gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.25
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Франц дахь Монголын өв соёлын дээж хэвлэгдэнэ

Э.Энхмаа
Улс төр
6 цаг 9 минутын өмнө
Twitter logo

Дэлхийн улс орнуудад тархсан Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг эрж хайх, хамтран судлах хэвлэн нийтлүүлэх, мэдээллийн сан үүсгэх “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг Академич С.Чулуун 2014 оноос санаачлан хэрэгжүүлж эхэлснээс хойш 13 боть бүтээл хэвлэгдэж олны хүртээл болоод байна.

Энэ удаад “Дэлхийд тархсан Монгол өв” 14 дэх бүтээлийг Франц Улсын Парис хотноо Монгол Улсын ЭСЯ-нд  Францын Монгол судлалын холбооны тэргүүн, Монголын бурханы шашин, соёлын нэртэй судлаач Изабел Шарлө, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун нар “Франц дахь Монголын түүх, соёлын өв” хамтын бүтээлийг нийтлүүлэх гэрээ байгууллаа. 

Гэрээ байгуулах үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүүд хандаж Академич С.Чулуун, Бидний хамтын бүтээл хэвлэгдэн гарснаар Франц-Монголын түүх, соёлын харилцаанд томоохон өөрчлөлт авчирч, эрдэмтдийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, соёлын өвийн бүтээлүүдийг судалгааны эргэлтэд оруулах болно. Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол-Францын соёлын харилцаанд онцгой гавъяа байгуулж “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын  үзэсгэлэнг 2023 онд  Франц улсын Нант хотын  Нантын түүхийн музейд гаргаж өгсөнд талархаж явдгаа илэрхийлэв.  

Франц улс нь Монголын түүх соёлтой холбоотой томоохон газруудын нэг бөгөөд Лувр, Сэвр, Брэнли, Азийн Урлагийн Гимэ музей, Францын Үндэсний архив, Үндэсний Номын сан, сүм хийд зэрэг 30 гаруй байгууллагад хадгалагдаж буй  Монголын түүхийн ховор нандин, өмнө хэвлэгдээгүй эд өлгийн зүйлс, ховор гэрэл зургийг дээжлэн бүтээлдээ нийтлүүлнэ. 

Түүнд Рубрукийн тэмдэглэл, Иль хант улсын хаадын захидал, Керамикийн урлалын бүтээлүүд, Юань улсын эд өлгийн дурсгал, шаазан эдлэл, монголын угсаатны зүйн эд өлгийн болон шашин шүтлэгтэй холбоотой 300 гаруй дурсгалууд багтах юм.  

"Дэлхийд тархсан Монгол өв" бүтээл нь Монголчуудтай холбоотой түүх, соёлын дурсгал, эд өлгийн зүйлсийг олж илрүүлэх, хамтран судлах, хэвлэн нийтлэх албан ёсны  зөвшөөрөл, мэргэжлийн тайлбар зүүлттэйгээр Монгол, Англи, Орос хэлээр 13 цуврал хэвлэгдсэн, цаашид үргэлжилсээр нийт 20 бүтээл гарна. 

Франц дахь Монголын түүх, соёлын өвийг хэвлэн нийтлүүлэх ажлыг анх гурван жилийн өмнөөс эхэлж байсан бол ийнхүү бодит ажил хэрэг болж уншигчдын гар дээр ирэхэд тун ойртож байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан