Иргэд арван настай охины гэгээн дурсгалд зориулан Ховд аймгийн төв талбайд зул өргөжээ. Охин энэ сарын 1-нд Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багаас алга болсон. Охины цогцсыг цагдаагийн албан хаагчид олсон юм.
Тэрээр тарвас хураах ажилд туслахаар хөрш айлын хүмүүстэйгээ явсан гэх мэдээлэл бий. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж, сэжигтнээр хөрш айлын хоёр хүнийг цагдан хорьжээ.
Аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн, 8 автомашин, 3 мотоцикл, нэг дрон, нэг эрэлч нохойтойгоор эрэн хайсан юм.