Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

ГЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар “Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудын хооронд Худалдааны түр хэлэлцээр байгуулсан. Үүнтэй холбогдуулан гаалийн байгууллагаас анхаарах асуудал, зөвлөмж мэдээллийг хүргэж байна.
Түр хэлэлцээр 2026 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм. Энэ хэлэлцээрийг нэг талаас Монгол, нөгөө талаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргиз таван улс хооронд гурван жилийн хугацаатай байгуулсан" гэв.

ГЕГ-ын Татвар, орлогын газрын дарга Н.Цолмон “Энэ хэлэлцээрээр 367 кодод хамаарах бараанд харилцан гаалийн тарифыг хөнгөлөх нөхцөлийг тохирсон. Үүнд аж үйлдвэрийн болон хүнсний, эрдэс химийн чиглэлийн бараа бүтээгдэхүүн багтаж буй.
Монгол Улсаас дээр дурдсан таван улсад эдгээр бараа, бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох юм. Гаалийн тарифыг шууд тэглэх, 25 хувиар эсвэл 50 хувиар бууруулах, квот тогтоож заасан хэмжээнд тарифыг тэглэх, бууруулах хөнгөлөлтийг хэрэгжүүлэхээр бэлтгэл хангасан.
Гаалийн үнэ 200 еврогоос хэтрээгүй бол гарал үүслийн бичиг шаардахгүйгээр тарифын хөнгөлөлтийг олгоно.
Жишээ нь, хайлмал бяслаг буюу 0406.30 гэсэн кодтой барааг Монголд импортлох бол одоогийн мөрдөж буй тариф 15 хувь байгаа. Энэ тарифыг түр хэлэлцээрээр 50 хувиар бууруулж 7.5 хувиар мөрдөх юм. Мөн шар айргийг 2208.60 кодтой шар айргийн одоогийн тариф 25 хувь. Үүнийг түр хэлэлцээрийн хүрээнд 25 хувиар бууруулж 18.8 хувиар тарифыг мөрдөх юм.
Тарифыг хөнгөлөх гол үндсэн нөхцөл нь гарал үүслийн шалгуурыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн таван улсын гарал үүсэлтэй гэдгийг бичиг, баримтаар буюу EAM маягтаар нотолж баталгаажуулсан байх ёстой. Гарал үүслийн гэрчилгээг 12 сарын дотор нөхөн гаргаж өгөх нөхцөлийг бизнес эрхлэгчдэд олгож байгаа. Гаалийн үнэ 200 еврогоос хэтрээгүй бол гарал үүслийн бичиг шаардахгүйгээр тарифын хөнгөлөлтийг олгоно.
Гаалийн мэдүүлгийг бүртгэснээс хойш дөрвөн цагийн дотор барааг эзэнд нь олгох аргачлалыг боловсруулсан” гэв.
Тарифын хөнгөлөлтөд хамаарах бүтээгдэхүүнээс нэрлэвэл элсэн чихэр, кетчуп, гахайн мах, хуурай сүү, өндөг, алим, хөөлгөгч, витамин, вакцин, шингэн антибиотик, азотын бордоо, автобензин, дизель түлш, шампунь, угаалгын нунтаг зэрэг бараа багтжээ.