Францын Ерөнхийлөгч Николя Саркозигийн намын нөхөр Ксавье Бертран “Нэгдсэн Европ хилийн тогтолцоондоо эргэн орох шаардлагатай” гэж өчигдөр мэдэгдлээ.
Франц улс сүүлийн 20 жилийн хугацаанд Африкийн цагаачдыг хил дээрээ шалгах боломж нь хаагдаж, олон африк иргэн тус улсын иргэн болж байгаа нь эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлэх болсон юм.
Тиймээс Николя Саркози Африкийн цагаачдад хяналт тавьж, ислам шашинтнуудыг улсынхаа иргэнээр бүртгэхээс татгалзах хүртэл санал гаргахад хүрсэн билээ. Гэвч түүний энэхүү санал ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан. Шенгений орнууд хилийн зурвасаа сэргээх тухай Ксавье Бертраны санааг бусад орнууд хүлээж авах эсэх нь эргэлзээтэй байгаа ч нэгдсэн Европт цагаачдын асуудал улам хүндэрч буйг илтгэлээ.
1985 оны зургадугаар сарын 14-нд байгуулсан Шенгений гэрээний дагуу паспорт болон хилийн шалгалтаас Бельги, Нидерланд, Франц, Люксембург, Герман зэрэг таван улс татгалзахаар болж, 1995 оны гуравдугаар сарын 26- нд гэрээ хэрэгжиж эхэлсэн юм. Харин одоогоор Шенгений гэрээнд 30 орон нэгдэж, Шенгений бүсийг бий болгоод байна. Гэрээнд нэгдсэн 30 улсаас Их Британи, Ирланд, Болгар, Кипр, Румын зэрэг таван улс Шенгений бүсэд хамаарч амжаагүй байгаа билээ.
Р.Гэгээ