөөсөө салахсан гэсээр хэдэн хоногоор эмнэлгийн үүд сахисаар суух. Харин энэ бүхэнд Эрүүл мэндийн сайд нь жишим ч үгүй. "Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй" гэгчээр эмч нарын энэ аяглалд ард түмэн ширвэгдэх нь ээ.

Б.Ариунзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан