Инфляц 2026 оны 7 дугаар сард улсын хэмжээнд жилийн 13.0 хувьд хүрч, өмнөх сараас 1.0 нэгж хувиар нэмэгдэв. Инфляц ийнхүү өмнөх сараас нэмэгдэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөллөө. Үүнд:
- Шатахууны үнэ сарын 4.6 хувиар, жилийн 20.2 хувиар нэмэгдэж, нийт инфляцын 1.2 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
- Импортын хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.3 хувиар өсөж, инфляцад үзүүлэх нөлөө өмнөх сараас 0.4 нэгж хувиар нэмэгдэж 1.8 нэгж хувь боллоо.
- Мөн дотоодын хүнсний үнийн өсөлт үргэлжилснээр нийт инфляцын 6.5 нэгж хувийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, 7 дугаар сард дотоодын мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт 54.0 хувьд, махнаас бусад хүнсний үнийн өсөлт 13.7 хувьд хүрээд байв: