gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Уламбаяр: "Мөрөөдөл бид хоёр" дуугаа дуулах болгондоо би 11 настай үе рүүгээ буцаж очдог

А.Анужин
Соёл урлаг
8 цаг 31 минутын өмнө
Twitter logo

Мобиком групп 30 жилийн ойдоо зориулан хэрэглэгчидтэйгээ мартагдашгүй дурсамж бүтээх “Red Show” тоглолтоо энэ оны зургаадугаар сарын 27-нд “SocialPark”-д зохион байгуулахаар болжээ.

Тус тоглолтод Монголын хөгжмийн ертөнцийн онцгой гурван уран бүтээлч нэгэн тайзнаа нэгдэх бөгөөд тэдний нэрс одоогоор нууц хэвээр байгаа юм. Харин үзэгч, сонсогчдодоо зориулан уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийн түүхээс сэдэвлэсэн комик цувралыг хүргэж, олон нийтийн дунд таавар өрнүүлээд байна.

Бид эхний уран бүтээлчийн бага насны дурсамж, урлагийн ертөнцтэй холбогдсон түүхийг өгүүлсэн комик цувралыг танилцуулсан билээ.

Ингээд "Red Show"-нд оролцох эхний уран бүтээлч бол дуучин Д.Уламбаяр буюу бидний сайн мэдэх "Ука" юм. Ингээд түүний хүүхэд насны дурсамж болон урлагтай холбогдсон сонирхолтой түүхийг хүргэж байна.

-Би 11 настайдаа туранхай жижигхэн биетэй, бор хүрэн үстэй, нүүр дүүрэн инээмсэглэлтэй жаахан охин байлаа. Тухайн үед манайх гэдэг айл зургуулаа амьдардаг байв. Зургаан буудлын гэр хороололд аав ээж хоёрын маань өөрсдийн гараар барьсан жижигхэн модон байшин бий.

Нэг том өрөөтэй, тусдаа гал тогоотой тэр байшинд бид бүгд хамтдаа хооллож, зурагт үзэж, тоглож, газраар зэрэгцээд унтдаг байв. Байшингийн хажууд өмнө нь гэрээ барьдаг байсан буурин дээрээ дүү нартайгаа өдөржин тоглоно. Тэр үе л миний етөнцийн хамгийн  дулаахан хэсгүүдийн нэг байж.  

90-ээд оны хаврын эхэн сарын нэгэн ням гарагийн өглөө. Манайх өмнөх өдөр нь их угаалга хийчихсэн, усгүй шахуу үлдчихсэн байв. Аав маань хоосон сав руу хараад "өглөө цай чанах ус ч үлдээсэнгүй юу даа" гээд ээжтэй ярьж байгааг сонссон юм. Тэр үед шүүдрийн усаар цай чанавал ээжийнхээ ачийг хариулдаг гэдэг үг их тод үлдсэн байсан юм л даа.

Эргээд бодоход, хүүхэд нас хайр аа тайлбарладаггүй, зүгээр л хийчихдэг үе юм байна.  

Гадаа нам гүмхэн. Уулсын цаанаас өглөөний нар аажуухан мандаж, тэнгэрийг алтлаг өнгөөр будчихсан юм шиг харагдана. Тэр өглөөний агаарт хүртэл нэг л онцгой, тайван мэдрэмж байсан санагддаг. Яагаад ч юм, яг тэр мөчид ээждээ зориулж нэг сайн зүйл хиймээр санагдсан. Худгийн онгойх цаг болоогүй байсан болохоор нэлээн хол байдаг рашаан руу явъя гэж бодлоо. Хүүхэд ухаанаараа бол тэр их хол зам байсныг мэдэж байсан ч, сэтгэлдээ бол ээждээ ус авч өгөхөөс илүү чухал зүйл тэр үед байгаагүй юм.

Анх удаа ганцаараа тийм хол явах гэж байгаа болохоор дотроо их л догдолж байлаа. Тэгээд эгчийнхээ шагай хүрсэн урт шаргал пальтог өмсөв. Хар захтай, дөрвөн товчтой, их л гоё пальто. Том хар гутлыг нь ч өмслөө. Усанд явахад огт тохирохгүй байсан ч тэр өглөө би өөрийгөө том хүн шиг мэдэрмээр санагдсан юм. 

Хоёр том хөнгөн цагаан сав бариад гэрээсээ гарахад өглөөний хүйтэн агаар хүртэл өөр санагдаж байлаа. Уулын орой хавьд байдаг гэрээсээ өөр уулын бэл рүү алхах тэр замд би амьдралдаа анх удаа жинхэнэ эрх чөлөөг мэдэрсэн юм. Хэн ч намайг дагаагүй. Хэн ч болохгүй гэж хэлээгүй. Би анх удаа өөрийнхөө өмнөөс, өөрийнхөө шийдвэрээр алхаж байлаа. Тэр жижигхэн зам миний хувьд ертөнц рүү ганцаараа гарч буй хамгийн анхны аялал байсан байх. 

Ингээд зургаан буудлаас алхсаар "Дондогдулам"-ын рашаан дээр ирлээ. Рашаанд муухай зүйл хүргэж болдоггүй гэдгийг сонссон болохоор их л хүндэтгэлтэй хандаж, доод талынх нь ёроолыг угааж байгаад усаа хутгаж авсан юм. Гэхдээ сав дүүрэн ус өргөнө гэдэг миний хувьд дэндүү хүнд санагдаж билээ. Хэдэн ч удаа оролдоод дийлсэнгүй. Хүйтэн рашааны ус гар руу тас няс хийн цохиж, би даарч, айж эхэлсэн. “Чадахгүй бол яах вэ?” гэсэн мэдрэмж тэр үед надад их хэцүү санагдсан. Гэхдээ би шантраагүй ээ. Нэг саваа арайхийн дүүргээд, дараа нь нөгөөг нь дүүргэж, шүдээ зуун байж өргөсөн. Тэгээд алхаж эхэллээ.

Хөлдсөн Сэлбийн голыг гатлах тэр мөч одоо ч санаанаас гардаггүй. Савнуудаа сайн өргөхгүй бол чулуунд шүргээд ус асгарчих гээд. Мөс нь цөмөрчих вий гэж айна. Гэхдээ тэр үед би ус авч яваа хүүхэд биш, хайртай хүмүүсийнхээ төлөө шантрахгүй байхыг анх удаа сурч явсан байх. 

Гэхдээ үнэндээ нохойноосоо илүү усаа асгахаас айж байсан юм байна лээ. Ингээд хамгийн сүүлийн даваа үлдэв. Машины зам руу гарахын тулд өндөр далан өөд өгсөх хэрэгтэй болсон. Пальтон дээр ус асгараад хөлдчихсөн, дээрээс нь гар өвдөөд, би бараг уйлах шахсан. Яг тэр үед нэг ах над дээр ирээд "Алив ах нь өргөлцөөд тусалъя" гэж хэлээд уснуудыг минь аваад дээш гаргаж өгсөн юм.

Одоо бодоход тэр ах зөвхөн ус өргөж туслаагүй юм байна. Заримдаа хүн хамгийн хэцүү мөчдөө яг хэрэгтэй үедээ хэн нэгний сайхан сэтгэлтэй таардаг гэдгийг анх удаа мэдрүүлсэн байх. Тэр цагаас хойш хүнд үед хаа нэгтэйгээс заавал нэг хүн гарч ирдэг юм шиг надад санагддаг болсон. 

Ингээд гэртээ ирэхэд бүгд унтаж байсан. Би нэг л том баатарлаг зүйл хийчихсэн хүн шиг догдлоод, би ус аваад ирлээ гэж чанга орилоод бүгдийг нь сэрээчихсэн юм. Ээж, аав хоёр сэрээд ямар мундаг юм бэ, миний охин, гэж магтаад л. 

Тэр үед би өөрийгөө жинхэнэ баатар шиг мэдэрсэн дээ. Магадгүй хүн анх удаа би чаддаг юм байна гэдгээ мэдрэх тэр мөчөө хэзээ ч мартдаггүй байх. 

Түүнээс хойш би усанд байнга явдаг болсон. Бас өөрийнхөө хийж чаддаг зүйлсийг ойлгож эхэлсэн. Би аяга таваг угаах дургүй. Хоол хийх ч дургүй. Харин усанд явж чадна. Дэлгүүр явж чадна. Түлээ нүүрс оруулж чадна. Тэгээд гэрийнхэнтэйгээ хүртэл өөрийн гэсэн жижигхэн тохиролцоо хийдэг болов. Би үүнийг хийхгүй шүү, харин тэрийг нь хийнэ, гээд л. Одоо бодоход тэр жижигхэн тохиролцоо надад нэг том зүйл ойлгуулсан юм байна. Хүн бүр адилхан байх албагүй. Харин өөрийн чаддаг зүйлээрээ гэр бүлдээ хэрэгтэй байж болдог юм байна гэдгийг. 

Заримдаа усанд явчхаад бетон дээрээ хэсэг сууна. Тэндээс холын хот жижигхэн мөртлөө гэрэлтэй харагддаг байлаа. Хүүхдийн парк алсаас харагдана. Нэг л өдөр тэнд очиж тоглоно доо гэж дотроо мөрөөднө. Бас ирээдүйд ямар хүн болох бол гэж их боддог байсан. Магадгүй тэр бетон дээр суусан жаахан охин анх удаа өөрийнхөө ирээдүйтэй дотроо ярьж эхэлсэн байх. 

"МӨРӨӨДӨЛ МИНЬ НАМАЙГ БҮЖИГ, ТАЙЗ, УРЛАГ РУУ ХӨТӨЛСӨН"

Тэдгээр мөрөөдлүүд дундаас хамгийн том нь бүжиг байжээ. Би зурагтаар Roxette хамтлагийн дуучныг хараад үнэхээр биширдэг байсан. Богино шаргал үстэй, хөл нүцгэн, тайзан дээр яг л салхи шиг эрх чөлөөтэй дуулж байгаа нь надад асар гоё санагдана. Гэртээ ирээд шалны мод бариад л Roxette болсон мэт төсөөлөн дуулж бүжиглэдэг хүүхэд байлаа. Одоо бодоход би алдартай болохыг биш, харин өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг хүн болохыг мөрөөддөг байсан юм шиг санагддаг. 

Хүүхдийн паркийн бүжгийн тэмцээнд оролцоод орой нь зургаан буудал хүртэл алхаж харих өдрүүд олон байсан. Гэхдээ би тэр замдаа хэзээ ч ганцаарддаггүй байлаа. Алхах болгондоо ирээдүйгээ төсөөлнө. Нэг л өдөр ямар хүн болох бол, ямар тайзан дээр зогсох бол гэж дотроо бодсоор алхдаг байсан. Бас аавтайгаа хамт уулын орой дээр гарч чулуу тавьдаг байснаа мартдаггүй. Чулуу бүр дээрээ нэг нэг хүслээ бодно. Дараа нь буцаад очихдоо өнөөх чулуунуудаа тоолоод мөрөөдлөө өөртөө дахин сануулна. 

Одоо бодоход тэр чулуунууд зүгээр чулуу байгаагүй юм байна. Тэр бол миний доторх мөрөөдлүүдийн жижигхэн гэрчүүд байжээ. Зарим мөрөөдөл нэг өдөр гэнэт төрдөггүй. Харин урт алхсан зам, уулын оройд үлдээсэн чулуунууд, хүүхэд насны чимээгүй төсөөллүүд дунд аажмаар ургадаг юм байна. 

Би дүү нарынхаа урлагийн үзлэгийг бэлдэж, хүүхдүүдэд бүжиг зааж, өөрийгөө улам нээж явсаар нэг л мэдэхэд “Киви” хамтлагийн гишүүн болсон байлаа. Гэхдээ миний хувьд хамгийн онцгой дуу бол “Мөрөөдөл бид хоёр”. Тэр дууг дуулах болгондоо би рашаан руу усанд явсан 11 настай өөрийгөө дахин хардаг. 

Нэг дурсамж санаанаас огт гардаггүй юм. 2015 онд Бөхийн өргөөнд тэр дуугаа дуулахдаа би амьдралдаа АНХ УДАА тайзан дээр яг өөрөөрөө байсан. Өндөр өсгий ч үгүй. Ганган дүр эсгэлт ч үгүй. Зүгээр л пүүзтэйгээ, эрх чөлөөтэйгөөр. Тэр мөчид би тайзан дээр зогсож байсан эмэгтэйгээс илүү, уулын бэлээр хоёр савтай ус тэврээд алхаж явсан жаахан охинтойгоо дотроо уулзсан юм шиг санагдсан. Тус дууны клипэнд хүүхдийн паркийн гадаа зогсдог хэсэг бий. Тэрийг харах болгонд усанд явдаг байсан үе минь санаанд орж, нүдэнд нулимс цийлгэнэдэг. Учир нь тэр дуу үнэндээ амжилтын тухай биш. Харин мөрөөдөлтэйгөө хамт алхаж сурсан нэг жаахан охины тухай дуу юм.  

Одоо би том тайзан дээр гарахын өмнө нүүрээ будуулан сууж байхад хүүхдүүд маань надад ус авчирч өгдөг. Тэр мөч бүрт би туулж өнгөрүүлсэн бүх дурсамжаа санадаг. Бас дотроо маш их талархдаг. 

Учир нь ус гэдэг миний хувьд зүгээр нэг ус биш. Ус бол мөрөөдөл. Ус бол зам. Ус бол чи чадна гэж амьдрал надад анх удаа шивнэсэн дохио байсан юм. 

Заримдаа би дотроо нөгөө 11 настай охинтойгоо уулздаг. Хоёр савтай ус тэврээд уулын бэлээр шүдээ зуун алхаж явсан жаахан охинтой. Тэгэх болгондоо би түүнд битгий айгаарай. Чи чадна шүү, гэж хэлмээр санагддаг. Тэгээд тайзан дээр гараад Мөрөөдөл бид хоёрыгоо  дуулах мөчид би өнөөх жаахан охины мөрөөдлийг өөрийнх нь өмнөөс тэвэрч байгаа юм шиг санагддаг даа.

Тун удахгүй 6-р сарын 27-нд "SocialPay" Park-д болох #REDSHOW дээр би амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй дурсамжуудын зангилааг тайлж, мөрөөдөлдөө анх дурласан УКА-гаа та бүхэнтэй хамт дахин олно. Тэр үдэш та бүхэн зөвхөн дуучин УКА-г биш, мөрөөдөл рүүгээ хоёр савтай ус тэврэн алхсан 11 настай охины зүрхийг харах болно. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан