gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үймээний хүрээ Москва орчмын бүс нутаг руу тэлэв

Дэлхийд
2010-12-20
0
Twitter logo

Москвагийн төвд цугласан жагсагчид "Орос орныг Оросуудад" хэмээн орилж байсан. Харин энэ хашгираан нутгийн хоёр дахь гол хот Санкт-Петербург болон Москва орчмын бүс нутгийг хамраад байна. Орос орныг цочроосон үймээн хөлбөмбөгийн жирийн нэг фанат нас барснаас дэгдсэн юм.

Энэ сарын 5-нд "Спартак" багийн хөгжөөн дэмжигч 28 настай Егор Свиридов хойд Кавказийн уугуул иргэдийн гарт амиа алдсан нь 11-ний өдөр 5000 гаруй залуус, хөлбөмбөгийн хорхойтнуудыг Москва, Санкт-Петербургийн төвд цугларахад хүргэв. Цуглаан эхэндээ тайван байсан ч жагсагчдын дунд явсан неонацист залуус хэсэг бүлгээрээ тасран Кремлийг чиглэсэн билээ. Москвагийн төвд эхэлсэн үймээн өдгөө Санкт Петербургт хүрч, орон нутгийн хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр хотын төвийн албан байгууллагууд үүдээ барин, төв замууд хаагдаад байна.

Эхний жагсаал цуглаанаас хойш бүтэн долоо хоног өнгөрсөн ч айдас түгшүүр, олны эмзэглэл хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдал Орос Улсын "хэврэг" болоод удаж буй дотоодын үндэстэн, ястан хоорондын харилцааг бүр ч тогтворгүйжүүлж орхив. Улсын гол хот суурингууд ойрын хугацаанд л лав амар тайван болохгүй нь бололтой. Бямба гаригт 5000 гаруй цагдаа, 1000 орчим цэрэг Москва хотын гудамж талбайд аюулгүй байдлыг сахин хамгаалсан. Санкт-Петербург хотод мөн төдий тооны цэрэг, цагдаа үймээн даамжрахаас сэргийлж ажилласан гэх мэдээ байна.

Хэт үндсэрхэг залуусын жагсаал цуглааныг дэврэхээс сэргийлж Москвагийн албаныхан 2100 гаруй хүнийг баривчилсан бол үймээн дэгдээсэн залуусаас хэдэн арван саваа, алх, резинэн сумт буу, бейсболын цохиур, хутга, төмөр утас хурааснаа Дотоод  хэргийн  яамныхан мэдээлжээ. Өнгөрөгч долоо хоногийн эхээр Оросын Ерөнхий сайд Владимир Путин "Бид бүгд нэг эх нутгийн хүүхдүүд. Бид нэгнээсээ айж эмээх ёсгүй" гэж ард иргэддээ сануулсан юм. Кремлийн албаныхан болон олон орны ажиглагчид Орос оронд үндэс, угсаагаар ялгаварлах гэмт хэрэг цөөрөхгүй байгааг онцолж, олон нийтэд анхааруулсаар байна.

Оросын хүний эрхийн байгууллагуудын тооцоогоор энэ онд 35 хүн угсаа гарвалаар ялгаварлагчдын гарт амиа алдаж, 300 орчим хүн бэртэж гэмтжээ. Аллагын 17 нь нийслэл Москва хотод болсон байна. Зөвхөн өнгөрөгч арваннэгдүгээр сард гэхэд л неонацистуудын халдлагад таван хүн амь үрэгдэж, найм хүн бэртжээ.

Албаныхны мэдээлснээр энэ онд Оросын 44 бүс нутагт үндэс, угсаагаар ялгаварласан гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Хохирогчдын олонх нь төв азийнхан. Энэ дүр зураг хэдэн жилийн өмнө ч байсан, өнөө ч өөрчлөгдөөгүй байна. Нутгийн зарим хэсэгт Кавказ, төв Азийн уугуул гаралтай иргэд Оросууд уруу халдсан тохиолдол бий ч неонацист орос залуус тэднээс хүчтэй, балмад байгаад Оросын албаныхан түгшиж байна.

Г.Лхагва

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан