О.Батбаяр 2010 онд Оюутолгой уурхайд Рэд Паф Монгол компанид туслах уурхайчнаар ажилд оржээ. Туслах уурхайчнаас эхэлж, гүний уурхайн нэвтрэлтийн тоног төхөөрөмжийн оператор, хөндлөн нэвтрэлтийн ахлах зэрэг албан тушаалд дэвшин ажиллажээ. Одоо гүний уурхайн хяналт удирдлагын багийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.
Тэрээр аялал жуулчлалын мэргэжилтэй ч тэс өөр салбар руу шилжжээ. Ажиллах явцдаа байнга суралцан, англи хэлээ ч сайжруулсан гэв. Хяналтын өрөөнд дөрөв дэх жилдээ ажиллаж буй О.Батбаяр гүний уурхайн олборлолтын багт нэг жил, нэвтрэлтийн багт 11 жил ажиллажээ.
Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Би дэлхийн хамгийн дэвшилтэт уурхайд ажиллаж байгаагаараа бахархдаг. Зөвхөн “Оюутолгой”-д зориулан үйлдвэрлэсэн, машин механизмууд ч байдаг. Бид хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ажилдаа ашиглаж байна. “Оюутолгой” компанийн гүний уурхайн Хяналтын өрөөг гүний уурхайн “тархи” гэхэд болно.
Энд ажиллаж буй залуус бүрийн урд 4-8 том дэлгэцүүд бий. Тэд газрын гадаргаас 1.3 км-ын гүнд ажиллаж буй олон багийг шуурхай холбож, уурхайн ажил саадгүй үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Манай баг нэг ээлждээ нийт 9-үүлээ ажилладаг.
“Оюутолгой” компанийн гүний уурхайн Хяналтын өрөөг гүний уурхайн “тархи” гэхэд болно.
Гүний уурхайн нэвтрэлт буюу уурхайг тэлэх ажил үргэлжилж байна. Би 11 жил нэвтрэлтийн багт ажиллаж, 140 дэх км урт хонгил ухсан үед энэ албан тушаалд томилогдон ирсэн юм. Одоо гүний уурхайн нийт хонгилын урт 170 км хүрсэн. Энэ нь Улаанбаатараас Дархан аймгийн Хонгор сум хүртэлх зайтай ойролцоо юм.
Уурхайн хонгилын нэвтрэлтийг тэсэлгээ хийж гарсан чулуулгийг авсны дараа хонгилын бүх ханыг тэр дор нь шингэн бетоноор шүршиж нурахаас хамгаалдаг. Бетон хана 7,5см орчим зузаан эхний үеийн шингэн бетоноор шүршинэ гэхээр хэр их бетон ашигладаг нь тодорхой болно. Өдөрт дунджаар 160 метр куб шингэн бетоныг 1300 метрийн гүн руу буулгаж хэрэглэж байна.

Гүнд ашиглаж буй тоног төхөөрөмжүүдийн ашигладаг ус, бохир усыг гадарга руу гаргах, уурхайн гүн дэх агааржуулалтын сэнснүүдийн үйл ажиллагаа, шатахууныг уурхайд нийлүүлэх зэргийг бид эндээс хянаж, холбогдох багуудтай түргэн шуурхайн арга хэмжээ авч зохицуулдаг. Гүний уурхайгаас баяжуулах үйлдвэр хүртэлх хүдэр тээвэрлэх 8км урт туузан дамжуурга, 2 бутлуурын үйл ажиллагааг хянаж, алсаас удирддаг.
Агааржуулалтын урсгал буюу агаар хаанаас ороод хаагуур гарах, тэсэлгээнээс үүдсэн уурхайн хорт хий болон тоног төхөөрөмжүүдээс гарч буй хорт хийг мэдрэх төхөөрөмж зэргийг ганц хүн хянадаг. Хэрэв гал гарвал яаралтай арга хэмжээ авна. Агаарын чанарыг мэдрэгчүүдээр байнга хянадаг.
Хоёр босоо аман дахь шугамаар Гүний уурхай руу түлш оруулдаг. Яг одоо гүнд 580 хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Гүний уурхайд өдөрт дунджаар 45 мегаватт цахилгаан хэрэглэдэг.
Гүний уурхай нь олборлолт хийх хэд хэдэн түвшинтэй ба тээвэрлэлтийн, олборлолтын, агааржуулалтын түвшин гэж нэрлэдэг. Эдгээрийг Хяналтын өрөөний ажилтны дэлгэц дээр байнга харж, хянаж ажилладаг.
Хяналтын өрөөний нэг ажилтан нь ээлждээ дунджаар 3000-5000 дуудлага хүлээн авдаг. Гүнд буй ажилчид хаашаа явж байгаа, ямар ажил гүйцэтгэх, аль тоног төхөөрөмжийг ашиглах, хэдэн ширхэг боолт хийсэн, өдөрт хийгдсэн нэвтрэлтийн бүх ажлаа дэлгэрэнгүй мэдээлж өгдөг юм. Тэр бүхнийг бид бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлнэ. Төлөвлөлтийн багийнхан болон мэдээлэл технологийн баг энэ санд дүн шинжилгээ хийж, тайлан гаргаснаар ажилдаа ашигладаг.
Манай баг хэлтэс нь Оюу толгойн гүний уурхайн ээлжийн, долоо хоногийн, сарын төлөвлөгөөнүүдийг гаргаж гүйцэтгэх, зорилтод хүргэхэд хамгийн их оролцоотой хэлтэс юм. “Оюутолгой”-д анх ажилд орсон хүнийг тийм ч амар, хурдан Хяналтын өрөө рүү томилдоггүй.
Ил болон гүний уурхайд багагүй хугацаанд ажилласан, машин тоног төхөөрөмжүүд дээр ажилласны дараа, гүний уурхайн бүрэн ойлголттой мэдлэгтэй болсны дараа хяналтын өрөөнд ажилладаг. Учир нь гүнд буй нэг ээлждээ 1000 гаруй хүний амь насыг хариуцаж, чухал шийдвэрүүд гаргах хэрэгтэй болдог. Засвар үйлчилгээ хийж буй уурхайчин “Энд ийм асуудал” үүслээ гээд мэдээлэхэд Хяналтын өрөөний ажилтан тухайн нөхцөл байдлыг бүрэн ойлгож, дор нь шийдвэрлэх чадвартай байдаг.
Тэд нэг хэлээр ярьж, нэг нэгнээ маш сайн ойлгодог байх ёстой. “Оюутолгой”- Гүний уурхайчид бид “ГҮНИЙ УУРХАЙГААС ГАРАХ ҮНЭТ БАЯЛАГ БОЛ УУРХАЙЧИН ӨӨРӨӨ ЮМ” гэж ярьж, уриалж ажилладаг.
Биднийг ярилцаж байхад гүний уурхайд 1017 уурхайчин ажиллаж байв. Аюулгүй ажиллагааны дүрмийг ил уурхай болон гүний уурхайд ч чанд мөрдөж ажилладаг байна.