2026 оны тавдугаар сард мэдээллийн технологи, инженерчлэл, менежментийн чиглэлээрх улсын болон үндэсний хэмжээний хэд хэдэн олимпиад зохион байгуулагдаж, тэдгээрт Юнител групп дэмжлэг үзүүлсэн байна.
Энэ хүрээнд компьютерийн сүлжээ, програмчлал, электроник, мөн мэдлэгийн менежментийн чиглэлүүдийг хамарсан олимпиадуудыг ШУТИС, МУИС, МУБИС зэрэг их, дээд сургуулиуд зохион байгуулжээ. Юнител группийн хувьд дээрх олимпиадуудад дэмжлэг үзүүлснээр технологи, инженерчлэл болон менежментийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй юм.
Тухайлбал, тавдугаар сарын 9-нд ШУТИС дээр Компьютерийн сүлжээний улсын олимпиад болсон бол мөн өдөр бизнес, удирдлагын чиглэлийн Мэдлэгийн менежментийн улсын олимпиад зохион байгуулагдсан байна.

Үүний дараа тавдугаар сарын 10-нд Электроникийн улсын XX олимпиад ШУТИС-д болж, мөн өдөр Улсын програмчлалын олимпиад зохион байгуулагдаж, хаалтын ажиллагаа 17:00 цагт явагджээ.

Харин Үндэсний програмчлалын олимпиад тавдугаар сарын 18-нд МУИС-ийн зохион байгуулалтаар болж өндөрлөсөн байна.

Эдгээр олимпиадууд нь оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сорихоос гадна салбар бүрийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, залуу боловсон хүчний чадамжийг үнэлэх ач холбогдолтой арга хэмжээнүүдэд тооцогдож байна.