...Хүний нулимс-нэгэн мөр шүлэг
Хүслийн минь шатаан одох цагийн галт тэрэг-нэгэн мөр шүлэг
Амрагаа үгүйлэн ганцаардах сэтгэл-нэгэн мөр шүлэг
Алсад үлдэн хагацаад, шөнөдөө халуурах эрүүл бие-нэгэн мөр шүлэг
Хүний тэсвэр, эмгэнэл, хүрэн зүрхний хяруу, цээжний цахилгаан
Хүрлийн үед ч, атомын үед ялгаагүй, ганц ганц мөр шүлэг... Энэ бол дөнгөж сая хэвлэгдсэн "Д.Урианхай" номын эхлэл. Цаашаагаа
...Атар-нэг мөр шүлэг
Отор-нэг мөр шүлэг
Адуу, тэмээ, нялх ишиг,
Өвөлжих буудай, үрийн төмс-нэг мөр шүлэг... гээд үргэлжлэх эл ном уншигч Таны таалалд нийцэх нь лавтай.
Еншөөбүү Улаан Ямаат Дамдинсүрэнгийн Урианхай...
Яруу найрагчаас яруу найргийн омогшил, нийгмийн эмзэглэл, тэмүүлэл, өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал, дэврүүн зан, итгэл, үнэмшил, хүсэл мөрөөдөл, сэтгэл санааны эмзэглэл, хэлбэлзэл, онол сэтгэлгээний эргэцүүлэл гээд юм бүхнийг нь шүүрдэн авч уншигчиддаа яг байгаа байдлаар нь буюу өнгө будагтай нь хамт хүргэхийг зорилоо.
Тэрбээр "Бодь сэтгэл, эв хамт ёс" ганцаарчилсан хөдөлгөөний үзлээр Монголын нийгмийн сэтгэлгээг гэгээрүүлж, хүнлэг, нигүүлсэнгүй ёс суртахуунтай болгох гэж зүтгэдэг нэгэн билээ.
Оюун санааны үр өгөөж, бясалгал, гүн ухаан, шинжлэх ухааны үзэл, ойлголт, аргачлал, бодит амьдрал, эш онолын эрэл гэх мэт олон асуудлын дунд хөвөрч, уран бүтээлээ туурвидаг нь түүний онцлог. Ингээд уран бүтээлийнхээ үргэлжлэлээр бодь сэтгэлтэйгээ зорчдог номын их хүн Монголын Философийн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Урианхайтай өмнө нь хийсэн ярилцлагаа товчлон эргэн сөхөж байна.
Гэхдээ зөвхөн уран бүтээлийнхээ талаар юу ярьсныг нь санах гэсэн хэрэг. Харин шинэхэн хэвлэгдсэн энэхүү түүвэр зохиолын номыг Монголын утга зохиолын төвөөс эрхлэн гаргаж уншигчдын талархлыг хүлээж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.
Утга зохиол судлаач Д.Гүн-Үйлс уг төвийг тэргүүлдэг. Тус төвөөс олон арван ном эрхлэн гаргаж оюуны их өргөөнд хувь нэмрээ оруулж байгаа юм.
Д.Урианхай гуай уран бүтээлийнхээ тухай юу ярьсныг хамтдаа сонирхъё.
-Таны уран бүтээлийн олз омог их үү. Ямар уран бүтээл туурвиж сууна даа?
-Релятив түүхэн сэтгэмжит дөрвөн дэвтэр, диалоги-роман жонхууруулаад сууж байна. Би болхидуу болохоор бараг таван жил зууралдаж байна. 2012 онд дуусчих санаатай. "Монголын нийгмийн хөгжлийн философи сэдвүүд" гэдэг нийгэм-философийн сэтгэмжит ном, "Огтолцохуй-Н буюу Монголоосоо Монгол уруугаа" яруу найргийн түүвэр бэлтгэж байна.
-Та завгүй байх дуртай юу?
-Чамайг асуухаар сая бодох нь ээ, дуртай дургүйгээ ер бодож ч байсангүй, өөрөөсөө асууж ч байсангүй өтөлчихсөн байна шүү. Дандаа завгүй өнжсөөр "завгүй амьдрал"-д дасчихжээ. Бүр заншил болчихдог юм байна.
-Дандаа алхдаг. Тэр үед юу бодож явдаг вэ. Хажуугаараа өнгөрсөн хүнээ хардаг уу?
-Бодох үе ч зөндөө, бодохгүй үе ч зөндөө л дөө. Ерөнхийдөө бол, гудамжаар явахдаа голдуу доошоо хараад, амандаа тарни уншиж явдаг. Эрдмийн шар Манзушир, эгшигт охин тэнгэр Янжинлхамын зүрхэн тарни. Бас мэнгэний Бурханыхаа тарнийг уншдаг. Миний мэнгэний Бурхан Оточ Манала. Хажуугаараа өнгөрсөн хүнийг харах ч тохиолдол бий, харахгүй ч тохиол бий. Хэрэв таньдаг хүнтэй тааралдвал заавал мэндэлдэг. Хэдийгээр ариун цэвэрт таарахгүй, буруу ч гэсэн дандаа гар барьдаг. Ярьж дуустал үгийг нь заавал сонсож зогсож байгаад салж явдаг.
-Та найргийн онгодоо үргэлж халаасалж явдаг уу?
-Үгүй. Халаас минь үргэлж хоосон явдаг. Найргийн онгод үргэмтгий, хулжимтгай юм шиг санагддаг. Надтай цуг байдаг, намайг тоож нөхөрлөдөг хугацаа нь маш охор, хэдэн хором, мөчөөр л хязгаарлагдана. Гэхдээ тэр намайг насан турш минь туршаад л, тоглоод л амар заяа үзүүлэхгүй оролдоод л байгаа "амьтан". Хэдийгээр сэтгэл буруулаад хаяад явчихдаггүй ч би заримдаа гологддог байх аа.
-Та захиалгаар шүлэг бичдэг үү. Захиалгаар бүтээл туурвих нь зөв үү?
-Миний толгой маш дуулгаваргүй, ухамсар муу, муухай зөрүүд толгой шүү дээ. Захиалгаар шүлгийн ганц ч мөр бодож өгөхгүй. Тэгэхээр чинь захирагдахаас л биш яах вэ дээ. Яаж ч аргадаад наашаа харна гэж байхгүй. Миний хувьд гэвэл ийм л гачлантайгаар социалист үзэл суртлаа өнгөрөөгөөд капиталист үзэл сурталтай нүүр тулаад байна.
Ээжээсээ төрөхийн ийм адруу, буруу хойшоо араншинтай толгойны маань мөн чанар капитализмд ч өөрчлөгдөхгүй гөжсөөр байгаад хувхайрч дуусах байх даа, хүү минь. Харин захиалгаар бүтээл туурвих нь зөв үү, буруу юу гэдэг асуултын тухайд бол хэн нэгэн сайн бүтээл туурвиж чадсан тохиолдолд зөв. Муу бүтээлэнцэр оромцоглож ашиг хонжоо олж оодорсон тохиолдолд буруу.
-Уран бүтээлч хүнтэй уулзах болгондоо үүнийг асуудаг юм. Зохиолч, яруу найрагчид яавал баян болох вэ?
-За даа, тийм баяр, тийм тохиол түүхэнд бараг л байдаггүй л талдаа юм шиг байсан шүү. Угаасаа дээрээс /тэнгэрээс/ зөвшөөрдөггүй юм шиг байгаа юм. Ихэнх суутнууд өлмөн зэлмүүн, өвчин зовлонд дарлагдаж, амьтанд ад шоо үзэгдэн шоовдорлогдож, шорон гянданд хоригдон хатаж, амиа хорлох нь хорлож, галзуурч солиорох нь солиорч, нийгэмд салаавч тавьсаар үхэж үрэгдсэн л байдаг юм. Харин идэх өөдтэй хоол, өмсөх олигтой хувцас худалдан авч чадахгүй байлаа ч омог бардам тэргүүнээ хэзээ ч, юуны ч өмнө гудайлгалгүй үхэн үхтлээ хэний ч боол бололгүй амьдарч, бүтээн туурвиж чадсан намтартай байдаг. Тэнгэр бурхан айхтар шударга шүү дээ.
Шударга байна гэдэг бол дээд зэргээр энэрэнгүй байхыг хэлнэ. Бурхан тийм алаггүй, энэрэнгүйгээ энд гаргадаг. Яагаад гэвэл, нэгэнд нь аугаа оюун, билэг билгүүн соёрхчихсон болохоор нөгөөд нь юу соёрхох вэ, эд хөрөнгө, мөнгө, өмч хуримтлал л соёрхоно. Ингэхээр бүтээл туурвилын сод суу билгийн хишигтэн нь ядуу хоосон, эсрэгээр, оюуны бүтээл туурвилын авъяас билэггүй нь эд юмсаар баян байхаар бурхан тэнгэр өглөг хишгээ хоёр хуваасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд агуу ариун авъяас билэг заяагдсан бол тэр эд хөрөнгөөр ядуу хоосон, эсрэгээр, эд хөрөнгөөр баян чинээлэг, хахаж цацаж амьдарч байгаа хүмүүс байгаа бол тэдэнд аугаа тэнгэрлэг, ариун гэгээн авъяас билэг заяагдаагүй гэсэн үг.
Ийм далд, нууцгай зүй тогтол өнөөдөр Монголын маань шилдэг зохиолч, яруу найрагчдад үйлчлээд байдаг байх. Тэд яавал баян болох зам миний хувьд "оньсого". Энэ "оньсого"-ыг таах гэж би оролддог ч үгүй. Эцэст нь заавал хэлэх ёстой нэг үнэн байна. Юу гэвэл, ард түмэн маань зохиолч, яруу найрагчдаа бусдаас хавьгүй илүү хайрладаг, тэднийгээ, тэр хэдэн "муусайн навсгарууд"-аа хүн хүнээс илүү хүндэлдэг шүү.
-Та зохиолч, яруу найрагчдын хэн нэгэнд хайртай болж байсан удаа бий юу? /мэдээж эмэгтэй/
-Эргүүлж байгаагүй л болохоос бүгдэд нь л нүд унагаж явсан шүү. Одоо ч хэвээрээ.
Энэчлэн энэхүү ярилцлага уртаас урт үргэлжилдэг юм. Эл ярилцлагыг хийхэд Д.Урианхай гуай маань Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороонд алба хашдаг байв. Одоо ажлаасаа түр чөлөөлөгдөж гэртээ уран бүтээлээ туурвиж буй. Түүний уран бүтээл үнэхээр ундарч байгаагийн илрэл энэ биз.
Саяхан утсаар холбогдоход, "Даариймаа чиний үеийн залуус их авъяас, чадалтай болжээ. Их сургуулийн утга зохиолын хэдэн залуу багш нар миний уран бүтээлээр томоохон ажил хийнэ гээд манайхан эргээд л байна. Бүр эрдэм шинжилгээний бага хуралд тавих илтгэлүүдээ уншуулсаан. Сонирхол татахаар сонин зүйлүүд илтгэлд нь багтсанд олзуурхаж сууна. Чиний шинээр хэвлэгдсэн хоёр номыг чинь олоод үзчих юмсан" гэж байлаа.
Тэгэхээр утга зохиол судлаач П.Батхуяг тэргүүтэй хэдэн залуу Д.Урианхай гуайн талаар томоохон ажил хийх гэж байгааг ийн сонссон юм. Харин хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа аж.
Юутай ч Д.Гүн-Үйлсийн эрхлэн гаргасан эл номонд уншигч Та бүхний унших дуртай бүтээлүүд олон багтжээ. Өөрөөр хэлбэл, "Цаг", "Ганцаар зовогч хэмээх ганцаар бодол", "Ертөнц", "Хувь заяа", "Ер бусын үг" зэрэг бүтээлүүдийг эл номоос уншиж болно. Харин Д.Урианхай гуай шинэ уран бүтээлээрээ уншигчиддаа удахгүй бэлэг барихаа амласан шүү.
...Цөөрөмд хөлдсөн зэгэсний иш-нэгэн мөр шүлэг
Цөлд нарнаас хярсан үндэс, бут-нэгэн мөр шүлэг
Цөөврийн өлсгөлөн улиан, унаган хүлгийн ханьсангуй үүрсээн,
Цөхрөлийн эхэн-найдварын эцэс,
Найдварын эхэн, цөхрөлийн эцэс...
Цөм нэг мөр шүлэг,
Дөл болж дүрэлзэх хуурай нарс,
Дөнгөж ноцоод унтарсан нойтон цучил,
Ил, далд, гүйцэд, дутуу...
Энэ буй Ертөнц бүхэлдээ ганц ганцхан мөр шүлэг... хэмээжээ.
Б.Даариймаа