Наймдугаар сарын 8-нд ихэнх нутгаар халуун хэвээр байна. Энэ үеэр иргэдийн гол, ус бараадах хөдөлгөөн эрс нэмэгддэг. Иймд, иргэд гол, мөрөн нуурын ойролцоо аялж амрахдаа сонор, сэрэмжтэй байхаас гадна бага насны хүүхдийг голын эрэг дагуу харгалзах хүнгүй үлдээхгүй, хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Мөн наймдугаар сарын 9,10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо ахиу орно. Иймд голын усны түвшин ихсэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Наймдугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Наймдугаар 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 10, 11-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 9-нд нутгийн зүүн хагаст халах боловч 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нээс ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ