Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) найм дахь өдөр буюу өнөөдөр Өндөр, дээд түвшний арга хэмжээний нээлт болов. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын орлогч дарга Амина Мохаммед болон улс орнуудын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд, мөн 60 гаруй орны байгаль орчны сайд нар, олон улсын банк санхүүгийн таван байгууллагын дэд ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж хуралд оролцлоо.

Хөтөлбөрийн дагуу СОР17 хурлын санхүүжилтийн өдөр өнөөдөр болж, салбар хуралдаанууд үргэлжлэв. Энэхүү олон улсын чуулганаас Монгол Улсад ямар өв үлдэх вэ? гэсэн хүлээлт монголчуудад бий. Энэ асуултад Байгаль орчин, уур амьсгаллын өөрчлөлтийн сайд, тус хурлыг зохион байгуулах хорооны дарга Ц.Сандаг-Очир хариулав.
Тэрбээр, Хурлын үр дүнгүүд өнөөдрөөс эхлэн гарч байна. Учир нь өнөөдөр Монгол Улсын Засгийн газар Европын Хөрөнгө Оруулалтын Банктай 200 сая еврогийн, Дэлхийн банктай 100 сая ам.долларын санхүүжилт олгох санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гэрээний хүрээнд орж ирэх хөрөнгө оруулалтууд байгаль орчныг хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээх, ойжуулалт, Монгол Улсын санаачилсан “Тал хээрийн төлөвлөгөө” түүний гол ажил болох байгальд тулгуурласан тогтвортой дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудад зарцуулагдана. Үндсэндээ 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.
Ямар нөхцөлтэй, ямар хүүтэй, ямар хугацааны хөрөнгө оруулалт байх нь УИХ, Засгийн газрын хэлэлцээрийн түвшинд тодорхой шийдэгдэнэ. Хөрөнгө оруулалтын банкуудтай гэрээ байгууллаа. Маргааш Монгол Улсын тэргүүлэх төсөл хөтөлбөрүүдийн санаачилга болох хиймэл оюун ухаанд суурилсан дата төвийн санаачилгаа зарлана. Бусад хөрөнгө оруулагч болон донор улс орнуудын Байгаль орчны сайд нар салбар хурлуудын үеэр амлалтуудаа өгч эхэлж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Энэ арга хэмжээг зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд талархал илэрхийлье. Бидэнд урам зориг өгдөг Ерөнхийлөгч Б.Батцэцэг, тууштай ажиллаж буй Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улс юу хийж чадахыг харуулж, үлгэрлэн үзүүлж байгаа Байгаль орчны сайд байна. Мөн энэ үйл явцыг манлайлан ажиллаж буй гурван эмэгтэй байна.
Ямар асуудал тулгарч байгааг бид мэдэж байна. Бид шийдлүүдийг хэлэлцүүлгийн ширээнд авчирлаа. Хэрэгжүүлэхийн тулд хэрэгтэй санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлээр бодит арга хэмжээ авахыг мөн уриалж байна. Бидэнд жил бүр 278 сая ам.долларын хөрөнгө оруулалт дутагдал үүсэж байна. Энэ нь өгөх тухай биш, хөрөнгө оруулах тухай юм.
Хүмүүс эдийн засаг болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хөрөнгө оруулах нөөцийг дайчлах тухай юм. Үүнд малчид гол байр суурь эзэлдэг. Энэ хурлаар цаасан дээр тогтоол батлаад үлдэх биш, хүмүүсийн амьдралд хүргэж, бодитоор хэрэгжүүлэхийг хүсэж байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх зонвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, Өнгөрсөн долоо хоногт бид ард иргэд, уугуул иргэд, орон нутгийн иргэд, залуучууд, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонссон. Мөн түншүүдээ сонсож, энэ СОР-ыг хэрэгжилт голлосон СОР болгохын тулд хэрхэн бүрдүүлж, хэлбэржүүлэх талаар санал бодлыг нь сонссон. энэ долоо хоногт бодит үйл ажиллагаа болгоход хэлэлцүүлгүүдийг чиглүүлнэ.
Газрын асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал гэж бус, дэлхий даяарх хүмүүсийн амьжиргаа, олон нийтийн тогтвортой байдалд нөлөөлөх эдийн засаг, нийгмийн асуудал гэж харж, эдгээр чиглэлүүдийг харилцан уялдуулахыг зорьж байна. Тиймээс өнөөдөр эхэлсэн өндөр дээд түвшний арга хэмжээний үеэр гарах үр дүн нь хэлэлцээний өөр өөр сэдвүүдэд мөн тусгалаа олно гэж үзэж байна.
Газар ба хүн, ус, эрүүл хөрс гэсэн дөрвөн сэдэвчилсэн чиглэлийг онцолж байна. Эдгээрийг хэлэлцээтэй хэрхэн илүү уялдуулах вэ, учир нь энэ хоёр тусдаа зам биш. Бид сайд нарыг сонсж,тэдний мэдэгдэл болон тэргүүлэх чиглэлүүдийг сонсож бүтээлчээр оролцож байна.
Тухайлбал, өнөөдөр бэлчээрийн асуудлаарх амлалтуудын тухай мэдэгдэл гарсан. Энэ бол Монголд үлдэх өв юм. Үүний тулд бид энд байна. Харин үүнээс хойш бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд оролцогч талууд нарийн ширийн асуудлыг хэлэлцэнэ. Бид бэлчээрийн талаарх шийдвэрийг нэгтгэж чадна гэж найдаж байна. Мөн тогтвортой хөдөө аж ахуй, хувийн хэвшилд ч мөн анхаарч байна. Бидний зорьж буй гол зүйл бол газар болон ус, хүнсний аюулгүй байдал. Бидэнд туршилт хийж алдаад, дахин оролцох цаг байхгүй гэв.