Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд ноолуур, нарийн ширхэгт түүхий эдээр урласан хувцас, бүтээгдэхүүнээрээ танигдсан Италийн "Лоро Пиана" компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арну Монголд болж буй COP17 бага хуралд оролцож байгаа билээ.
Монголчууд түүнийг LVMH группийн дараагийн өв залгамжлагч гэдгээр нь мэддэг бөгөөд түүний Монголд ирсэн талаарх мэдээлэл цахим орчинд хүмүүсийн анхаарлыг татаад байна.
Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арнугийн товч намтарыг хүргэж байна.
Фредерик Арну нь 1994 онд төрсөн, өдгөө 31 настай. Тэрээр LVMH группийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Бернард Арнугийн таван хүүхдийн нэг юм.
Түүний ах, эгч нарын гүйцэтгэж буй ажил, албан тушаалаас танилцуулбал,
- Дельфин Арну – ДИОР брендийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар ажилладаг.
- Антуан Арну – LVMH группийн Олон нийттэй харилцах буюу брэнд нэр хүндийг өсгөх чиглэлээр удирдах албан тушаалтай.
- Александер Арну – LVMH группийн Tiffany & Co. компанийн удирдах албан тушаал хашиж байсан.
- Жейн Арну - Louis Vuitton брендийн цагны бизнесийг хариуцан ажилладаг.
Фредерик Арнугийн хувьд математик, технологийн чиглэлээр боловсрол эзэмшсэн, франц, англи, герман, итали хэлтэй.
Тэрээр ахлах сургуулиа Франц улсын Парис хотод байрладаг хамгийн нэр хүндтэй, төрийн өмчийн ахлах сургууль болох Люсе Луи-ле-Гран-д дүүргэжээ. Үүний дараа Францын хамгийн нэр хүндтэй инженерийн сургуулиудын нэг “Эколь Политекник”-т сурч, төгссөн байна.
TAG HEUER БРЕНДЭД ХИЙСЭН ШИНЭЧЛЭЛ, УХААЛАГ ЦАГ БОЛОН ДИЖИТАЛ ӨӨРЧЛӨЛТ
-160036-1461961002.jpeg)
Түүний амжилт зөвхөн тансаг хэрэглээний зах зээлээр хязгаарлагдахгүй бөгөөд тэрбээр технологи, бизнесийн чиглэлээр карьерынхаа эхлэлийг тавьж байжээ.
Фредерик ажлын гараагаа дэлхийд алдартай Францын маркетинг, менежментийн зөвлөгөө өгдөг компани болох "McKinsey"-д эхлүүлж, үүний дараа нь "Facebook" компанийн хиймэл оюун ухааны судалгааны багт ажиллаж туршлага хуримтлуулсан.
Мөн 2017 онд их сургуулийн нэгэн найзтайгаа "NEOS" нэртэй цахим төлбөрийн асуудлыг шийдсэн гарааны бизнесээ байгуулсан ч удалгүй компаниа худалджээ.
Тэрээр 2017 онд LVMH группийн цагны бренд болох "TAG Heuer"-д орсноор карьертаа томоохон өөрчлөлт хийсэн гэж болно. Эхэндээ Фредерик ухаалаг цагны бизнесийг л хариуцдаг байв. Харин жилийн дараа Стратеги хариуцсан захирал, Дижитал хэсгийн дарга болж тушаал дэвшжээ.
Тэрээр 2020 онд ердөө 25 настайдаа TAG Heuer брендийн гүйцэтгэх захирал болов. Энэ нь түүнийг дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлд хамгийн залуу захирлуудын нэг болгожээ. Тухайн үед Фредерик TAG Heuer брендийн 2000 гаруй ажилтныг удирддаг байв.
Forbes бизнесийн сэтгүүл түүний TAG Heuer брендэд хийсэн шинэчлэл, ухаалаг цаг болон дижитал өөрчлөлтийг онцолсон байдаг.
ТҮҮНИЙ КАРЬЕРЫН ОРГИЛ ҮЕ

2024 оны нэгдүгээр сараас Фредерик LVMH группийн цагны бренд, компаниудыг хариуцах гүйцэтгэх захирал болов. Үүнд TAG Heuer, Hublot, Zenith гэх томоохон цагны брендүүд багтдаг. Нэг брендийн захирлаас LVMH группийн бүх цагны бизнесийг удирдах түвшинд дэвшсэн гэсэн үг юм.
2024 онд Фредерик гэр бүлийнхээ “Financière Agache” гэх хөрөнгө оруулалт, санхүүгийн компанийн ерөнхий захирал болжээ. Уг санхүүгийн компани нь гэр бүлийн эзэмшлээр дамжуулж LVMH группт чухал байр суурь эзэлдэг байна.
LVMH групп 2025 онд чухал шийдвэрийг гаргаж, Фредерикийг "Лоро Пиана" компанийн гүйцэтгэх захирал болгожээ.
Энэхүү шийдвэрийг Бернард Арну дараагийн үеэ LVMH-ийн томоохон бизнесүүдэд бэлтгэж буй өөрчлөлтийн нэг хэсэг гэж үзэх хүмүүс байсан.
Лоро Пиана нь тус группийн чухал бренд бөгөөд ноолуур, нарийн ширхэгт түүхий эдээр урласан хувцас зэрэг өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнээрээ алдартай.
LVMH группийн дараагийн өв залгамжлагчийг албан ёсоор зарлаагүй байгаа ч хөрөнгө оруулагчид Бернард Арнугаас тодорхой мэдээллийг шаардаж байгаа аж. Фредерикийн карьер нь түүнийг өв залгамжлалын хамгийн анхаарал татсан хүмүүсийн нэг болгож байна.
2017 ОНД МОСКВАГИЙН ФИЛАРМОНТОЙ ХАМТРАН ТОГЛОЛТ ХИЙЖ БАЙЖЭЭ

Түүний ээж нь Канадын мэргэжлийн төгөлдөр хуурч бөгөөд Фредерик багаасаа л төгөлдөр хуур тоглож эхэлжээ. Тэрээр 2017 онд Москва хотод эцэг эхтэйгээ болон Москвагийн Филармонтой хамтран тоглолт хийж байжээ.
Түүнийг BLACKPINK хамтлагийн Лисатай 2023 оноос болзож байгаа гэх мэдээлэл тархах болсон. Тэд 2024 онд АНУ-ын Майами хотод болсон TAG Heuer × Kith арга хэмжээнд хамт байснаас үүдэн энэхүү мэдээлэл олны анхаарлыг татсан. Гэвч хоёр талаас албан ёсны мэдэгдэл хийгээгүй бөгөөд нууц хэвээр үлджээ.
Лоро Пиана компани нь 1924 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд компанийн ихэнх хувьцааг LVMH групп эзэмшдэг. Тус компани жилд 1.7 тэрбум ам.долларын ашиг орлого олдог байна. Лоро Пиана бренд нь 13.1 тэрбум ам.доллароор үнэлэгддэг ба үнэлгээгээр Louis Vuitton, Dior брендийн араас жагсаж байна.
Тэд бүтээгдэхүүнээ ховор төрлийн түүхий эдээр урладаг тул үнэтэй, тансаг зэрэглэлийн бренд болдог гэнэ.