Иргэдийн аюулгүй байдлыг үргэлж хангадаг хүмүүс бол онцгой байдлын алба хаагчид. Нийслэлийн Онцгой байдлын аврах ангид ганц л аврагч нохой ажилладаг бөгөөд түүнийг Бадди гэдэг.
Нийслэлийн аврах ангийн аврагч нохой хөтлөгч, дэд ахлагч Б.Батням, "Миний хувьд аврагчаар хоёр, аврагч нохой хөтлөгчөөр хоёр, нийт дөрвөн жил ажиллаж байна. Бадди 2021 оноос хойш албанд аврагч хийж байгаа. Одоо долоо нас хүрэх гэж байна.
Аврагч нохойг зургаан сартай гөлөг байхаас нь бэлтгэдэг. Эхний ээлжид ерөнхий командууд, цаашлаад аврах ажиллагаанд оролцох ур чадвар сайжруулах тусгай сургалтууд үргэлжлэн ордог. Он гарснаас хойш 20 дуудлага авч, таван хүнийг аварсан байна.
Ихэвчлэн эрэн хайх, аврах ажиллагааны үед аврагч нохойтой үүрэг гүйцэтгэдэг. Эрэн хайх, аврах ажиллагаа дотроо ойн хээрийн дуудлага, ой хээрийн голомт, ойрын бүсэд төөрсөн дуудлага, тал хээрийн, нуранги, ус гэх дуудлагуудын дагуу ажиллаж байна.
Аврагч нохойтой албан ажлаа гүйцэтгэх үед эхэндээ нэгнийгээ ойлгохгүй, сургах, ажил үүрэгт нь дасгах хүндрэл бэрхшээл гардаг ч цаг хугацаа, хүн хүч хэмнэдэг учраас маш их дэмтэй байдаг.
Суурьшлын бүсэд эрэн, аврах ажиллагаа хийхэд бэрхшээлтэй. Айлын нохой, эзэнгүй нохой дайрах, хүмүүс, хүүхдүүд айх эсвэл илэх гэж оролдох зэрэг асуудал үүсдэг. Тэр үед бид хоёр зугтах хэцүү, нуугдах хэцүү, албан ажлаа хийхэд жаахан хүндрэлтэй гардаг.
Баддигийн хувьд дахин хоёр жил үүрэг гүйцэтгэх боломжтой. Бусад нохойн хувьд эрүүл мэндийн шалтгаанаас хамаараад үргэлжлүүлэн ажиллах эсэх нь шийдэгддэг. Тэтгэвэрт гарсан тохиолдолд хариуцаж авсан албан хаагч өөртөө авдаг гэсэн юм.