АНУ-ын Лос Анжелес хотод болж буй цагаачдыг баривчлахыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дарахаар ерөнхийлөгч Трамп Үндэсний хамгаалалтын армийн 2000 цэргийг илгээжээ.
Үүнийг Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом хууль бус хэмээн үзэж цэргүүдийг эргүүлэн татахыг шаардаж байна.
АНУ-ын хоёр дахь том хотод цагаачдыг хүчээр баривчилж, албадан гаргаж буйг эсэргүүцсэн иргэд гурав дахь өдрөө жагсаж байгаа юм.
Трамп ерөнхийлөгчийн албанд очсоноосоо хойш хууль бус цагаачдыг албадан нутаг буцааж гэмт хэргийг бууруулах арга хэмжээ авч эхэлсэн.
Харин энэ бодлогыг эсэргүүцсэн жагсаалын үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэнтэй холбоотойгоор Трамп Үндэсний гвардийн цэргүүдийг илгээсэн нь энэ аж.
Үндэсний гвард нь муж болон холбооны аль алины ашиг сонирхолд үйлчилдэг “хос үүрэгтэй” байгууллага юм. Ихэнх тохиолдолд тухайн мужийн захирагчийн хүсэлтээр энэ армийн цэргүүдийг хөдөлгөдөг.
Трампын хувьд Үндэсний гвардын цэргүүдийг хөдөлгөж буй анхны тохиолдол нь энэ биш юм. 2020 онд тэрбээр цагдаа нар Жорж Флойдыг хөнөөсний дараах эсэргүүцлийн томоохон хөдөлгөөнийг дарахын тулд цэргүүдээ илгээхийг хэд хэдэн мужийн захирагчаас хүсэж байв. Тухайн үед захирагчид зөвшөөрсөн тул цэргүүдийг илгээсэн юм.
Харин энэ удаагийнх 1965 оноос хойш анх удаа мужийн захирагчийн хүсэлтгүйгээр Үндэсний гвардын цэргүүдийг илгээсэн тохиолдол болж байна.
Эх сурвалж: АР